Archive for 2 сар, 2008

Солонгос дуу

Мягмар, 2 сар 26th, 2008

Энэ дууг хэн нэгний блогоос чирч оруулав.Таалагдлаа дажгүй дуу юм…
Хамгийн сайхан нь шүлгэндээ за тэгээд  дэндүү сайхан нь аялгуундаа  л байх шиг санагдах юм….
[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/080221/37.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
[kml_flashembed movie="http://media.imeem.com/m/oa6KvWIPOs" width="300" height="80" wmode="transparent" /]

             그대를 그대를  김동희
두 눈 떠도 못 보겠단 말도
내 눈물 닦아 주고 싶단 말도
애써도 안 되는 맘도
매일매일 그리움에 취한 맘도
두 눈 감고 떠보면
가슴이 [...]

Хайрын мөртүүд

Бямба, 2 сар 23rd, 2008

Зүсийг чинь харахдаа догдолдогоо би мэднэ
Зүүдэнд минь ирэхэд чинь баярладагаа би мэднэ
Зөн совин юу шивнэдэгийг ч би мэднэ
Зүрх чинь харин хэнийг хайрладагийг би мэдэхгүй….

Голт зүрхний минь гүнд бүх ертөнцийн гунигийг
Гоёлын зүүлт шиг шигтгэсэн
Хосгүй хайрын бэлэгдэл
Борог шөнийн зүүдийг гэгээн мөрөөдлөөрөө аргамжсан
Борооны дараахь солонго
Чи миний хайр……..

Ижийгээ үгүйлж,уйлж бичсэн шүлэг

Бямба, 2 сар 23rd, 2008

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн [...]

Өөрөө өөдрөг үү,аль эсвэл?

Бямба, 2 сар 23rd, 2008

Өөдрөг бодолтнууд бусдаас илүү сайхан амьдардаг гэлцдэг. Тэд болж буй бүхнийг сайн сайхнаар төсөөлөн боддог. Гайхалтай чанар биш гэж үү? Доорх сонжооны тусламжтайгаар та ч гэсэн өөрийгөө өөдрөг эсэхийг сориод үз дээ.
1. Голдуу ямар зүүд зүүдэлдгээ бодоод үз дээ.
а\ Нэг л аймшигтай юмнууд
б\ Өнгөт адал явдлууд
в\ Зүүдээ сайн санадаггүй болохоор хэлэхэд хэцүү байна.
2. Бүтэн сайны [...]

3-р хорооллын нэгэн байранд шулмас орогножээ

Пүрэв, 2 сар 21st, 2008

Сайхан хүүхэн сайн морь хоёр буг болдог гэсэн үг байдаг. тэгээд ч энэхүү итгэл үнэмшлийг ашиглан “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр гардаг адуучин эр ажнай сайн хүлгээ шунаг ноёнтноос салгаж авч байгаа тухай гардаг шүү дээ.
Тэгвэл ямар ч эрийн нүд унаж, сэтгэл хямармаар сайхан төрсөн Д. Сарангэрэл гэдэг бүсгүй амьдаараа шулмас болсон явдал 1985 онд [...]

Миний мисс миний бахархал

Мягмар, 2 сар 5th, 2008

Ойрноос банжиг нэтийнхэн мисс шалгаруулаад байгаа…Би бас эмэгтэй хүн л юм хойно хэрэгт дурлан нэр дэвшсэн охидын зургийг үзэх гэж байнга орноо.Үнэхээр манай монгол охид хөөрхөн сайхан болоод байгаа нь бахархууштай.Юутай ч миссийн тэмцээнд оролцож байгаа охидууддаа амжилт хүсээд өөрийнхөө мисс охины тухай хэдэн үг бичээд орхиё гэж бодлоо.
Ээжийн охиноо нь жирийн л нэг охин.Гэхдээ [...]