Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон хамтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ…
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний  хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар….
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой.Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.
Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ.
Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу  зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ…
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.
Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ  өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув.
Өнөө залуу `Жирийн өдрүүд шиг л` гэж хариулав.Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар `Өнөөдөр юу болсон юм бэ?` гэж асуув.
Эхнэр нь дахин инээмсэглээд `Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ….
Сургамжит өгүүллэгүүд номноос







Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв…Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв.Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ.Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ.Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.Тэгээд нарийн судалж үзсэний дараа  түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ.Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө.Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу? гэж намайг асуухад `Үгүй ээ` гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ…Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ? хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь `алзхеимер` өвчний улмаас удаан хугцааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв.Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь ч хийж дууслаа.Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовсондоо асуухад өвгөн `Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм`гэлээ.Би маш их гайхаж `Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?` гэж асуутал…..гарыг минь чанга атгангаа инээмсэглэж `Тэр намайг танихгүй! Гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ ` гэв….







Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.

Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов.

Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?

Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ`

Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ.

Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ.Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ.

Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.

Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.

Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ!

Сургамжит өгүүллэгүүд номноос







Нэгэн эмэгтэй ойр зуурынхаа юмыг авахаар гэрээсээ гартал гэрийнх нь эсрэг талын гудамжинд сууж байгаа цав цагаан сахалтай гурван хөгшинг хараад тэднийг гэртээ орохыг урилаа.Эмэгтэй тэднээс `Та нар энд ингэж суугааг бодоход бүгд л өлссөн байх` гээд ~ Та нараас гуйж байна.Манайд ор л доо.Би та бүхэнд  одоохон хоол унд бэлдье!` гэв.Гэтэл гурван хөгшний нэг нь гэрт эр нөхөр нь байгаа эсэхийг асуулаа.Эмэгтэй,нөхөр нь саяхан гарсан одоохондоо гэртээ байхгүй байгааг хэлтэл өвгөн толгойгоо хоёр тийш нь дохив гэнэ.Тэгээд `Танай нөхөр гэртээ байхгүй юм бол урилгыг чинь хүлээн авч чадахгүй` гэжээ.
Орой нөхөр нь ирэхэд эхнэр өдрийн болсон явдлыг нөхөртөө хэлэв гэнэ.Энэ явдлыг сонсоод нөхөр нь өвгөдийн өмнөөс ихэд харамсан `Чи одоо нэг хараач! Хэрэв  байж байвал нь одоо гэртээ урья гэв. Эмэгтэй хаалгаа онгойлготол өнөөх цагаан сахалтай өвгөд түрүүчийн газраа сууж харагдав. Манай нөхөр ирчихлээ.Одоо гэртээ байна.Оройн хоол хамт идэхийн тулд та бүхнийг гэртээ урьж байна болох уу? ` гээд тэднийг дахин гэртээ урилаа.
Гэтэл өвгөдийн нэг хариу болгож ийнхүү хэлэв~Бид гурав гурвуулаа айлд ордоггүй юм~гээд хэсэг байзнаснаа  үргэлжлүүлэн ~Баруун талын энэ найзыг маань Баялаг гэдэг.Харин эсрэг талд нь суугаа найзыг маань Амжилт гэдэг.Намайг Хайр гэдэг юм гэлээ.
Ийнхүү гурван биенээ танилцуулсны эцэст  бүсгүйд хандан ` Та одоо гэртээ ороод нөхөртэйгөө сайн ярилцаад дараа нь хариугаа өг! Гэхдээ та бид гурвын нэгийг л гэртээ урих ёстой` гэжээ.Эхнэр өвгөний үгийг нөхөртөө дамжуултал нөхөр нь баярлан тэнгэрт нисэх шахлаа.
`Хөөх ямар гоё юм бэ! сонголтыг бидэнд орхисон юм бол  хоёулаа гэртээ Баялагийг урья! Сайхан баян тансаг амьдрая гэв.
Нөхрийх нь энэ шийдвэр эхнэрт огт таалагдаагүй учир Хоёулаа Амжилтыг гэртээ урья! Ингэх нь илүү зөв юм биш үү хөгшөөн! `гэж гуйв.
Ийнхүү маргалдах эхнэр нөхөр хоёрын яриаг бэр нь сонсоод тэсэлгүй гарч ирэн ` Миний бодлоор бол хамгийн зөв шийдвэр бол Хайрыг гэртээ урих юм биш үү?! гээд ` Та нар бод л доо манай гэр бүл хайраар бялхах болно…. ` гэлээ.
Бэрийн энэ сонголт эхнэр нөхөр хоёрт ч мөн таалагдав.
Гэрийн эзэн ` Тиймээ…Хайрыг гэртээ урья `гэв. Тэгээд эмэгтэй хаалгаа онгойлгон `Та нарын хэн нь Хайр билээ? Түүнийг бид гэртээ урихаар боллоо. Дотогшоо орно уу!` гэтэл Хайр босч гэрийн зүг алхлаа.Түүний нөхөд ч босч Хайрын араас ирцгээлээ.
Эмэгтэй бүр гайхаж `Би зөвхөн Хайрыг урьсан байтал Амжилт Баялаг та хоёр юунд  хамт ирэв? гэж асуутал Хайр түүнд ингэж хариулав.
~Хэрэв та нар зөвхөн Баялаг эсвэл Амжилтыг урьсан бол үлдсэн хоёр нь гадаа үлдэх байсан юм. Гэтэл та нар Хайрыг урьсан. Энэ тохиолдолд бид гурав гурвуулаа ирэх ёстой байдаг юм ` гэжээ.Эмэгтэй `Яагаад?` гэж асуутал Хайр Амжилт Баялаг хоёроос урьтан `Яагаад гэвэл  Хайр бол агуу юм.Хайр байгаа газар Амжилт Баялаг хоёр үргэлж хамт оршдог юм.Цаашдаа ч тийм байх болно гэж хариулжээ….
Сургамжит өгүүллэгүүд номноос…







46

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

 

 Сургамжит өгүүллэгүүд номноос







 

mother-and-son-robert-dunca

Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн.Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд `Би сургуульд явахгүй ээ` хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан.`Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу` хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн.Нэг ч утасдалгүйгээр санааг нь зовоож түүнд хариу барьсан.Арван есөн настай байхад тань,сургуулийн чинь төлбөрийг төлсөн.Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг чинь зөөж өгсөн.Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулж түүнд хариу барьсан.Хорин нэгэн настай байхад тань ажил мэргэжил,карьерийн тань талаар зөвлөгөө өгөхийг хүссэн.`Би тань шиг болохыг хүсэхгүй байна` хэмээн ширвэж түүнд хариу барьсан.Хорин хоёр настайд чинь оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн.Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэж түүнд хариу барьсан.Хорин дөрвөн настайд тань,удаан хугацаагаар үерхэж байгаа найз залуутай чинь танилцахыг хүссэн.`Хэзээ танилцуулахаа би мэдье!` хэмээн аашилж түүнд хариу барьсан.Хорин таван насанд тань хуримын бүхий л зүйлийг таньд бэлдэн таны өмнөөс хамгийн их баярлаж догдлосон.Холоос хол нүүж түүнд хариу барьсан.Гучин насанд тань хүүхдийн асаргааны талаар танд зөвөлгөө өгч тусласан.`Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ больбол таарна гэж мэдэмхийрэн түүнд хариу барьсан.Дөчин насанд тань тан руу залган залган ойр дотны нэгэн хамаатны тань төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан.`Ээжээ хийх ажил их байна.Амжихгүй` хэмээн түүнд хариу барьсан.Тавин насанд тань хүндээр өвчлөн хэвтсэн.Хагас бүтэн сайнд түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийг хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан.Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн зүрхийг тань эмтлэн аянга мэт буусан

Сургамжит өгүүллэгүүд номноос