Бүлгийн Архив: Шүлэг

Ирээдүйн их яруу найрагчийн тэмдэглэлийн дэвтрээс

                          
Өнөөдөр нөгөө их яруу найрагч хүүгийн бас нэг шүлгийг оруулж байна.Та бүхэн таалан соёрхоно уу
                   Хайртай байсан
Хайртай гэж хэлдэг байсан чи надад
Хамгаас илүү гэж ярьдаг байсан чи надад
Хэзээ ч орхихгүй гэж амлаж байсан
Хэнтэй ч биш зөвхөн надтай хамт гэж хэлж байсан
Чамтай байхад сайхан жаргалтай байсан хэдий ч
Чамаас салан холдоход үнэхээр хэцүү байсан
Чангаас [...]

Ирээдүйн их яруу найрагчийн тэмдэглэлийн дэвтрээс

Энэ шүлгийг эзнээс нь удтал гуйсны эцэст блогтоо оруулах эрх авсан билээ.Энэ хүү одоо 15 настай бөгөөд энэ  шүлгээрээ Болор цомд орох байсан юм гэж хошигнож байна лээ…….хэхэхэ Надтай яг л үеийн найзтайгаа ярьж байгаа мэт илэн далангүй байсанд НАСТАН би их баярлаж байлаа.Хөөрхөн хүү чамдаа амжилт хүсье!Үүнээс илүү гоё шүлэг бичээд болор цомын эзэн [...]

Хайрын тухай мөртүүд

Нэг сайтад байсныг нь Лэдийз охины хэлдгээр чирээд оруулаад ирлээ хөө.
                
Намайг чи минь анх харахад би чамайг харсан
Нартай мөртлөө жихүүхэн өдөр байсан
Зоримогхон харцны минь өмнө чи минь сөхөрч,цөхөрч байсан
Зовлон чинь бас жаргал чинь байсан би чинийхээ…
           
                       
Нарнаас цацраг таслаж дагина болъё би чинь
Навчисаас үндэс гуйж цэцэг болъё би чинь
Сарнаас өнгө булааж гүнж болъё [...]

Үүнийг заавал нийтлэмээр санагдав…5

СЕРЕНАДАI.
Цаг хугацаанд хүлэгдсэн
Яруу найраг намайг даллана
Яргуй цэцэгс тэнд эндхээс өмнө дэлгэрдэг
Янаг үгс, яруу уянгаар тэнд бороо ордог…
Сонирхол төдий гэнэн залуу нас
Сонгодог эгшиглэнгээс зам зурайсан
Солонгын өнгөт тэр тансаг ярууг
Сонжин эхэлж тэр л замтай анх учирсан би,
Төгөлдөр хуурыг товшин эгшиглүүлэх мэт
Төрөөгүй шинэхэн дууг би түүнтэй хамт дуулдаг аа
Төгөлдөр алсын зэрэглээг тодоос тод мэдэрдэг
Төгс хүмүүнтэй би тэнд ярилцдаг.
Саруул [...]

Үүнийг заавал нийтлэмээр санагдав…4

ААВЫН ЗҮҮД БУЮУ ДӨЧИН ДӨРВӨН
          НАМРЫН ДУУТолгод  өртөөтэй салхиар  нялх сэвлэгийг минь үнсээд
Тоост хорвоогийн учрал дунд хүүгээ харуулдаж үлдсэн
Тоглож гүйсэн хөндий, тойрмын чулуугаа орхиод
Торгон шиврээ нулимсан дунд чинь томоогүй хүү нь одсон
Дуурсалт цэнхэр Хан-Хөхий
Дуу  шиг яруу нутаг минь
Дүрсгүй үр чинь чамдаа очилгүй
Дөчин дөрвөн намрыг үджээ
Усны шувууд шиг даллаад надаас буцсан залуу нас
Учрал ухаарлаар дүүрэн дөчин дөрвөн намар
Унаган багийн нутагаа [...]

Үүнийг заавал нийтлэмээр санагдав…3

Монгол нутагМорин төвөргөөний харанга дэлдсэн газар шороо
Хат суусан эрсийн уухай  цуйралсан хөндий
Өнө эртний домог хуучилсан уулс
Уртын дууны уянга сүлбэсэн үүлс
Уужим талаас алдрах анир чимээгүй мөрүүд цалгисан
Ай даа, Монгол нутаг …
Өнгөрсний туульс үүлэн салхинд хөвөрнө
Өнгөний далд үгийн сүнс бэдэрнэ
Чив чимээгүй дүнхийх уулсын дундуур гэлдэрсэн
Чиний эцгийн мөрүүдийг алгандаа мөнхөлсөн эгэл хөндий
Дутуу олдсон үнэний чимээ
Дундуур эдэлсэн хувьхан заяа
Дуунд мөнхөрсөн [...]

Үүнийг заавал нийтлэмээр санагдав…2

ЧИМЭЭГҮЙ ОРШСОН ХЭДЭН ХОРОМ…
Хувь заяа гэгч эгэл үгс
Хоолойгоор минь торохгүй өнгөрөвч
Хэсэгхэн бас зүрхнээс минь зайлахын аргагүй
Хэрэн хэсэх нугачааг дамжих юм
Хэнхдэг цээжээр гашуухан зураас үлдээж
Хэнд ч юм түүнийг санаа алдан хэлээд…
Хэсэг зуур чимээгүй оршмоор болох юм.
Чимээгүй оршсон хэдэн хоромд би таныгаа бодох юм
Чимээгүй өнгөрөх хором бүхэн зүрхийг минь энэлүүлж
Чиний төлөө эцэг чинь оршин оршсоор дууссан юм [...]

Үүнийг заавал нийтлэмээр санагдав…1

Саяхан монгол клубээс шүлэг копидох санаатай  хэсэж явтал Отгонбаяр гэсэн нэртэй нэг хүн маш олон шүлэг оруулсан байх юм.Шүлгүүд нь нэг л уйтгартай,цаанаа л нэг сэтгэл сэмлэсэн үгстэй байлаа. Тэгээд тэр хүний шүлгүүдийг уншаад л байв.Гэтэл “Андуудаа баяртай би хорвоогоос явах боллоо” гэсэн гарчиг байх юм аа.Уншаад үзтэл нөгөө олон шүлгийн эзэн маань элэг эмтрэм зүйлийг [...]