Archive for the 'уран зохиол' Category

Ягаахан

Мягмар, 7 сар 6th, 2010

Энэ өгүүллэг маш их таалагдсан учраас Сонин.мн ээс копидож авчраад блогтоо оруулчихлаа.

Дэрвийсэн сормуус, саа гялтганах уруул, чихний омгоо сэтлэхээр цагираг ээмэг, дэргэдийн хүн нүд унагам задгай энгэртэй даашинз. Энэ бол Ягаахан. Ягаахан ээжтэйгээ байгаа хүүхэд шиг эрх цовоо хоолойтой, од, цэцэг хөтлөлцөн ирмэсэн урт хумстай…Түүний хэзээ ирснийг мартжээ. Харин жавар тачигнасан [...]

Саран хөндий романаас надад таалагддаг хэсгүүд…

Бямба, 9 сар 15th, 2007

                            
Эр хvний хайр гэдэг чинь хачин зvйл дээ.
Нєхрєє хагархай  хэнгэрэг гэж боддогоороо 
эмэгтэй хvн бvхэн алдаа хийдэг юм.
Чухам  эрэгтэйчvvдийг мэддэггvйн гайгаар  
ихэнх эмэгтэй хvн золгvй болдог мєртлєє
 эр хvнийг мэдэхээ л мэднэ гэж  итгэсээр явдаг юм.
 Ай хєєрхий мєн ч тэнэг амьтад даа! 
Жаахан эмэгтэй, та насан турш 
нєхрийнхєє хайрыг хvртэж  явна  
гэж найдаж  байгаа хvн шиг дээ? 
Эрчvvлийн сэтгэл зvрхний  алимад араншинг ч 
єєрсдийг нь мэдэж байна  гэж  бодоод  
бvгд  л  ингэж  ярьдаг  юм даа.
Гэтэл ингэхээс ’Литл Луизнаны’
сугалааны гол хонжворыг хожих 
хамаагvй амархан гэж мэдээрэй
Хєєрхий залуу эмэгтэйчvvд 
хийсэн алдаагаа  дэндvv хожуу мэдсэн байдаг юм.
Харин та,та бол зєв эхэлжээ.
Бие ямагт єєд татаж,гоё сайхан хувцас ємсєж бай .
Нєхрєє юугаар олж авсан,тvvгээрээ барих хэрэгтэй …
Би одоо эмгэн болжээ,
эмэгтэй хvн учраас хэдэн настайгаа танд хэлэхгvй,
гэхдээ би одоо хvртэл эрчvvдийг 
эрхэндээ байлгаж чаддаг хvн.
Зуун нас хvрээд бvр амандаа шvдгvй  боллоо ч гэсэн 
эрхэндээ байлгаж чадах л хvн.
Залуу  эрчvvлийг биш  лдээ.
Тэд чинь миний залуу насанд
 боол минь байсан  юм,
Настай насандаа,таарсан эрчvvлийг  л…
Тийм эрх эдэлдэг маань сайхан шvv….
Надад мєнгє ч байхгvй,садан тєрєл ч байхгvй,
хорвоод хэн ч алга,
надад байдаг ганц юм гэвэл ухаан минь,
урьдын дуртгал минь л байна. 
Үнс л үлдсэн,
харин vнс маань vнэтэй ч дархан эрхтэй ч…
Над мэтийн эмгэд эсвэл гуйлгачин болж турж vхдэг,
эсвэл сvм хийд барааддаг.
Би тэгдэг нь бишээ.Би нєхєр олж авсан.
Yнэнийг хэлэхэд нэг муу 
Барри  Хиггинс гэдэг євгєн л  дєє.  Євгєн Барри бух шиг нvсэр амьтан,
гэвч,хонгор минь,гэхдээ л цаадхи чинь эр хvн,тэр  ч бvv  хэл,
бvх эрчvvлийн адил  мєн  хачин адайр явдалтайгаа  эр л дээ.
Намайг зодож чадахгvй,мах нь шуугдаад єєрєє хатуураад ирэхдээ зэрэг 
хєгшин амьтны яс хэмхрэх нь даанч амархан. …
Гэвч би залуу насныхаа ааг омгоор ухаан   жолоогvй аашилдаг байсан залуу янаг амраг, 
галзуу солиотонгуудаа санаж байна. 
Би бол амьдрахыг  vзсэн  хvн.
Тэрнээс илvv яахав,болооНадад амаа барих юм ганц ч байхгvй.
Харин євгєн Барритай бол амар жимэр амьдарч байна.
Yмх талх,толгой  хорогдох орон,
дулаахан голомт байна,болох нь тэр.
Яагаад  энэ билээ? Яагаад гэвэл би 
эрчvvлтэй яаж байвал  зохихыг мэддэг хvн,
үүнийгээ хэзээ ч мартдаггvй.
Тийм юм мэдэж авах амттай   боловч гашуун даа,
гэхдээ амт нь илvv гэж мэдээрэй.
Ай энэ эрчvvл,энэ эрчvvл vv? 
Маанаг толгойлсон,эд хєєцєлдсєн тарган  шунахай 
гахай шиг эрчvvлийг хэлж байгаа юм биш шvv,
гал дєл шиг шунал тачьялдаа ухаан жолоогоо алддаг, хууль ёс гэдгийг хэрэгсдэггvй 
тийм тєрлийн галзуу солиотой мэт 
эрчvvлийг хэлж   байгаа юм! 
Жаахан охин минь,би таныг ухаанд сургахыг  хvсэж байна.
Тэр ид шидийн нууц нь янз бvр байдагт оршино. 
Энэ бол эрчvvлийн  зугаа гаргах
 алтан тvлхvvр тоглоом нь байхгvй юу 
Эхнэр нь тийм биш л байх юм бол 
 нєхєр нь турк шиг байх болно, янз бvрээр зугаагий нь гаргадаг  бол 
эхнэрийнхээ боол vнэнч боол болдог юм.
Эхнэр хvн єєр олон эмэгтэйг тєлєєлж чадах ёстой.
Нєхрийнхєє хайрыг  хадгалж явахыг хvсвэл
 та хорвоогийн бvх эмэгтэйг тєлєєлєх ёстой.
Хэзээд  шинэ,хэзээд  єєр байж чадах хэрэгтэй.
Yргэлж єглєєний сайхан  шvvдэр шиг гялалзаж хэзээ  ч нахиалж  дэлгэрч гvйцдэггvй учраас 
 хэзээ ч гандан vжирдэггvй, ганган цэцэг  шиг байх хэрэгтэй.
Ямагт  цоо шинэ,шинэ сэргэг,
ямагт санаандгvй сайхан ургадаг,цэцэг бvхий 
бvхэл бvтэн цэцэрлэг шиг байж, цэцэг бvхнийг нь тvvж vзлээ гэж 
эр хvн сэтгэл ханахааргvй байх ёстой. Аан гэж  бай,
жижигхэн эмэгтэй минь!  Хайр дурлалын цэцэрлэгт 
могой бас байдаг юм шvv.Нэр нь УЙДАЛ.
Энэ могойн толгой дээр гишгэж байхгvй  бол 
цэцэрлэгийг чинь сєнєєнє.Уйдал гэдэг энэ нэг  нэрийг 
сайн тогтоож аваарай.Хэзээд, нэг их илэн далангvй байх хэрэггvй.
Эрчvvл бvдvvлэг  улс  санагддагаас  л биш 
vнэндээ эмэгтэйчvvл илvv бvдvvлэг улс шvv…Хонгор минь,Надтай маргах  хэрэггvй шvv, 
Та одоо хэр нь  юу ч мэдэхгvй охин хэвээр байна.
Эмэгтэйчvvд,эрчvvлээс намбагvй улс.
Би мэдэлгvй яахав.
Эрчvvлтэйгээ яадаг ийдэг,хамаг нарийн нандин юмаа бие биедээ ярина,
гэтэл эрчvvл эхнэрийнхээ тухай юу ч ярихгvй.
Тийм илэн  далангvй ярьдаг учир нь юу вэ?
Миний бодоход хайр сэтгэлийн юм болгонд   эмэгтэй хvн эрэгтэй хvнээс 
намбагvйгээ л харуулж байгаа хэрэг.
Энэ бол тэдний алдаа.
Энд л аливаа уйдлын эхлэл оршино.
Уйдал гэдэг бол хайр дурыг бузарлаж 
эвдэлдэг ой гутам vхдэл.  
Жаахан авгай минь намбатай яваарай.
Хэзээд бvрхvvлтэй,олон бvрхvvлтэй бай!
Мянга тvмээр солонгорон гялалзах хальстай, эрднийн чулуу шигтгэсэн  
этгээд сайхан даавуугаар хучиж яваарай.
Бvрхvvл чинь хэзээ ч дуусчихгvй байх ёстой.
Дандаа шинэчилж бай!
Гэхдээ нєхєртєє нэг их мэдэгдэхээр байх хэрэггvй!
Танд шунаж дурладаг хvн чинь 
сvvлчийн чинь бvрхvvлийг урах санаатай оролдох бvрд нь шинэчлээд уруулах хэрэггvй!
Гэхдээ єглєє болоход цаадах чинь 
сvvлчийн бvрхvvл нь
бас л vлдчихжээ гэж бодохоор байх, 
тэгвэл тэр чинь,ханана гэж  хэзээ ч байхгvй.
Бvрхvvл ч нь  сvvлчийн  бєгєєд 
цорын ганц юм шиг санагдаж байвал зохино.
Гэхдээ маргааш бас нэг хэрэглэх шинэ юм vлдлээ 
гэж бодуулах хэрэгтэй.
Тэгвэл та  нєхєртєє  єдєр бvр  
шинэ єєр юм шиг санагдаж цаадах чинь 
тийм юмыг єєр хvvхнээс эрэхгvй  харин Танаас л эрнэ.
Yнэндээ нєхєр чинь таны шинэ сэргэг чанар,
нууцад л татагдсан хэрэг шvvдээ.
Эр хvн цэцэг  тvvгээд хамаг vнэр танарыг нь авбал
 єєр цэцэг эрж эхэлдэг.Энэ бол тvvний онцлог…
Та нєхєртєє гарт нь бараг орж ирсэн  цэцэг шиг, гэхдээ эцэс тєгсгєлгvй амт шимт гаргадаг 
эх  ундрага  байх ёстой.
Эр хvнтэй суугаад тєгс ялалтанд хvрлээ 
гэж боддог эмэгтэйчvvд, 
ер нь бvх эмэгтэйчvvд тэнэг л дээ.
Санаа амарч,таргалж єнгєє алдаж, 
гашилж бишдээд сvvлддээ хаягддаг улс.
Даанч хєєрхий тэнэг амьтад.
Гэвч жаахан авгай минь,
хайр дурлалд олсон анхны  чинь,
 амжилт эцэс  тєгсгєлгvй  угсраа ялалт болон хувирах болтугай.
Та єдєр бvр нєхрєє шинээр байлдан дагуулж байх   хэрэгтэй.   Хамгийн сvvлчийн тулалдаанд та ялаад 
одоо дахин байлдан дагуулна гэх юмгvй болсон цагт хайр дур мєхнє дєє.
Эцэс ирэх нь гарцаагvй,харин эцэс ирээгvй цагт 
нєхєр чинь ханах гэж байхгvй.
Хайртай хvнээ сайн ундаалж,базааж бай,
харин цатгаж болохгvй,тэгсэн цагт чинь улам их ундаасчихсан л эргэж ирээд байх вий гэж ярив. ……..
Энэ сургаал ч гэмээр ухаалаг үгсийг энэ романы гол баатар Саксон хэмээх бүсгүйд хөрш айлын эмгэн нь сургажээ…Охид бүсгүйчүүд минь Та нар минь юу гэж бодоцгоож байна даа?