Өөрөө өөдрөг үү,аль эсвэл?

Өөдрөг бодолтнууд бусдаас илүү сайхан амьдардаг гэлцдэг. Тэд болж буй бүхнийг сайн сайхнаар төсөөлөн боддог. Гайхалтай чанар биш гэж үү? Доорх сонжооны тусламжтайгаар та ч гэсэн өөрийгөө өөдрөг эсэхийг сориод үз дээ.

1. Голдуу ямар зүүд зүүдэлдгээ бодоод үз дээ.

а\ Нэг л аймшигтай юмнууд

б\ Өнгөт адал явдлууд

в\ Зүүдээ сайн санадаггүй болохоор хэлэхэд хэцүү байна.

2. Бүтэн сайны өглөө тааваараа сэрлээ гэж бодъё.. Орон дотроо байх үедээ чи юун тухай бодох вэ?

а\ Өнөөдөр тэнгэр ямар байх болоо гэж…

б\ Хайртынхаа тухай \юмуу аятайхан хүний тухай\

в\ Өчигдөр хэнтэй юунаас болж маргалдлаа гэж..

3. Өглөөний ундаа ямархуу байдалтай уудаг вэ?

а\ Яарч сандраад хэдэн хэрчим талх ам руугаа хийсэн болоод гардаг.

б\ Хөгжим сонссон шигээ цайгаа уудаг.

в\ Нойрмоглож сэтгэл үймээд л…

4. Телевизээр осол аваар, гэмт хэргийн тухай аймшигт мэдээ сонсоод өөрөө яадаг вэ?

а\ Яахав, надад ямар хамаатай юм бэ?

б\ Надад ийм юм тохиолдвол яанаа гэж…

в\ Дэлхий дээр янз янзын юм л болох юм даа гэж…

5. Нэгэн нийллэг дээр хэн нэгэн чамайг гярхай ажиглаад байгааг мэдвэл чи яах вэ?

а\ Би нэг л тийм санагдаад байгаа юм болов уу гээд өөрийгөө анзаарна.

б\ Надад энэ нь таалагдах тул инээмсэглэнэ.

в\ Түүнийг анзаарахгүйг хичээнэ.

6. Ямар нэг тоглоомонд азгүйтэж хожигдоод байвал?

а\ Учиргүй уурлаж, өнөөдөр миний өдөр биш юм гэж адган бодно.

б\  Тоглоом бол тоглоом

в\  Хожих аргаа тунгааж бодно

7. Чи иансаг идээ зууштай баярын ширээнээ тухалжээ. Дээр ахиад аврага  том бялуу ороод ирлээ. Чи…?

а\ Инээгээд томхон зүсээд авна

б\ Нэг сайн амьсгаа авчихаад иднэ. Гэвч удахгүй гэмшинэ…

в\ Ходоод тэсэх бол уу гэж гэж айна.

8. Чухал шийд гаргах үед юунд илүү найдах вэ

а\ Зөвхөн өөртөө

б\ Хааяа тохиодог азанд нь л…

в\ Бүхий л муу болгоныг бодож үзнэ.

Одоо дүнгээ гаргая

0-18 оноо: Чи дэндүү гутрангуй үзэлтэй юм . Бараг минут тутамд таагүй байдлыг хүлээж байдаг гэхэд болно. Орчлон ертөнц тийм ч муухай биш, заримдаа бүр гайхалтай сайхан байдаг гэж төсөөлөн бод. Инээж, баярлаж бахдаж сур. Эс бөгөөс амьдрах хэрэг юун?

21-33 оноо: Өөрөө ертөнцийг маш зохистойгоор үнэлдэг юм байна. Маш их хичээвэл өөрийгөө албаар инээлгэж чаддаг. Арай л өөдрөг болохыг хичээ.

34-48 оноо: Чи ясны өөдрөг үзэлтэн мөн. Энэ чинь ч зөв. Чамайг хөнгөн амьдарлын туршлагагүй гэж зэмлэж магад. Заримдаа сонсох нь зүй ч өөрийнхөөрөө байхыг хичээ.

7 Сэтгэгдэл

  1. Бичсэн: 2 сарын 23, 2008, 20:13 | Пермалинк

    Hi egch min! Sonin saixan yu bnaa?
    Ene sonjoonii onoog yaj medxiim be? Ter n alga bnaa, bi ug n boglochloo xexexe :D

  2. Бичсэн: 2 сарын 25, 2008, 16:05 | Пермалинк

    сайн уу охиноо минь
    сонирхуулах сонин ховор байна аа….
    Харин энэ сонжоог оруулсныхаа дараа харжээ байх нь ээ оноог нь бичээгүй байдаг байгаа даа…тэгээд өөрийгөө ч өөдрөг эсэхээ мэдэж чадаагүй шүү ЛОЛ хэхэхэх

  3. Бичсэн: 3 сарын 11, 2008, 9:55 | Пермалинк

    Bi lag hariugaa bicheed onoogoo bodoh gesen onoo ni baidaggui…….Hehehe. Daraa ni onoog ni tavina bizdee.hehehe

  4. Бичсэн: 3 сарын 11, 2008, 10:34 | Пермалинк

    heheh uuchlaarai ohinoo…er ni l oruulj chadahgui baih aa daa…yagaad gevel sonin deerees huulsan bolohoor… :(

  5. almagul
    Бичсэн: 6 сарын 18, 2008, 19:31 | Пермалинк

    yo ene sonjoo unen yum shig sanagdchihlaa bi ugaasaa gutrang uzeltei nmg meddeg hun bur l tegdeg end bs gutrang uzeltei gj garch bn

  6. Бичсэн: 6 сарын 23, 2008, 0:52 | Пермалинк

    almagul…. yund gutardag yum be amidral saihan shuu duu mini :)

  7. gunjee
    Бичсэн: 11 сарын 10, 2008, 14:52 | Пермалинк

    yaj nemeh ve

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг