10 сарын 10, 2008 – 14:45
Ганц л удаа үнсэх чинь амьдрал надад бэлэглэхгүй
Гансрал, уйтгар хоёроос өөр өгөх зүйл олдсонгүй юу?
Галзууртал намайг баярлуулаад ч, чи минийх болсонгүй.
Гавьяа байгуулсан мэт хүнийрхэх чинь хариу байлаа гэж үү?
Чин зүрхний минь шарх байх гэж
Чи миний зүүд байсан юм гэж үү?
Өнгөрсөн бүхнийг эргэн харж намайг эрэх гээд хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг тэр жаахан охин одоо олдохгүй
Чамайг гэсэн [...]
Зүсийг чинь харахдаа догдолдогоо би мэднэ
Зүүдэнд минь ирэхэд чинь баярладагаа би мэднэ
Зөн совин юу шивнэдэгийг ч би мэднэ
Зүрх чинь харин хэнийг хайрладагийг би мэдэхгүй….
Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийг
Гоёлын зүүлт шиг шигтгэсэн
Хосгүй хайрын бэлэгдэл
Борог шөнийн зүүдийг гэгээн мөрөөдлөөрөө аргамжсан
Борооны дараахь солонго
Чи миний хайр……..
Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн [...]
Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэв
Бүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв
Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав
Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв
Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав
Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав
Миний барьсан шүхэр цоорхойтой байж
Миний амьдралд бас жаргал цоорхой байж.
Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон
Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон
Хүсэл [...]
Энэ дөрвөн мөртүүд миний нэгэн танилын сэтгэлээс урсан гарсан үгс юм…Харин би зөвшөөрөлгүйгээр блогтоо оруулчихлаа…. Тэр яруу найрагч биш…тэр зүгээр л дурласан ХҮН хайр сэтгэл нь бүтээсэй дээ
Ахиж би дурламааргүй байна
Алдаж бас хууртмааргүй байна
Андуурсан хайраа дурсмааргүй байна
Амьдралд бас согтмооргүй байна…
Мартах гэдэг ямар хэцvv болохыг
Маргаашийн маргааш ч санасаар л байх байхаа
Магад хэзээ ч мартаж чадахгүйгээ
Маргах юмгүй [...]
[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/071116/22.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Бүсгүйн нулимсанд
Бүүр эртний гуниг байгаагүй
Бүүдгэр саранг үүл халхалсан шөнөөр
Бүдэг бадаг танил царай
Тэрлэг нөмгөн хүрч ирдэгсэн
Хүрч ирээд уруул эрдэгсэн
Хүсэлдээ дарлуулсан ч диваажинд очдогсон
Буцаад явахдаа бас уйлсан байсан
Будаггүй нүд
Будаггүй уруул
Будаггүй төрх болоод буцсан байсан
Би бүгдийг нь идчихсэн байсан
Гашуун нулимсанд
Галав дамжсан гуниг байгаагүй
Ганцхан үлдэж хоцорсон цөхрөл байсан
Гар гараа атгасан дурлалдаа
Галзуурчихаад уйлж байсан
Зүрх [...]
11 сарын 27, 2007 – 23:39
[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070705/04.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Би чинийхээ төлөө цас болон будрая
Би чиний сормуусан дээр тогтсон
цас болъё
Биеийн чинь дулаан,
сэтгэлийн чинь халуунд хайлъя
Битүүхэн уйлсан гомдлын
нулимстай чинь цуг
Би чиний шаналал болж урсая
Өчигдөрт би дургүй ээ…..
маргаашийг ч бас хүлээхгүй
Өнөөдөр л би гунигаа тайлж
Өвөрт чинь цас болон хунгарлая
Өөр хэний ч биш……миний л төлөө
Өр зүрх чинь
цохилохыг мэдрээд …….үхье
Будрах цасан дунд уруул [...]
11 сарын 27, 2007 – 22:46
[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070809/01.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Цастай үдшээр
Зөөлөн цас намуухан будрах орой
Зүүдний юм шиг бүдэгхэн үдшээр
Зүрхэнд эгшиглэх дурсамжны жимээр
Зөнгөөрөө хөтлөгдөн би алхаж явна
Будран будрах энэ цасан ширхэг бүгд
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансагхан бас намуухан будрана
Танхилхан чамайг минь санагдуулна
Совингийн цагаан өвлийн жаварт
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөөд
Намуухан алхахдаа жаргалтай байж дээ
Үргэлжилсэн урт он [...]