Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэвБүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв
Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав
Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв
Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав
Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав Миний барьсан шүхэр цоорхойтой байж
Миний амьдралд бас жаргал цоорхой байж.
Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон
Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон
Хүсэл барьсан хүмүүсийн, хүсэл нь цоорч шуналд норов
Шүхэр барьсан хүмүүсийн шүхэр цоорч бороонд норов
Бороо ингэж нэвт асгана
Бодол хүртэл норгож
Амьдрал над дээр нэвт гоожно….
З.Төгөлдөр Ойрдоо миний байгаа газар бороо ороод сэтгэл сэмрээгээд байх юм.Нулимстай төстэй болохоороо гуниг дагуулдаг юм болов уу даа энэ бороо….
Нэг Сэтгэгдэл
http://jaja.delhii.net/