-
Сүүлийн бичлэгүүд
-
Шинэ Сэтгэгдэл
- Өөрөө өөдрөг үү,аль эсвэл? бичлэгт gunjee
- Ийм нэг шүлэг… бичлэгт uran20
- Ийм нэг шүлэг… бичлэгт love
- Ийм нэг шүлэг… бичлэгт uran20
- Цас хүнд дурлажээ…өгүүллэг бичлэгт uran20
Бүлэг
- Comedy
- Image
- Karaoke
- movie
- суут хүмүүс
- сонгодог бүтээлүүдээс
- сонирхолтой
- сонирхолтой флэш
- уран сайхны кино
- уран зохиол
- хүүхэлдэйн кино
- Орос дуу
- Онигоо
- Санамсаргүй…
- Сонжоо
- Танин мэдэхүй
- Тимкад тохиолдсон адал явдлуу
- ТВ нэвтрүүлэгүүд
- ХОШИН ШОГ
- Хорвоогийн сонин хачин
- Шүлэг
- Элдэв этгээд бодлууд
- асуулт хариулт
- амьтадын ертөнц
- бүжиг
- гар урлал
- зургийн цомог
- монголын эргэн тойронд
- монголын тухай гадаадыхан
- Миний дүүгийн тухай
- Миний паянгууд
- Монгол улсын төрийн дуулал
- Итгэл ба үнэмшил
- Зурхай
- Зөвөлгөөнүүд
- Буг чөтгөр ба сүнсний тухай
- БЛОГ
- Дуу хөгжим
Active Blogs
- Өхөөрдөм амьтад (450)
- Дэлхий.нэт (392)
- Шивнэх vгс чих дэлднэ (331)
- Миний блог (309)
- MAY+OYUNAA (223)
- Залуу дизайнерууд (213)
- Хөөрхөн охид (204)
- Гуниг ганцаардал хоёр... (203)
- Princess Serenity (193)
- Зөөлөн зүрх (169)
Миний мисс миний бахархал
2 сарын 5, 2008 – 15:42
Ойрноос банжиг нэтийнхэн мисс шалгаруулаад байгаа…Би бас эмэгтэй хүн л юм хойно хэрэгт дурлан нэр дэвшсэн охидын зургийг үзэх гэж байнга орноо.Үнэхээр манай монгол охид хөөрхөн сайхан болоод байгаа нь бахархууштай.Юутай ч миссийн тэмцээнд оролцож байгаа охидууддаа амжилт хүсээд өөрийнхөө мисс охины тухай хэдэн үг бичээд орхиё гэж бодлоо.
Ээжийн охиноо нь жирийн л нэг охин.Гэхдээ эх хүний үрээ хайрлах сэтгэл ч гэх юм уу эсвэл өөрийн үр өөртөө сайхан харагдаад ч тэр юм уу…ээжийн үр нь нэг л хөөрхөн харагдаад байх юм аа…Тэгээд охиноодоо хэллээ л дээ-Миний охиноо миссийн тэмцээнд зургаа явуулаач гээд… хэхэхэ тэгсэн харин өөдөөс шоолоод инээгээд байх юм.Тэгээд яасан ч ҮГҮЙ гэдэг байгаа….
Миний мисс миний бахархал охиноо маань хөөрхөн биш байна гэж үү?
Мисс мөн л байгаа биз дээ….Өөрөөс нь зөвшөөрөл авч байж доорхи зурагнуудыг орууллаа.





За нэг ийм л мисс охиноотой хүн дээ би ![]()
Хэзээ ч хуучрахгүй кино бас дуу
1 сарын 24, 2008 – 12:04
[kml_flashembed movie="http://video.privet.ru/swf/flvplayer.swf"" width="387" height="450" wmode="transparent" /]
Чингис хаан хувьцаат компани…
1 сарын 23, 2008 – 16:52
Энэ хужаа нар бүр даварчихжээ.Өнөөдөр гадуур явж байсан чинь хүү маань Ээж ээж тэр хэний зураг вэ гэлээ.Харсан чинь Чингис хааны маань зургийг тахичихжээ.Сониуч зандаа хөтлөгдөн очлоо.Баахан бэлэн хувцас дэлгээд тавьчихсан байна.Тэгтэл “Чингис хаан” гэдэг нэртэй 100 хувийн хонины ноосоор хувцас хийж зардаг компани гэнэ ээ.Үнэ гэж тэнгэрт хаджээ…Гэхдээ худалдан авагч нар цөөнгүй байх нь харагдлаа.Би асуулаа: Та нар хаанах хүмүүс вэ? Нөгөөдүүл чинь хариулж байна аа. Бид нар монгол хүмүүс…. хэхэхэ би бүр 헉 гэж дуу алдмаар байлаа гээч.Юуны чинь “монгол” байдаг л хэдэн хужаа нар байлаа…Тэгээд би зургийг чинь авч болох уу гэж зөвшөөрөл аваад дарсан зургаа блогтоо оруулчихлаа.Гар утасныхаа камераар авсан болохоор олигтой гарсангүй…Гэхдээ монгол хүн мөн эсэхийг нь харж болох байх гэж бодож байна.




Үгүй тэгээд энэ хүмүүсийн буруу ч гэж юу байх билээ.Гэхдээ л монголын маань нэрийг барьж галзуурч байгаа хужаа нарыг харахаар уур хүрэх юм аа…Миний Монгол…..
Нээрээ тэр хужаа нарыг танай монгол хэлээр сайн байна уу гэхийг юу гэж хэлдэг вэ гэж асуусан чинь чи ойлгохгүй ээ гээд хэлж өгөөгүй шүү хэхэхэ ![]()
Бороо
1 сарын 20, 2008 – 22:54
Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэвБүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв
Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав
Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв
Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав
Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав Миний барьсан шүхэр цоорхойтой байж
Миний амьдралд бас жаргал цоорхой байж.
Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон
Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон
Хүсэл барьсан хүмүүсийн, хүсэл нь цоорч шуналд норов
Шүхэр барьсан хүмүүсийн шүхэр цоорч бороонд норов
Бороо ингэж нэвт асгана
Бодол хүртэл норгож
Амьдрал над дээр нэвт гоожно….
З.Төгөлдөр Ойрдоо миний байгаа газар бороо ороод сэтгэл сэмрээгээд байх юм.Нулимстай төстэй болохоороо гуниг дагуулдаг юм болов уу даа энэ бороо….
Сонирхолтой санагдаад…
1 сарын 18, 2008 – 20:50
Уг нь би блогтоо иймэрхүү зураг оруулахыг хүсдэггүй л дээ…Гэхдээ өнөөдөр энэ зурагнууд сонирхолтой санагдаад оруулчихлаа.Холливудад хоорондоо төстэй одууд байдаг юм байна гээч…
Angelina Jolie - Megan Fox

Megan Fox - Barbara Mori

Helena Christensen - Cameron Diaz

America Ferrera - Jordin Sparks

Beyonce - Shakira

Elijah Wood - Daniel Radcliffe

Keira Knightley - Natalie Portman

Chad Smith - Will Ferrell

Jessica Alba - Alicia Keys

Jessica Alba - Vanessa Minnillo

Jessica Alba - Marlene Favela

Roselyn Sanchez - Patricia Velasquez

Gael Garcia Bernal - Juliette Lewis

Roselyn Sanchez - Nicole Scherzinger

Charlize Theron - Natalie Maines

Eva Mendes - Cindy Crawford

Penelope Cruz - Paz Vega

Eva Longoria - Marsha Thomason

Helen Hunt - Leelee Sobieski

Thalia - Mariana Ochoa

Josh Harnett - Rafael Nadal

Tom Brady - Matt Damon

Martina Hingis - Natalie Portman

Nuno Gomes - Salma Hayek

Roberto Carlos - Vin Diesel

Fabien Barthez - Moby

Хуримын бөгж…
1 сарын 16, 2008 – 16:55
Ихэнх гэрлэсэн эрчүүд хуримын бөгжөө байнга зүүхээс аль болох татгалздаг гэнэ.Эхнэрийнхээ нүднээс холдов уу үгүй юу тайлж хаядаг эрчүүд ч цөөнгүй байдаг ажээ.Тэр ч байтугай хуримын бөгжөө тайлж орхиод эхнэрээсээ далдуур залуухан охидтой болздог эрчүүд ч цөөнгүй байдаг бололтой.Гэхдээ энэ бол зөвхөн гадаадад шүү.Мэдээж манай монгол эрчүүд тэгдэггүй нь ойлгомжтой.Энэ бүхнийг нуршилгүйгээр нэгэн сонирхолтой тохиолдолыг та бүхэндээ толилуулъя.
Америкийн Миссипи мужийн Жексон хотын иргэн Донни Реджестэр гэгч этгээд хурим хийсэндээ бас дахин баярлах хэрэгтэй болж гэнэ ээ.Яагаад гэвэл хуримын бөгж нь дээрэмчдийн бууны сумнаас түүний амь насыг хамгаалжээ.Цагдаагийн ажилтны ярьж буйгаар Реджестэрийн эртний эд зүйлс зардаг дэлгүүрт орж ирсэн хоёр эрэгтэй мөнгөний цуглуулгаа тэдэнд үзүүлэхийг хүсчээ.Тэгээд мөнгөний цуглуулгыг үзүүлэх тэр агшинд нэг эрэгтэй нь хармаанаасаа буу гарган ирж байгаа бүх мөнгөө өгөхийг тулгажээ.Сандарсан Реджестэр өөрийгөө хамгаалах санаатай зүүн гараа өргөтөл гэнэт буу тасхийсэн байна.Гэтэл гайхамшигтай тохиолдлоор бууны сум түүний зүүн гарын салаагаар орж хуримын бөгжийг оножээ.Сум амь насанд нь аюул учруулаагүй тул тэр дороо цагдаагийн газарт мэдэгдсэн байна.Хэрвээ хуримын бөгжийг нь оноогүй байсан бол тэрээр азгүйгээр амь насаа алдах байсан гэнэ шүү.Харин түүний аз дайрахад дээрэмчний бууны сумны хагас хэсэг нь дунд хурууны маханд тогтоод үлдсэн хэсэг нь хүзүү орчмын зөөлөн эдийг шархдуулсан байсан нь амь насанд аюулгүй хэмээн эмч нар үзжээ.Тэрээр ингэж амьд үлдсэнээ бурхны аврал,хурим хийснийх нь гавъяа гэж үздэг гэнэ ээ.Харин цагдаагийн газрынхан багагүй хэмжээний мөнгө дээрэмдэн зугатаасан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.
Ээ дээ эрчүүд минь хуримын бөгжөө хуруунаасаа битгий салгаарай даа…
Romeo and Juliet
1 сарын 16, 2008 – 10:05
Эртний Вероны орчмоос археологчид нэн ховор олдвор олсон байна.Хоорондоо тэврэлдэн хэвтсэн хоёр араг ясыг
тэд 5-6 мянган жилийн настай гэж тооцоолжээ.Археологчид энэ олдворыг Верон хотоос өмнөд зүгт 40 км зайтай байрлах Мантуя хэмээх газраас олжээ.Энэ газрыг дэлхий нийт Шекспирийн алдартай зохиол бүтээлээс хэдийнээ мэддэг болсон билээ.Эрдэмтэдийн үзэж байгаагаар хоорондоо тэврэлдсэн чигээрээ үлдсэн энэхүү араг яс нь хос залуусых тэр дундаа бүр хар залуугаараа нас барсан болохыг тогтоожээ.Энэ нь тэрхүү араг ясны шүдийг шинжлэх явцад
тогтоогдсон гэнэ.Эрдэмтэд энэхүү эрт цагийн олдворыг Шекспирийн алдарт зохиол
“Ромео ба Жулетта” жүжгийн гол баатрууд
гэж нэрийдээд байгаа юм байна.
