2008 оны зурхайн зурлагаа бүтэн жилээр нь мэдэхийг хүсвэл…

Ингээд блогтоо оруулаад тавьчихвал хааяа ч гэсэн харж байхад амар юм…Ингээд 2008 оны зурхайг бүтнээр нь Сонин.мн-ээс хуулж оруулав

Гарчиггүй бичлэгХОНИНЫ ОРД /III/21-IV/20/
Хэрэв та ганц бие бол энэ жил ханилах хүнтэйгээ танилцах юм байна. Харин гэр бүлтэй бол нөхөртөө /эхнэртээ/ халамж анхаарал тавихад нилээд хугацаа зарцуулна. Хайр сэтгэлийн асуудалд ерөнхийдөө одтой байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхсон жил. Эмэгтэй хониныхны зөн билэг нэмэгдэж байдлыг бодитоор дүгнэн, зөв шийдвэр гаргана. Амралтаа гэр бүлийн хүрээнд өнгөрөөх нь. Энэ жил ажилд тань сайн муу олон өөрчлөлт гарна. Түншүүдтэйгээ болгоомжтой харьцахгүй бол эрсдэлд орж болзошгүй. Найз нөхдийн зөвлөгөөг дагаснаар эндэгдэл хүлээх нь. Тиймээс та зөвхөн өөртөө итгэж, зөн совингоо дагаарай. Шинэ санаа олж, өөр салбарт хүчээ сорих юм уу, албан тушаал ахих төлөвтэй байна. Харин та мөрийтэй тоглоомонд хэт донтохоос сэрэмжлээрэй. Таны эрхэлдэг бизнес санасан хэмжээнд чинь хүртэл ашиг авчрахгүй ч бүр дордохгүй. Харин жилийн эцэст амьдралыг чинь орвонгоор нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Энэ нь таны гэр бүл болоод эрхэлдэг ажилд чинь хамаатай байна.
ХОНИНЫ ОРДНЫ ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ ШИНЖҮҮД: Идэвхи санаачилгатай, арга зальтай
ГЭМТЭЖ БЭРТЭЖ БОЛЗОШГҮЙ ЭРХТЭНҮҮД: Толгой болон түүний хэсгүүд, дээд эрүү, гавлын яс, дээд уруулаас дээшхи нүүрний хэсэг, дух,
САХИУС: Алтан арьс, лантуу
ЧУЛУУ: Бадмаараг, алмаз, маргад эрдэнэ, аметист, аквамарин, кровавик, саран чулуу, наран чулуу
САЙН ӨДӨР: Мягмар гариг, Ням гариг
МУУ ӨДӨР: Баасан, Бямба гариг
АЗЫН ТОО: 4, 7, 9-д хуваагдах бүх тоо
ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ ХҮНС: Хонины ордныхон цамаан зангүй учраас юу тааралдсанаа голж шилэхгүй иддэг. Гэхдээ ахимаг насны хониныхон биед нь сөргөер нөлөөлж болзошгүй учир хамаагүй идэхгүй байсан нь дээр. Судасны хатуурал үүсгэдэг тостой хоолноос зайлсхий. Дуртай хоол төлөг, хонь, ямааны мах. Хонины ордныхон сонгино болон халуун ногоотой хоолыг илүү таашаадаг.  Хонь нь их нийтэч бөгөөд найз нөхөдтэйгөө хөгжилдөн цагийг өнгөрөөх дуртай. Ер нь бол пиво уух дуртай. Учир нь пиво эсгэдэг “хмель” буюу зөрөг цэцэг хонины ордныхны хэрэглэдэг гол хүнсний нэг юм.  Иймээс ч пиво уух нь хонины ордныхны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй.

НЭГДҮГЭЭРСАР - ХОНИНЫХОНЫГ ШИНЭ УЧРАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
Энэ сар эрэгтэй эмэгтэй хониныхны учралын сар. Сарын эхээр таны менгө санхүү тогтвортой биш ч нэг их дордохгүй нь. Харин сарын сүүлээр та банкны эзэн шиг л орлоготой байна. Гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс чинь танаас анхаарал халамж хүсч байна. Хэрэв та тэднийг хапамжлахгүй бол эргээд таны үйлс хазайхыг од гаригс сануулж байна. Энэ сард ирээдүйд чухал нөлөөтэй шийдвэр гаргахаас татгалзаарай. Эртний танилтайгаа томоохон хэмжээний хэрүүл маргаан үүсгэж болзошгүй. Хэрүүл маргаан, бие биедээ гомдсон гомдол чинь харьцаагаа бүрмөсөн таслахад хүргэх болно. Согтууруулах ундаа хэрэглэх, махан хоол идэхээс аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Мөн тооцоолоогүй үрэлгэн зардап гаргахгүй байх хэрэгтэй.

ХОЁРДУГААР САР - ТҮНШҮҮДТЭЙГЭЭ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХ САР
Эрэгтэй хонинуудын хувьд энэ сар ажлын амжилт тааруухан байна. Гэхдээ түнштэйгээ болгоомжтой харьцвал байдлыг тийм ч муугаар эргүүлэхгуй. Хүнд хууртагдан, худал амлалтаас болж бүтээсэн ажлын чинь тал нь нурж болзош-гүй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд ажил хэрэгтээ ан-хаарал хандуул. Ялангуяа мөнгө төгрөг, бичиг баримтыг хууль ёсны болгоход болгоомжтой байхыг чухалчил. Хайр дурлалын асуудалд эмэгтэй хонинууд азтай байх болно. Энэ сард хол газарт аялах хэрэггүй. Мөн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас зайлсхий. Энэ сард гэр бүлийн уур амьсгап таатай, аз жаргалаар дүүрэн байх болно. Хүүхдүүддээ цаг гаргаж салхинд хамтдаа гарахад таатай.

ГУРАВДУГААР САР - ТАНЫ ЗҮҮД ЗӨНТЭЙ БАЙХ НЬ
Та шөнө болгон зүүдээ манаж хоновол ирээдүйд болох явдлаа урьдчилан харах зөнтэй байх нь. Эрэгтэй хонинуудын хувьд ажлын ачаалал ихэсч, амралт зугаалгыг шаардаж байна. Аз ивээж, сугалаанд хожих юм уу, ашигтай бизнесийн санал орж ирнэ. Хайр дурлалын хувьд шинэ учрал таныг хүлээж байна. Таныг тэсвэртэй, бодлоготой байх эсэхээс цаашдын бүх ажил хэргийн амжилт хамаарах бололтой. Хямралаас гарахын тулд ажлаа өөрчлөхийг хичээ. Шинэ ажил эхлүүл. Хамаатан садан, үр хүүхэд чинь өвдсөнөес болж гэр бүлд аахар шаахар асуудал, зарлага гарч болзошгүй. Иймээс болзошгүй зүйлд урьдаас бэлтгэлтэй байж анхаарал хандуул. Мен энэ сард хуучны танилууд тэр дундаа сэтгэлтэй байсан хүнтэйгээ уулзана.

ДӨРӨВДҮГЭЭР САР - СУГАЛАА, МӨРИЙТЭЙ ТОГЛООМООС БОЛГООМЖИЛ
Сарын эхнээс таны сэтгэлийг зовоож байсан асуудлууд шийдэгдэж эхэлнэ. Хониныхон эрч хүчтэй чанараараа ажлын амжилт гаргах болно. Эрүүл мэнд муудах төлөвтэй тул эмчид үзүүлэх нь илүүдэхгүй. Хайр сэтгэлийн харилцаанд бэрхшээл гарч, хосууд үл ойлголцолд хүрнэ. Санхүүгийн хувьд ашигтай санал хүлээн авна. Эмэгтэй хонинууд ойр дотны хүмүүстэйгээ даруу төлөв, сонор сэрэмжтэй хандахыг эрхэмлэ. Эрэгтэй хонинуудын хувьд томилолтоор явах, урт хугацааны аялап хийж магад. Сугалаа, мөрийтэй тоглоомонд хэт шунаснаас төлөвлөөгуй зардал их гарч, санхүүгийн хувьд уналтанд орно. Нууц муу санаа, худал зөвлөгөө гарч ирж болзошгүй. Тийм болохоор сарынхаа төлөвлөсөн ажлын дагуу явах хэрэгтэй.

ТАВДУГААР САР - ОЙР ДОТНЫХОНДОО АНХААРАЛ ТАВЬ
Бүтэлгүйтэж байсан ажил хэрэгт боломжийн санал ирнэ. Тэвчээртэй хүлээвэл үр дүнг нь үзэх болно. Од эрхэс өнөөдөр таныг ажлын идэвхи буурах хандлагатай байгааг сануулж байна. Өмне нь эхлүүлсэн ажил төрөл тань төдийлөн ашиг авчрахгүй л бололтой. Гэр бүл хамаатан садангууддаа анхаарал халамж тавь. Тэднээс хэн нэгэнд нь золгүй явдал учирч мэдэх нь байна. Удирдах албан тушаалтнуудаас зэмлэл хүлээхгүйн тулд ажилдаа хариуц-лагатай ханд, Хэрвээ та гэр бүлийн хүн, найз залуу /охиноо/ буруугаар ойлгож хардаж байсан бол энэ бүх эргэлзээ тээнэгэлзлээ таягдан хаяарай. Хониныхонд хатуу чанга зан чанартай байхыг од гарагс зевлөж байна.

ЗУРГАДУГААР САР  - ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА ТАНИЛЦАНА
Ганц бие хонинуудын хувьд гайхалтай учрал тохиолдоно. Шинэхэн танилцсан хүн чинь заяаны хань чинь болох нь. Мөн зугаа цэнгэл хэтэрхий хөөснөөс болж санхүүгийн хувьд унал-танд орж, нэг хэсэгтээ түүнээсээ гарахгүй нь. Гэхдээ сарын сүүлээр ашигтай ажлын санап хүлээж авна. Найз нөхдийн дунд хагарал гарч, чиний эсрэг явуулга хэн нэг нь хийх юм байна. Биеэ чийрэгжүүлж спортоор хичээллэ. Хол ойр аялж зугаалах, биеийн хүчний ажил хийх, үл хөдлөх хөрөнгө ху-далдан авахад тохиромжтой сар. Аливаа үйл хэрэгт ханцуй шамлан орж, өөрөөр хэлбэл юмнаас хойш суудаггүй учраас та байнга амжилтыг дагуулах болно. Дотор эрхтний хямрапд орж болзошгүй учраас эмчийн зөвлөгөө авахад илүүдэхгүй.

ДОЛООДУГААР САР - ЭРСДЭЛТЭЙ БИЗНЕСЭЭС ЗАЙЛСХИЙ
Найдвартай хүмүүсийн зөвлөгөө, тусламжаас татгалзах хэрэггүй. Эртний бодсон зүйлээ хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Гэхдээ яаран чухал шийдвэр гаргах хэрэггүй. Эрсдэлтэй бизнест хөл тавихаас зайлсхий. Учир нь санхүүгийн алдагдалд орох болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамаагүй ярихгүй байхыг чухалчил. Болзошгүй хэрүүл маргаан, зөрчилдөөнеөс хол бай. Бусдын өгсөн сануулгыг анхаарах хэрэггүй. Амьдралын эрч хүч буурсны улмаас алжааж ядрах, эрсдэлтэй алхам хийх магадлалтай тул анхаараптай бай. Зохион бүтээх чадвар, уран сэтгэмжээ илрүүл. Янз бүрийн салбарт авъяас чадвараа илрүүл. Үнэхээр та бусдын анхаарлыг, ялангуяа эсрэг хүйсийн хүний анхаарал татаж, гайхшруулах болно.

НАЙМДУГААР САР - НАЙЗУУДЫН ЗӨВЛӨГӨӨ БУРУУДАЖ, ЭРСДЭЛД ОРНО
Санхүүгийн байдал сайжирч, эхэлсэн ажлаа дуусгах магадлалтай. Сарын эхээр телөвлөгөөгөө дахии хянаж үзэх хэрэгтэй. Түнштэйгээ харьцах харьцаагаа өөрчилнө. Бүтээлч мэргэжлийн эмэгтэй хонинууд авъяас чадвараа илрүүлж, бодсон зүйлээ хэрэгжүүлэх болно. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг хариуцлага, гэр бүлийн аахар шаахар ажил таны хамаг л цаг зав, хүчийг барах болно. Шинэ хүн, тантай таарамжгүй байдаг хүмүүстэй харьцахгүйг хичээ. Гадны нөлөө таагүй үр дүнд хүргэнэ. Зөвхен өөртөе найд, итгэ. Найзуудын өгсөн зөвлөгөө, тусламж, алдаа гарахад хүргэж, дэмий зүйлээо оролдох хэрэг гарч мэднэ. Таны амьдралд нөлөе бүхий ивээн тэтгэгч гарч ирнэ.

ЕСДҮГЭЭР САР - АМЬДРАЛЫНХАА ХЭВ МАЯГИЙГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛНӨ
Аливаа асуудалд ухаантай хандах, үр бүтээлтэй шийдвэр гаргаж, буулт хийхэд бэлэн бай. Өөрийнхөө бодлогогүй үйл-дэлд шүүмжлэлтэй ханд. Түншдээ илүү дутуу шаардлага тавьсны хэрэггүй. Эрэгтэй хонинууд шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Цаашдын төлөвлөгөөнд тань саад болж мэднэ. Хувийн амьдрал болон хайр дурлапын амьдралд хүндрэл гарна. Гэр бүлд таагүй уур амьсгал бүрдүүлэхгүй байхыг хичээ. Хэрүүл маргаанаас зайлсхий. Аливаа харилцаа холбоо тогтоосноор ойр тойрныхонтойгоо сөргөлдөхөд хүрнэ. Энэ сард эрүүл мэнд сайжирч, хониныхон эрч хүчээр дүүрэн байна. Эртний танил, удирдах албан тушаалтнаас чухал мэдээ ирнэ. Тэр нь таны амьдралыг орвонгоор нь еөрчилж ч мэднэ.

АРАВДУГААР САР - АЯЛЛААР ЯВАХАД ТОХИРОМЖГҮЙ
Энэ сард ажил дээр чинь муу санаатны атаа жөтөө, гэнэтийн саадаас болж ашигтай, бүтэмжтэй байгаа зүйлд тань саад болох болно. Санхүүгийн байдал муудна. Нөлөө бүхий хүн, төрөл садан, найз нөхдөөсөө тусламж авах бололтой. Зөв бодол гаргах хүсэлгүй байгаа байдал тань даргатайгаа зерчилдөхөд хүргэнэ. Найзуудаасаа зөвлөгөө ав. Гэхдээ тэдний зөвлөгеөнд бүрэн дүүрэн найдах хэрэггүй. Харин эмэгтэй хонинуудыг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хуучин харилцаагаа сэргээх, шинэ учрал тохиолдож магадгүй. Харин эрэгтэй хонинууд өр ширээ төлж, шийдээгүй асуудлаа шийдэхийг эрхэмлэ. Сарын сүүлээр шинэ ажлын санал ирвэл боломжтой нөхцлийг үзэхэд хэрэгтэй.

АРВАННЭГДҮГЭЭР САР - АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН САР
Энэ сар хамгийн хариуцлагатай, эмх цэгцтэй сар байх нь. Тесвийн байгууллагын ажилтнууд албан тушаал ахиж магадгүй. Хэрэггүй бүх зүйлээс татгалз. Сэтгэл санаа туйлын өедрөг байх болно. Гэхдээ аливаа асуудлыг яарч шийдвэл буруу тийшээ эргэж мэднэ. Өдөөн хатгалгад өртөж, хүнд гүтгэгдэн хууртагдаж магадгүй учир сэрэмжтэй бай. Найз нөхдөесөе сэтгэл санааны тусламж авна. Сарын дундуур сэтгэл хөдлөлийн байдал, мэдрэлийн ядаргаанд орж магад. Мен хууч өвчин сэдрэх аюултай. Сэтгэл санаа хямарч амархан уурлаж бухимдана. Хэрүүл маргаанаас хол бай. Дотны хүмүүс тань танаас хайр энхрийлэл хүсэх болно. Жилийн сүүл болж байгаа болохоор санхүүгийн асуудлаа хянахад гэмгүй.

АРВАНХОЁРДУГААР САР - БИЗНЕС ЧИНЬ ТАНЫ ХҮСЧ БАЙСАН ШИГ АШИГ АВЧРАХГҮЙ
Амьдралын эрч хүч эрс буурснаас хэт ачаалалд автан ядаргаанд хүрэх бололтой. Эрэгтэй хонинууд шинэ ажил эх-лүүлэх, баримт бичиг боловсруулах, хурдан явахаас түт-гэлзээрэй. Хувь заяаны гэнэтийн
еөрчлөлт гарснаар амьдралд итгэх итгэлгүй болж мэднэ. Шинэ төлевлөгөе найдлага тань хэрэгжихгүй байж болзошгүй. Бизнес тань таны хүсч байсан ашиг авчрахгүй бололтой. Гэхдээ карьер хөөх, удирдах албан тушаалтантай санал бодлоо солилцох, төрийн болон төрийн бус байгууллагад хандахад тааламжтай. Илүү дутуу юм хүсэх, шаардах хэрэггүй. Эмэгтэй хонинуудын хувьд ажилдаа ядарснаас болж уурлаж бухимдаж болзошгүй. Дот-ны хүмүүсийн хэлсэн сургамж сануулгад гомдох хэрэггүй.
Гарчиггүй бичлэгҮХРИЙН ОРД /IV/21-V/20/
2008 онд Үхрийнхний хувьд хувийн амьдрал болоод ажил хэрэг аль аль нь таатай байх болно. Жилийн эхний сард аливаа саар муу зүйлээс болгоомжлох, хянуур нямбай байхад илүүдэхгүй. Улирлын төгсгөлд өерийгөө хегжүүлэх биеийн тамир спортоор хичээллэх болон амарч зугаапахад таатай байна. Энэ жил бүхэлдээ хайр дурлал амрагийн явдалд ээлтэй сайн байх учраас ганц бие үхрийнхэн заяаны ханьтайгаа учрах ерөөлтэй өдрүүд олон тохионо. Ажил хэрэг мөнгө санхүүгийн хувьд саад бэрхшээлийг даван гарч амжилтанд хүрч чадна. Гэвч худал хуурмаг муу нөлөөллеөс өөрийгее хамгаалж, таагүй уур амьсгалаас хол бай. Уран бүтээлч болоод сэтгэн бодох дуртай эрчүүд онгод хийморь дүүрэн байх тул олз омог ихтэй, алдар нэр өндөр байна. Оны эцсээр таны хамгийн нандин хүсэл биелэх нөхцөл бололцоо бүрдэнэ.
ҮХРИЙН ОРДНЫ ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ: Эр зоригтой, эрх челөөг эрхэмлэдэг, зорилгодоо хүрэхийн тулд шургуу тэмүүлдэг, зөв бодолтой, оюуны чадавхи сайтай БЭЛЭГ ТЭМДЭГ: Бух, үнээ
АНХААРВАЛ ЗОХИХ ЭРХТЭНҮҮД: Хүзүү, хоолойн салст бүрхүүл, хүзүүний нугалам, тагнай, төвөнхи, улаан хоолой, гүйлсэн булчирхай, гэрээ булчирхай, бамбай, хүзүүний венийн судаснууд
САХИУС: Шар шувуу,
ЧУЛУУ: Гартаам, оюу, индранил, опап, маргад эрдэнэ, нефрит
МЕТАЛЛ: Алт эрдэнэс
ЦЭЦЭГ: Мандарваа цэцэг, хонхлой цэцэг
САЙН ӨДӨР: Даваа гариг, Баасан гариг
МУУ ӨДӨР: Мягмар гариг
ТОХИРОМЖТОЙ ТОО (АЗЫН): 2, 4, 16, 6-д хуваагдцаг бүх тоо
ТОХИРОМЖТОЙ ӨНГӨ: Улбар шар, нимбэгний өнге, шар ногоон (улаан өнге тохиромжгүй)
ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ ХҮНС: Үхрийн өөхгүй мах болон тугалын махаар хийсэн төрел бүрийн хоолнууд. Үүнээс гадна үхрүүд янз бүрийн жимс, жимсгэнэ идэх дуртай. Мөн шинэ ногоогоор хийсэн хоол, зууш хэрэглэхийг таашаадаг. Жигнэмэг, бялуу идэх, вино уухад таны эрүүл мэнд, бие галбирт нэг их нөлөө үзүүлэхгүй тул санаа зоволтгүй.
ЖИМС, ЖИМСГЭНЭ: Алим, авокадо, банана, беөрөлзгөнө, интоор, нэрс, тоор, лийр, илжгэн чих, чавга, гишүүнэ, гүзээлзгэнэ. Эдгээр жимснээс авокадог илүү хэрэглэвэл тохиромжтой.
 
НЭГДҮГЭЭР САР - БОЛГООМЖТОЙ, УЯН ХАТАН БАЙ
Сарын эхний өдрүүдэд бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, эрч хүч амталснаар урам зориг дүүрэн болж, цаашдын ажил төрлөө бүтээх ажилд шуурхайлна. Сэтгэлийн хөөрөлд автаж, бусдыг аялдан дагалгүй ухаантай байхыг хичээ. Та эзэн гаригийн ивээлээр нилээд ашиг орлого олох бөгеөд цаг хугацаанаас өрсөх хэрэгтэй. Шинэ захиалга, ажлын санал хүлээн авбал шууд зөвшөерөх хэрэггүй. Найз нөхөдтэйгөе уулзаж цагийг үр ашигтай өнгөрөөвөл тохиромжтой. Болгоомжтой, уян хатан байх нь чухал. Та ажилдаа хамаг анхаарлаа хандуулах ч тооцоо алдаж, ноцтой алдаа гаргах магадлал өндөр байна. Хүчин чармайлт, ажлын чадамж тань нилээн үр дүн өгнө. Материаллаг байдал сайжирна. Харин та энэ боломжийг бүү алдаарай. Ийм боломж танд мөддөө олдохгүй гэдгийг санаарай. Цаашдын ажил
терлөө төлөвлөж, шуурхайлан ор. 

ХОЁРДУГААР САР - САРЫН СҮҮЛЭЭР БҮХ ЗҮЙЛ БҮТНЭ
Аливааг сэтгэлийн хөөрлөер шийдэх хэрэггүй. Од гаригс цаашдын ажил тань нилээд их хүч, цаг зав зарцуулж байж ашгаа егех талаар сануулж байна. Бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд тань гэнэтийн саад тотгор гарч хойшлуулах болно. Сарын дундуур байдал дээрдэх тул урьд нь гаргасан алдаагаа залруулж одоо хийх гэж буй ажилдаа хамаг анхаарлаа хандуул. Сарын сүүлээр та идэвх зүтгэл гаргаж аливаа боломжийг алдахгүй ашиглаж чадвал санхүүгийн байдал дээшилж, нэг хэсэгтээ л мөнгөний талаар санаа зовж, толгойгоо гашилгахгүй болно. Эцсийн эцэст та бүхий л асуудлыг зохицуулж, бүгд хэв журамдаа орно. Таны шургуу, идэвх зүтгэлтэй зан тань хэн нэгний харъяанд өртеж хамтын төсөлд оролцох ашигтай захиалга, сайхан санал хүлээн авна.

ГУРАВДУГААР САР - ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ, АМАРЧ ЗУГААЛАХАД ТААТАЙ ҮЕ
Сарын эхээр ажлын ачаалал их байх бөгөөд ойр тойрны хүмүүстээ уурлах, бухимдахгүй тайван, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Өгөөмөр, өглөгч байхыг эрхэмлэ. Их хэмжээний зарлага гаргах, хөрөнгө оруулахаас түтгэлз. Аливаа ажил төрөл эхлүүлэх, хийх гэж байгаа бол нухацтай сайн бодох нь чухал. Хол ойр аялах, хөдөө гадаа явахад аян замд тань элдэв саадтотгор учрахгүй өлзийтэй. Муу зүйл, худал хуурмаг явдал таныг отож байгааг анхаар. Тиймээс энэ өдрүүдийг амарч ажлаа ядаргаагаа тайлах, амьдралын шинэ эрч хүч олж авах, өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Сарын сүүлээр ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээр хийвэл туйлын амжилттай байх бөгөөд, ашиг орлого өгнө.

ДӨРӨВДҮГЭЭР САР - ХАЙР ДУРЛАЛ, АМРАГИЙН ЯВДАЛД ЭЭЛТЭЙ
Эмэгтэй үхрүүд найз залуудаа эрс хатуу үг хэлэх, дуугаа өндөрсгөн уурлаж бухимдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ганц бие үхрийнхэн удаан хугацаанд үерхэх, бүр гэрлэж мэдэх хүнтэй санаандгүй танилцаж магадгүй. Хайр дурлал, янаг амрагийн явдал бүтэмжтэй. Хосууд бие сэтгэлийн жаргал эдлэн, хүүхэдтэйгээ ойлгохыг хичээгээрэй. Бизнесийн ажил терөл туйлын бүтэмжтэй байна. Таны санхүүг дээшлүүлэх, сайхан санал ирэх тул эргэлзэлгүй шууд зөвшөөр. Сарын сүүлээр бодол санаагаа ариусгах, сэтгэл санаагаа тайван амгалан байлга. Хөдөлмөрч, шургуу, идэвх зүтгэлтэй байж аливаа ажлын ард гарч амжилтанд хүрнэ.Янз бүрийн чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжгүй. Ойр дотны хүмүүстээ бэлэг өгч, сайхан сэтгэлээр ханд.

ТАВДУГААР САР - ТА БҮХ СААДЫГ ДАВЖ ЧАДНА
Том жижиг хөрөнгө оруулалтын асуудал тохиромжтой нөхцөл бүрдтэл хойшлуулах нь зүйтэй. Ажил дээр маш их эрч хүч цаг заваа зарцуулах шинэ үүрэг хариуцлага оногдоно. Хайр дурлал, янаг амрагийн асуудал гал халуун өрнөх боловч гадны нөлөө, хэн нэг хүний хүргэсэн хов живнээс болж түр зуур ан цав гарах магадлалтай байна. Хүч чадалдаа эрдэж аливаа зүйлд хандвал алдаа гаргаж, хэрүүл маргаан үүсгэх аюултай байна. Орлого зарлагаа сайтар тооцож, хянаж байхгүй бол хоосорч мэднэ. Таны замд өчнөөн саад бэрхшээл тохиолдох ч бүгдийг даван туулж зорьсондоо хүрч чадна. Харин бодож төлөвлөсен зүйл тань ойр тойрны хүмүүсийн зевлөгөө, шинэ содон санааныхаа ачаар хэрэгжиж биелнэ. Сарын сүүлчийн 10 хоногт эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь.

ЗУРГАДУГААР САР - ХУДАЛ ХУУРМАГААС СЭРЭМЖИЛ
Сүүлийн үед хичээж, цаг наргүй ажилласны үр дүн энэ өдрүүдэд гарч гэнэт их орлого орж ирнэ. Залуу үхрийнхэнд хамгийн нандин мерөөдлөө биелүүлэх боломж гарч магадгүй. Мөн эсрэг хүйсийн хүнтэй сайхан дотно харьцаанд орно. Ажил хэрэгч хүмүүс сэрэмжтэй, эелдэг, төлөв даруу байвал бүх л ажил терөл бүтэмжтэй байна. Зарим нь хуучин хайртай, дотно холбоотой байсан хүнтэйгээ уулзаж, харыдаагаа сэргээнэ. Худал хуурмагаас сэрэмжил. Муу санаатны өдөөн хатгапгад өртөж амь насаа алдах ч аюултай байгаа тул туйлын сэрэмжтэй байх нь чухал. Ажил хэргийн түнш тань таныг хулхидан, эвгүй байдалд оруулж мэдэх тул авхаалж самбаатай сэргэлэн бай. Сансрын эрч хүчний ачаар хайр дурлалын асуудал бүтэмжтэй байна.

ДОЛДУГААР САР - ХЯНУУР НЯМБАЙ БАЙДЛЫГ ТАНЬ ШАЛГАХ БОЛНО
Та дэмий юманд аз турших, мөнгөө хаа хамаагүй цацаж, өөрт ашиггүй дэмий юм худалдаж авахгүй байсан нь дээр. Бүтээлч эрэл хайгуул хийх, аливаад суралцахыг зөвлөж байна. Шинээр ямарваа нэгэн ажил төрөл эхлүүлэх, өмнө нь эхлүүлсэн ажил төрлөө дуусгах, гэр орондоо засвар хийж, тохижуулахад сайн. Ажил дээрээ алдаа гаргахгүй, дарга, хамт олноосоо сануулга авахгүйн тулд сонор сэрэмжтэй байхыг эрхэмлэ. Хүнд хууртагдах, юмаа хулгайд алдах аюултай байна. Та өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй тийм их тэсвэр, тэвчээр гаргах болно. Үнэт эдлэл олох, сугалаа, тоглоомонд хожсоноор гэнэт ашиг орлого орж ирэх магадлалтай. Харин ямар ч томоохон хөрөнгө оруулалт хийх, худалдаа наймаа хийх хэрэггүй.

НАЙМДУГААР САР-ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРНА
Та нөхцөл байдалд буруу дүгнэлт егөх магад тул ухаалаг байж, аливаад ул суурьтай, нухацтай хандахыг хичээ. Өөрийн хийсэн үйлдлээ зөв гэж махран зүтгэх хэрэггүй. Энэ сард ганц бие үхрүүд заяаны ханьтайгаа учирч магадгүй. Хажууд байгаа хүндээ анхаарал хапамж тавьж, эелдэг дотно бай. Харин энэ сарын дунд үед гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой Од гаригс зорилгоо биелүүлэх, нэр алдар хөецөлдөх, хүслийг тань дэмжиж байна. Харин түншдээ хэт итгэж найдах, дотны хүмүүсээсээ тусламж хүсвэл олон таагүй зүйлд хүрэхийг анхаар. Сэтгэл санааг тань зовоож байсан асуудлуудыг нааштайгаар шийдэгдэнэ. Дотны хүн тань танд хариулж баршгүй их ач тус хүргэнэ. Ажил дээр таны талаар цуу яриа хов жив тарааж, гүтгэж мэдэх тул сонор сэрэмжтэй байхыг эрхэмлэ. Хүнтэй танилцаж, амьдралын тань хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх ямар нэгэн мэдээ ирнэ.

ЕСДҮГЭЭР САР - ЧУХАЛ ШИЙДВЭРЭЭ САРЫН ДУНДУУР ГАРГА
Энэ сард эмэгтэй үхрүүд сонирхолтой хүнтэй танилцаж, гэнэтийн романтик адал явдалтай учирна. Харин эрэгтэй үхрүүдийг зугаа цэнгэл, найр наадмаас хол байхыг зөвлеж байна. Аялал зугаалга, хөдөө гадаа явахдаа осолдох юмуу, таагүй зүйл тохиож мэднэ. Тавьсан зорилгодоо үнэнч байж, тууштай тэмц. Сарын дунд үед ажил хэргийн чухал асуудал шийдэхэд хамгийн зохимжтой. Орлого, зарлагаа хянаж зөв зохистой зарцуулахыг эрхэмлэ. Өмнөх өр шир, биелүүлээгүй үүрэг, хариуцлага, гаргасан алдаанаас тань болж асуудал үүсэж, хзрүүл маргаан гарах магадлалтай тул таны уур бухимдлыг төрүүлж, өөртөө итгэх итгэлгүй болгож мэднэ. Менгө төгрөгийн алдагдалд орохгүй.

АРАВДУГААР САР - БҮТЭЭЛЧ ЭРЧҮҮД ОНГОД ХИЙМОРЬ ДҮҮРЭН БАЙНА
Сарын эхэнд таны дур булаам, бусдыг татах чадвар тань нэмэгдсэнээр замд тохиолдсон бүхий л саад бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрэх болно. Гэхдээ таны амьдралд олон таагүй зүйл, гай зовлон учруулах хүнтэй танилцахаас болгоомжил. Санхүүгийн харьцаа холбоонд тааламжтай тул гэнэт их ашиг орлого олж магадгүй. Хэн нэгэн таны сайхан сэтгэл, нээлттэй, илэн далангүй байдлыг тань буруугаар ашиглаж магадгүй тул сэрэмжил. Харин эмэгтэй үхрүүдийг од гаригс хүч чадлаа зөв хуваарилж эхлүүлсэн ажил төрлөө амжилттай, хурдан дуусгахыг зөвлөж байна. Эмэгтэй үхрүүд нөлөө бүхий хүнээс санхүүгийн дэмжлэг авч болзошгүй. Элдэв зүйлд аз турших хэрэггүй. Учир нь та хожим харамсаж магадгүй.

АРВАННЭГДҮГЭЭР САР - ХАМГИЙН НАНДИН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ ЧАДНА
Энэ үед өөрийн төлөвлөгөе, хамгийн нандин мөрөөдлөө гадны хүнээс нууцал. Тэгвэл биелүүлж чадна. Эмэгтэй үхрүүд нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх, мөн хэн нэгнээс цэцгийн баглаа хүлээн авах магадлалтай байна. Ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад яг тохиромжтой мөч. Та маш хурдан хугацаанд бүх л төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадна. Гэр бүлийн хүрээнд гэнэт үүссэн нехцөл байдлыг зохицуулахын тулд нилээд их мөнгө, төгрөг зарлагадаж болзошгүй. Гэхдээ алдсан мөнгөө хурдан хугацаанд эргүүлж олох болно. Хэрэглэж байгаа хоол хүнсэндээ анхаарал тавьж чанартай хоол хүнс хэрэглэхийг чухалчил. Орлого орох магадлалтай байна. Ингэснээр сүүлийн үед үүсээд байсан асуудлыг шийдэж чадна.

АРВАНХОЁРДУГААР САР - ҮХРИЙНХЭН БҮХ ЗҮЙЛД ШИЙДЭМГИЙ ХАНД
Ямар нэгэн бүтээлч төлөвлөгөө боловсруулбал тун түргэн сайн бүтнэ. Эрсдэлтэй, аз туршсан ажилд оролцохгүйг хичээ. Ажил хэрэг болоод хувийн амьдралынхаа бүхий л зүйлд шийдэмгий, тууштай ханд. Өөртөө итгэлтэй байх юм бол телөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадна. Зарим үхрийнхэн хуучин дурлалаа сэргээх гэснээрээ амьдралаа сүйтгэж мэдэх аюултай байдал үүсгэнэ. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд танил тал, найз нөхдөөсөө тусламж гуйхаас ичиж нэрэлхэх шаардлагагүй. Ямар нэг хэцүү нөхцөл байдал сүүлийн мөчид огцом еөрчлөгдөх тул яаравчил. Таны хань ижил таниар бахархана. Ямар нэгэн бүтээлч төлөвлегөө боловсруулвал удахгүй хэрэгжинэ.

Гарчиггүй бичлэгИХРИЙН ОРД /V/21-VI/20/
Таныг энэ жил их амжилт хүлээж байна. Санасан болгон бүтэх учир та эрч хүчийг ерөөсөө мэдэрч, олон сайхан үйл явдлаар дүүрэн байна. Бүтээлч хөдөлмөр эрхэлдэг. Ихрүүдэд ээлтэй байх ба ажилдаа амжилт гаргаж албан тушаал ахина. Та энэ жил өөрийн оюун ухаан, сэтгэхүйн чадамжийг гайхалтайгаар илтгэн харуулж чадах бөгөөд шинээр үйл хэрэг эхлэх, удаан хугацааны төлевлөгөө хэрэг-жүүлвэл бүтэмжтэй. Санасандаа хүрч ялалт байгуулахад ямар ч саад тохиолдсон эцсийн үр дүн таны талд байна. Гай зовлон таниас холуур өнгернө. Бүх боломж, бололцоогоо ашиглахыг гариг эрхэс ихрүүдэд зөвлөж байна. Санхүүгийн хувьд тогтвортой. Маш их олз омогтой эсвэл хорхой хүрэм ашигтай санал тавьж магадгүй. Та хаана ч, хэзээ ч амжилтанд хүрэх магадлалтай тул зоригтой хөдөл. Танд өерийн амьдралын зарчмаа тууштай хамгаалах шаардлага тулгарах тул аливаад тайван ханд. Бие тавгүйтэж, архаг өвчин сэдрэх, амьсгалын дээд замын өвчин тусах магадлалтай. Мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарч хэт ядрахгүй байвал сайн. Хувийн амьдралаа зохи-цуулахад хамгийн тохиромжтой жил ба хайр сэтгэлийн хувьд одтой байх болно.
 
ИХРИЙНХНИЙ ЗАН АРАНШИНГИЙН  ОНЦЛОГ ШИНЖ: Ухаалаг овсгоо самбаатай, бодит байдлыг гүн гүнзгий ойлгож хүлээж авдаг. Амьдралын зорилго, үнэлэмжийг нарийн тодорхойлдог, үргэлж танин мэдэхийг хүсэж тэмүүлдэг, нийтэч
АНХААРВАЛ ЗОХИХ БИЕИЙН ЭРХТЭНҮҮД: Хөх хүртлэх бүх дээд хавирганууд, дал, эгэм, уушиг, улаан хоолой, төвөнх, хүзүүхавийн хэсэг, мер, бугуй, гарын шуу, сарвуу
Чулуу: Уулын болор, анар, биндэрья, хас, гартан
Металл: Алт, мөнгө
Сайн өдөр: Лхагва, ням
Муу өдөр: Пүрэв
Ээлтэй тоо: 3, 5, 12, 18
ТОХИРОМЖТОЙ ӨНГӨ: Саарал, хөх, цайвар шар, сар нарны улбар шар өнгө (ногоон енгө ээлгүй)
ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ ХҮНС: Ихрүүд хоолны дэглэм ягштал барих шаардлагатай. Ингэснээр тэд мэдрэлийн тогтолцоогоо хэвийн төвшинд барьж амьдралын баяр баясгаланг мэдэрч чадна.
Хөделгөөнтэй, амархан дасан зохицдог хүмүүс болох ихрүүд нийлмэл билэг тэмдгийн нөлөөнд оршдог учир төрөл бүрийн хоолны сонголттой. Тэд хоолныхоо цэсэнд ямар ч хоол оруулж чаддаг. Ийм учраас тэд гэрийн тэжээвэр тахиа, нугас, цацагт хяруул, зэрлэг ятуу, бөднө, гургуул зэрэг шувууны маханд илүү дуртай байдаг. Ихрүүд хушга, газрын болон хушны самарт хорхойтдог.

НЭГДҮГЭЭР САР -  ТАНЫГ ГЭНЭТИЙН БЭЛЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Буд гаригийн тааламжтай нөлөө тохиож байгаа учир са-рын эхээр ихрийн ордныхон шинэ, санаандаа нийцсэн ажил эхлэх болон захиалга хүлээн авах болно. Од эрхэс таныг эхэлсэнээ гүйцээхийг сануулж байна. Мөн таныг гэнэтийн бэлэг хүлээж байгаа ба сайхан мэдээ сонсох бололтой. Их үрэлгэн байх төлөвтэй тул арвилан хэмнэлт гаргах хэрэгтэй. Сарын дундуур эм ихрүүд өөрийн оюун ухаан, сэтгэхүйн ча-дамжийг гайхалтайгаар илтгэн харуулж чадах бөгөөд харин эр ихрүүд гэмтэж бэртэх, эрүүл мэнд доройтох магадлалтай тул сэрэмжлэхэд илүүдэхгүй. Ажил, амьдралын чадамж буу-рах хандлагатай тул олон цагаар унтаж амрах, бага санаа зовж, шинэ ногоо, жимс жимсгэнэ, хоол хүнсэндээ түлхүү хэ-рэглэ. Энэ сарын хувьд ихрүүдийн хайр дурлалын явдалд ярвигтай асуудал үүснэ.

ХОЁРДУГААР САР- НАЙЗ нөхед, ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ ЦАГ ЗАВ ГАРГА
Сарын эхний өдрүүдэд ихрийнхний ур чадвараас амжилт шууд шалтгаална. Сансраас ирэх энерги хайр дурлалд нөлөөлнө. Энэ өдрүүдэд сүм хийд рүү явж наманчлахад таатай. Боломжтой бол сүмд мөнген хандив өргө. Гэр орныхондоо анхаарал тавьж, хүүхдүүдийнхээ талаар мартаж болохгүй. Тэдэнтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлснээр сэтгэл ханамжийг эдлэх болно. Од эрхэс сарын дундуур худалдаа хийх, мөнгө хадгалуулахад ээлтэй байхыг зөвлөж байна. Сарын сүүлээр од эрхэс ивээлээ хайрлах болно. Тиймээс та энэ боломжийг алдахгүй байхыг хичээ. Таны амьдралын идэвхи энэ өдрүүдэд эхэлж зөн билэг, дур булаам дүр төрх нэмэгдэнэ. Амралт, бяцхан сээтэгнүүр зан ядаргаа тайлах хамгийн сайн эмчилгээ байх болно.

ГУРАВДУГААР САР- ТАНЫ СЭТГЭЛ ТАТАМ БАЙДАЛ ЭСРЭГ ХҮЙСНИЙ ХҮНТЭЙГЭЭ УЧРАА ОЛОХОД ТУСАЛНА
Та юу чаддагаа бүгдэд харуулах цаг болжээ. Үйл ажиллагааныхаа цаашдын хүрээг өрнүүлэхийн тулд шинэ са-наа, үүссэн асуудлыг өвөрмөц аргаар шийдсэнээр танд олз омог, сэтгэл ханамжийг авчирна. Хайртай хүнтэйгээ ухаап-гаар харьцахыг хичээ. Сарын дундуур ихрийнхэн өөрийн мэдлэг боловсролдоо анхаар. Бодсоноо хэрэгжүүлж, хүсэл зоригоо захиргаадахад таатай үе. Та эрч хүчтэй байж бусдад баяр баясгалан өөдрөг сэтгэлийг бэлэглэнэ. Амралтаараа аялал зугаалгаар яв. Сарын сүүлээр оддын байрлал амжилтыг зааж байна. Таны хүний сэтгэлийг татам байдал нөхөрсөг зан эсрэг хүйстэнтэйгээ учир зүйгээ ололцоход туслана.
 
ДӨРӨВДҮГЭЭР САР - АЖИЛ ХЭРЭГ БҮТЭМЖТЭЙ БАЙХ БОЛНО
Од эрхэс таныг хууран мэхлэгдэх, уруу татагдах, хоосон цуу үгэнд итгэхээс болгоомжлохыг сануулж байна. Ажил хэргийн уулзалт, ярилцлага амжилттай явагдаж ашиг авчирна. Ивээгч цолмон гариг хайр сэтгэлтэй хосуудад амжилт амлаж байна. Хүүхэд олох болон хайр дурлалын явдалд тааламжтай байна. Сэтгэл санаа сэргээх, сайхан мэдээ ирнэ. Од гаригийн таагүй байрлал таныг ухаалаг, зорилго чиглэлтэй байхыг шаардана. Амьдралын чадамж дээшлэх хандлагатай. Зөн совин, сексийн чадавхи, бүтээлч чадвар нэмэгдэнэ. Аялал жуулчлалд тааламжтай. Хожоотой наймаа эсвэл санамсаргүй хожлоос шалтгаалан санхүүгийн байдал бага зэрэг дээшилнэ. Гэхдээ амжилтандаа бардаж хэтэрхий үрэлгэн хандах хэрэггүй.

ТАВДУГААР САР - ХАЙР ДУРЛАЛД АЗТАЙ БАЙНА
Сарын эхээр найз нехдийн тусламж дэмжлэг, эрх мэдэл бүхий хүмүүсийн тусламжийг ав. Урьдны хайр дурлалын асуудлаас үүдэн гэр бүл, найз нөхдийн хооронд маргаан үүсэж болзошгүй тул сэрэмжтэй бай. Шинэ харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн хэлэлцээр хийхэд бүтэмжтэй байна. Сарын дундуур арилжаа наймаа эрхэлдэг ихрүүдэд ээлтэй. Үймээн шуугиан хэрүүл маргаанаас хол байхыг хичээ. Та зөн совиндоо итгэх хэрэгтэй. Од эрхэс ихрүүдийг эхлэсэн ажлаа дуусгахын тулд хүчээ ухаалгаар хуваарилахыг зевлөж байна. Сарын сүүл хэсэгт ихрүүд шинэ санаа, хүсэл мерөөдлөө биелүүлж үүндээ сэтгэл хангалуун байх болно. Хайр дурлалд азтай байх бөгөөд хамгийн гол нь хэтрүүлж болохгүйг сана. Өөрийн ажилдаа дур булаам төрх байдлаа ашиглавал ажил бүтнэ. Нөхцөл байдлыг бодитоор, ухаалгаар дүгнэж бэрхшээлээс гарах зам олно.

ЗУРГАДУГААР САР - ИХ ЭРЧ ХҮЧИЙГ ӨӨРӨӨСӨӨ МЭДЭРНЭ
Энэ сард ихрийнхэнд од эрхэс хувь тавиланд санамсаргүй өерчлөлт гарахыг гэрчилж байна. Сарын эхээр ихрийнхэн харж, хайрлаж явдаг хүнээ өөрийн болгох боломж олдоно. Гэр орны асуудлууд толгой өвтгөж нэмэлт зардал гарч магадгүй тул эдийн засагтаа хяналт тавь. Сарын дундуур ихрүүдийн бүтээлч үйл ажиллагаа нэмэгдэж амжилтанд түлхэц өгнө. Амьдралын шинэ үнэнийг еөрөе ухаарч, юу чаддагаа харуулах боломж олдоно. Ихрийнхэн энэ сард өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй их эрч хүчийг өерөөсөө мэдэрнэ. Төлөвлөсөн ажил, түнштэйгээ хийх уулзалт, хувийн болзоо амжилттай байна. Албан тушаал ахих эсвэл ш санхүүгийн байдлаа дээщлүүлэхэд томоохон хөшүүрэг өгнө. Хамгийн эрсдэлтэй алхам ч энэ сард амжилт олно.

ДОЛООДУГААР САР - ТА АМЖИЛТАНД ХҮРЭХ ТУЛ ЗОРИГТОЙ БАЙ
Од эрхэс таныг хүмүүстэй харилцахаа багасгаж, өөрийнхөө үзэл бодолд баттай зогсож тэвчээртэй байхыг зөвлөж байна. Аливаа асуудлын талаар.найз нөхөдтэйгээ зөвлехийг анхааруулж байна. Аливааг бодитоор дүгнэ. Хувийн амьдралын зарим нэг асуудлаа шийдэж, оюун санаагаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Сарын дундуур од гаригийн таагүй тохиолдлын нөлөө бүх зүйлд төвөг учруулна. Өндөр настай хүмүүсийн бие гэнэт муудах төлөвтэй тул эмчид ханд. Ажил хэргийн харилцаанаас хайр дурлалын холбоо үүсэж магадгүй. Сарын төгсгел хэсэгт та хаана ч хэзээ ч амжилтанд хүрэх магадлалтай тул зоригтой хөдлөхийг од эрхэс сануулж байна. Хайртай хосуудын харилцаа бусдын атаархал терүүлэм сайхан байна.

НАЙМДУГААР САР - АЛБАН ТУШААЛ АХИНА
Сарын эхээр оддын нелөөгөер нэр хүнд олох, албан тушаал ахих зэрэг магнай тэнийсэн мэдээ эсвэл маш их мөнгө орж ирэх ашигтай санал хүлээн авч магадгүй байна. Эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Дайснуудын чинь далд явуулга, атаа жөтөө эсвэл буруу зөвлөгөө таны ажил амьдралд саад болж болзошгүй. Аливааг эргэцүүлэн бодож, бясалгал хийвэл ажил үйлс бүтэмжтэй байх болно. Орлого зарлагаа нарийн тооцохгүй бол санхүүгийн хямралд орж магадгүйг анхаарах хэрэгтэй. Сарын сүүлээр бизнес, худалдааны төлөвлөгеө, арилжаа наймаанд таатай. Төсвийн байгууллагад ажилладаг ихрүүдэд албан тушаал ахих боломж олдоно. Уужуу тайван сэтгэл, харилцаа, оюун санааны тогтворжуулвал ажил үйлс бүтэмжтэй байна. Хосуудын хооронд үүссэн саад бэрхшээлийг сэтгэлээ онгойтол зүрхнийхээ угаас ярилцаж байж даван туулна.

ЕСДҮГЭЭР САР - НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БОДИТООР ҮНЭЛЖ ДҮГНЭ
Сарын эхээр санхүүгийн байдал еөрчлөгдеж болзошгүй. Мөн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эм ихрүүд хайр дурлалтай эсвэл санамсаргүй романтик адал явдалтай учирч магадгүй. Төрөл бүрийн худалдаа арилжааны гэрээ хэлэлцээрийг амжилттай байна гэж одод зөвлөж байна. Од эрхэс таныг урьдын адил ивээж байгаа тул шинээр ажил эхлүүлэх болон эхэлсэн төсел дээрээ мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна. Идэвхитэй амралт, биеийн тамираар хичээллэж, аялалд яв. Бичиг баримтаа янзлах, орон байраа тохижуулах засварлахад сайн. Төмөр эд зүйл, гэрийн тэжоэвэр амьтдазс, б.урад бүх худалдаанд ээлтэй. Сарын сүүлээр бие сульдаж, архаг хууч өвчин сэдрэх тул биеэ чийрэгжүүлж , урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
 
АРАВДУГААР САР - САНХҮҮГИЙН БАЙДАЛ САЙЖИРНА
Гариг эрхэс таныг ивээлдээ авчээ. Оддын зааж байгаагаар түнштэйгээ хамтарч ажилласнаар эртнээс хүсэж мөрөедөж байсан амжилтанд хүрнэ. Гэр бүлд амгалан тайван байдал, сэтгэл санаа тогтворжино. Сарын дундуур мөрийтэй тоглоомонд хожиж, зээлсэн мөнгөе эргүүлэн авч, үнэт эдлэл олсоноор санхүүгийн байдал дээшилнэ. Гэр бүлийн харилцаанд зөрчилтэй нехцөл байдал үүсэх боловч од эрхэс таныг еөрийн үзэл бодолд тууштай хандахыг зөвлөж байна. Гэрээгээр ажилладаг ихрүүд байнгын үндсэн ажилд томилогдоно. Танд оршин суугаа байраа солих боломж тохиолдоно. Бусдад
сайхан сэтгэлээр тусалж, гуйлтыг нь биелүүлж, аливаад тэвчээртэй хандахыг одод зөвлөж байна. Худалдаа наймаа хийхэд ашигтай.

АРВАННЭГДҮГЭЭР САР - ОД ЭРХЭС ТАНД ОЛЗ ОМОГ АМЛАЖ БАЙНА
Сарын эхээр эм ихрүүд өөрийн авъяас чадвараараа тодрон гарч ирж бусдад гайхагдана. Эр ихрүүд аялалд явахтай холбогдуулан бэлэг худалдан авснаар санхүүгийн асуудалтай тулгарах магадлалтай. Гариг эрхэсийн батлаж байгаагаар ихрүүд заяаныхаа ханьтай учрах юмуу хуучин харилцаагаа сэргээнэ. Сарын дундуур ажил ихтэй байна. санхүүгийн байдал сайжирна. Таны амьдралын чадамж өндөр байж шинэ ажил амжилттай эхэлнэ. Ихрийнхний гаргаж буй этгээд санаа, үйлдэл бусдыг гайхшруулна. Сарын сүүлээр санхүүгийн хувьд таапамжтай байна. Од эрхэс танд олз омог амлаж байна. Эр ихрүүд хамаатан садан эсвэл найз нөхедтэйгээ муудалцаж магадгүй тул анхааралтай бай.

АРВАНХОЁРДУГААР САР - ОЙР ДОТНЫХОНДОО АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВЬ
Сарын эхээр сансраас энөрги хуримтлагдах тул эмчил-гээ хийлгэвэл сайн. Та энэ өдрүүдэд юу ч хөецөлдсөн бүтэх болно. Худалдаа наймаа эрхлэгчдэд ээлтэй. Хойшлуулсан ажлаа дуусгах, бүх сэтгэлийг чинь зовоож байсан асуудлыг нэг тийш нь болгох боломж тохиож байна. Тиймээс одод эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг сануулж байна. Ихрүүд шинээр үйл ажиллагаа явуулах, хэлэлцээр хийх, ажил хөөцөлдөхед сайн. Амралтын өдрүүдийг ойгоор зугаалж, цана чаргаар гулгаж өнгөрөө. Ойр дотныхондоо хайр халамж, анхаарал тавь. Сарын сүүлээр ихрийнхэнд карьер өсгөх боломж гарна. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг зөгнөж байна. Зөн совщ болон урьдчилан мздрэх чадвар чинь ашиг олоход чинь тусална.
Гарчиггүй бичлэг МЭЛХИЙН ОРД /V/21-VII/20/
Энэ жил ямар нэгэн бүтээлч зүйл хийх юм бол амьдралаа үндсээр нь өөрчилж, тэр ч байтугай хүршгүй зүйлдээ ч хүрч чадна. Бүхнийг өөрөө зохицуулж хийх нь чухал. Ажил хэргийн сайхан санал ирнэ. Гэвч сайн нухацтай бодож эцсийн шийд гарга. Учир нь ашиг орлого олж амжилтанд хүрэхэд тийм ч амар биш. Гэхдээ ашиг орлого олсноор, мөнгөний тухай бодож, толгойгоо гашилгах шаардлагагүй болно. Мэдрэмж, уран сэтгэмж баяжиж, бодол санаа тодорхой байна. Амьдрал таныг тэсвэр тэвчээртэй, эрүүл ухаантай байхыг шаардана. Ойр тойрны хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож чадвал сайн. Ингэснээр хэсэг хугацаанд юунд ч санаа зовохгүй сэтгэл санаа тайван амгалан байх болно..Төсвийн ажилтнуудад албан тушаап ахих боломж гарна. Амьдралын хүч чадал, оюун ухаанаа зөв чиглүүлж ашиглах үе эхэлж байна. Хайр дурлал улам гал халуун өрнөж, энхрий дотно харьцааг мэдрэх болно гэдгийг амлаж байна.
МЭЛХИЙНХНИЙ ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ ШИНЖ:
Дотоод ертөнц баялаг, ёс суртахуун болон оюун ухааны өндөр чадамжтай, зөн совинтой, аливаад мэдрэмжтэй ханддаг, амгалан тайван заримдаа бүр хэтэрхий үлбэгэр сул дорой байх
нь олонтаа.
БЭЛЭГ ТЭМДЭГ: Мэлхий, наймаалж, зүрх сэтгэл
АНХААРВАЛ ЗОХИХ ЭРХТЭН: Цээж болон хөхнеөс хавирга хүртэлх хэсэг, сүүний булчирхай, цээжний яс, доод хавирга, ходоодны талст бүрхэвч, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, өрц, элэгний дээдхэсэг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн
ЧУЛУУ: Бадмаараг, сувд, маргад эрдэнэ, саран чулуу, оникс, аквамарин,хризопраз МЕТАЛЛ: Мөнгө САЙН ӨДӨР: Даваа, Пүрэв гариг
 
МУУӨДӨР: Мягмар, Бямба гариг
ЭЭЛТЭЙ ТОО: 2, 4, 5, 8, 2-т хуваагддаг бүх тоонууд
ТОХИРОМЖТОЙ ӨНГӨ: Мөнгөлөг, цагаан, цайвар цэнхэр, вандуйн ногоон өнге, нил ягаан, хөх ягаан, цайвар ногоон, цайвар мөнгелег, алтан шар, сарны туяаны өнгө, харин саарал енгө хэрэглэхэд тохиромжгүй. ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ ХҮНС: Чихэрлэг, амтлаг, цардуул ихтэй, өөх тостой хоол аль болох хэрэглэхгүй байхыг хичээ. Харин цагаан хоол, далайн гаралтай хоол хүнс түлхүү хэрэглэх нь зохистой. Ер нь ч тэгээд мэлхийнүүд наймаалж, хавч, загасны мах идэхийг илүү таашаадаг.
 
НЭГДҮГЭЭР САР - УРАН БҮТЭЭЛЧДЭД ТОХИРОМЖТОЙ САР
Олон оновчтой шинэлэг санаа төрж, уран сэтгэмж баяжих щинэ сар эхэллээ. Өөрт гай учруулж мэдэх дэмий зүйлээс хол бай. Ухаалаг байж, аливаад буурь суурьтай, нухацтай, тооцоотой хандахыг хичээ. Аз туршсан, өөрт ашиггүй зүйлдуруутатагдажболохгүй. Иймээс өөрийн гэсэн бодолтой байх нь чухал. Сарын дунд үед хайр дурлалд таатай байх бөгеөд аз жаргал баяр хеер авчирна. Аливаа зүйлд санаа зовох хэрэггүй. Өерт тохиолдсон яльгүй зүйлийг аль болох хурдан мартахыг хичээ. Хайртай хүнээ халамжилж, хайрлахад цаг зарцуул. Сарын эцэст уран бүтээлчид бүтээлээ туурвихад хамгийн тохиромжтой үе ирнэ. Дотны хүмүүс болон ах дүү хамаатан саднаасаа тусламж хүсэх хэрэггүй. Бүхнийг өөрөө зохицуулж хийх нь чухал.

ХОЁРДУГААР САР - АШИГТАЙ ГЭРЭЭ ИХЭЭХЭН МӨНГӨ АВЧ ИРНЭ
Ажил хэргийн сайхан санал ирнэ. Гэвч сайн нухацтай бодож эцсийн шийд гарга. Учир нь ашиг орлого олж амжилтанд хүрэхэд тийм ч амар биш байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй. Архаг, хууч өвчин сэдэрч болзошгүй нь. Сарын дундуур ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах боломж гарна. Аливаа эхлүүлсэн ажил терөл амжилт олж, ашиг орлого авчирна. Гэсэн хэдий ч олсон орлогоо дэмий зүйлд, ялангуяа мөрийтэй тоглоомонд үрэх магадлалтай байгаа тул ухаалаг, сэрэмжтэй байх хэрэгтэй. Аль эрт мартагдсан хэрэг сөхөгдөж, дахин шийдэх шаардлага гарч магадгүй. Сарын эцэст ажил төрөл туйлын бүтэмжтэй байж төсөв нэлээд нэмэгдэнэ.

ГУРАВДУГААР САР - ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА ХҮНДЭРНЭ
Мэлхийнхэн өөрийн авьяас чадвараа нээх, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, ажил төрөлдөө идэвх зүтгэл гаргах, ямар нэгэн бүтээлч зүйл хийх шаардлага гарч магадгүй. Үр хүүхэддээ анхаарал,  халамж тавьж, хэрэв муудалцсан бол эвлэр. Сонирхолтой хүмүүстэй танилцах боломж гарвал алдахгүйг хичээ. Сарын дунд үед гадны хүчин зүйлийн улмаас хол аялах тухай мөрөөдлөөсөө түр зуур ангижрах болно. Өөртөө тавих анхаарлаа нэмэгдүүл. Материаллаг байдал зохих ёсоор өөрчлөгдөнө. Сарын эцэст гэнэтийн үйл явдал гарахад та удирдаж, зохицуулж чадахгүй. Эрх чөлеөг хүсэх хүслээсээ болж гэр бүлийн харилцааг хүндрүүлнэ. Хэрэв та нөхцөл байдлыг улам хүндрүүлэх юм бол харамсаад барахгүй хор уршиг авчирна.
 
ДӨРӨВДҮГЭЭР САР - ЯМАР Ч АЖИЛ ЭХЛҮҮЛСЭН АМЖИЛТ АВЧ ИРЭХ БОЛНО
Мэлхийн ордынхны эргэлзээ тээнэгэлзэл арилж, эрэл хайгуул төгсөнө. Таны үйл явдал тодорхой байх бөгөөд зорилго чиглэлтэй байна. Мэдрэмж, уран сэтгэмж баяжиж, бо-дол санаа тодорхой байна. Ямар ч ажил төрөл эхлүүлсэн амжилт авчрах болно. Гэхдээ сарын эхний хагаст урьдаас тооцоолоогүй зарлага гарсны улмаас санхүүгийн байдал хүн-дэрч магадгүй. Амьдрал таныг тэсвэр тэвчээртэй, эрүүл ухаантай байхыг шаардана. Ойр тойрны хүмүүсийнхээ зөв-легөөг сонсож чадвал сайн байна. Ингэснээр хэсэг хуга-цаанд юунд ч санаа зовохгүй сэтгэл санаа тайван амгалан байх болно. Сарын эцэст хайр дурлалаас болж тодорхой зо-рилгоо шийдэж чадахгүйд хүрнэ. Мартамхай, анхаарал бол-гоомжгүй байдлаасаа болж таагүй уур амьсгал бүрдүүлнэ.

ТАВДУГААР САР -АЛБАН ТУШААЛ АХИХ БОЛОМЖ ГАРНА
Энэ сард од гаригс бизнесмэнүүдийг хөрөнгө оруулах гэж яарах хэрэггүйг зөвлеж байна. Илүү тохиромжтой үеийг хү-лээх нь зүйтэй. Үүний дараа хөрөнгө оруулбал ашиг орлого ирнэ. Төсвийн ажилтнуудад албан тушаал ахих боломж гар-на. Харин сарын дундуур дуртай ажил төрөлдөө хамаг ан-хаарлаа хандуул. Гэвч өдөр тутмын ажил төрлөө умартаж болохгүй. Жижиг сажиг, аахар шаахар зүйлийгхойш тавилгүй яаралтай шийд. Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох байдалд хүрнэ. Сарын эцэст гэр бүл, үр хүүхдэдээ зориулах өдөр. Дотны хүмүүс танд хайр халамж тавих боловч энэ нь хангалтгүй санагдана. Тиймээс та гэр бүлээ бүрэн дүүрэн аз жаргалтай байлгахын тулд амьдралдаа зарим нэг еөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарна.

ЗУРГАДУГААР САР - ҮР ХҮҮХЭДДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛ
Таны хэдэн сарын ажлын үр дүн гарч гэнзтийн мөнгөн орлого орж ирж магадгүй. Амьдралд чухал нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцана. Гэхдээ эерэг нөлөө үзүүлэх үү, сөрег нөлөө үзүүлэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Орчин тойронд хандах хандлагад тань нөлеөлөх шинэ санаа, үзэл бодол төрнө. Хоёр дахь арав хоногт санхүүгийн асуудал шийдэх, гэр бүлийн аахар шаахар асуудлыг зохицуулах шаардлага гарна. Өмне нь цаг зав, хүч чадлаа үзэх боломж гараагүй сайн, муу бүхий л зүйлийг үнэлэх боломж гарна. Үр хүүхэддээ анхаарал хандуул. Сарын сүүлээр мэлхийнхэн ачаалалтай, оролдлоготой, уйгагүй ажилласны ачаар материаллаг байдлаа сайжруулна. Сул дорой байдал гаргах, жижиг зүйлд анхаарал хандуулах хэрэггүй.

ДОЛООДУГААР САР – ЗӨН СОВИНДОО ИТГЭ
Мэлхийнүүд зөн совиндоо итгэж ажил төрлөө явуулбал эрч хүч бялхана. Бардам зангаа дарахыг хичээ. Хөдөө гадаа явах, хол ойр аялж зугаалахад тааламжтай байна. Сарын дундуур гадны хүмүүстэй томоохон хэрүүл маргаан хийх бололтой. Урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй их тэсвэр тэвчээр гаргах шаардлагатай. Ер нь бүхий л ажил төрөл бүтэл муутай байх ч хэт их бухимдах юм бол өерт чинь л тусгүй байна. Үр хүүхэддээ анхаарал халамж тавьж, тэдэнтэйгээ хамт байснаар тайвширна. Сарын эцэст хэдэн өдрийн турш бодож, телөвлөж байсан зүйлээ хэрэгжүүлнэ. Энэ нь хурдан хугацаанд нааштай үр дүн өгнө. Эрч хүчтэй, урам зоригтой, өөдрөг байдлаараа ойр тойрны хүмүүсээ бишрүүлж, өөртөө татна. Дотны хүмүүстэйгээ улам дотно болж, ажил терлийн асуудлаа шийдэж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэх болно.

НАЙМДУГААР САР - ЗҮРХ СЭТГЭЛИЙН АСУУДЛАА ШИЙДЭХ ХЭРЭГГҮЙ
Сэтгэл санаа өөрчлөгдеж, хөнгөн хийсвэр зан гаргаснаас болж едөр тутмын ажил төрлөө явуулахад саад болно. Энэ бүхнээс гарахын Тупд хүчээ дайчлах, цэцэн цэлмэг ухаан гаргах шаардлагатай. Үүнээс болж гэнэт дүрсхийтэл уурлаж, бэртэж гэмтэж болзошгүй. Сарын дунд үед ажил хэргийн түншдээ хэт их итгэж болохгүй. Мен дотны хүмүүсээсээ тус-ламж хүсэх хэрэггүй. Энэ бүхэн зөвхөн ажил төрөлд саад болж уур бухимдлыг хүргэх болно. Төлөвлөөгүй аялал, зугаалгаар явах магадлал маш өндөр байна. Зүрх сэтгэлийн асуудлыг шийдэх хэрэггүй гэж од гаригс зөвлөж байна. Сарын сүүлээр амьдралыг үндсээр нь өөрчилж мэдэх ямар нэгэн сураг ирж магадгүй. Гэвч гутранги байдал, сэтгэл санааны хямралд орсноос болж нөхцөл байдлыг зөв дүгнэж чадахгүй.

ЕСДҮГЭЭР САР - ГЭНЭТИЙН ЗҮЙЛ ТОХИОЛДОНО
Энэ сар мэлхийнүүдэд ямар нэгэн боломж гаргаж ирнэ. Энэхүү боломжийг алдахгүй барьж авбал эхлүүлсэн бүх л ажил урьд хожид байгаагүй их амжилт, ашиг орлого өгнө. Найз нөхөд, найдвартай үнэнч түншдээ итгэж, найдаж болно. Гэвч энэ нь романтик адал явдал байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сарын дунд үест болоод удаагүй байгаа зүйлд асуудал тулгарна. Гэвч үүнд нэг их анхаарал хандуулах хэрэггүй. Болох гэж буй аливаа зүйлд бодит дүгнэлт өгех нь зайлшгүй чухал гэдгийг анхаар. Одоо та өертөө болон ойр тойрны хүмүүстээ ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх болно. Ажил хэргийн шугамаар гадагшаа, дотогшоо явах боломж гарч ирнэ. Хувийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар бодож үз. Эрүүл мэндэд нэлээдгүй хүнд асуудал тулгарна.
 
АРАВДУГААР САР - ЭРҮҮЛ МЭНДДЭЭ АНХААРАЛ ТАВЬ
Санхүүгийн байдал дээшилнэ. Толгой өөд татахгүй ажиллах бололтой. Гэхдээ ингэж ачаалалтай ажилласнаар өөдөлж ч магад, эсвэл бүр уруудаж ч магадгүй. Аливаа ажилд хүнд бэрх зүйл, саад тотгор тохиолдох ч маш их амжилт хүлээж байна. Сарын дундуур бодит амьдрал аажмаар дотоод ертөнц рүү цөмрөн орно. Ингэснээр хамгийн түрүүнд гэр бүлийн харьцаанд сэв суулгана.Үүссэн асуудлаас болж цөхрөх хэрэггүй. Зүгээр л анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь хэн нэгэнд итгэж хамаг юмаа ярих дэмий. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл. Сарын сүүлээр сэтгэл санаа өөдрөг байна. Харамсалтай нь ажил дээр таагүй явдал гарч болзошгүй. Бодож төлөвлөсен зүйлээ ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд сайн байна.

АРВАННЭГДҮГЭЭР САР - АЖИЛ ХЭРЭГ АМЖИЛТТАЙ БАЙНА
Амарч, алжаал ядаргаагаа тайлахыг эрхэмлэ. Амгалан тайван байдлыг эрхэмлэснээр гэр бүлд тайван, халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Үр хүүхэдтэйгээ хамт байснаар маш их сэтгэлийн таашаал авч, сайхан амарч чадна. Сарын дундуур хуучин ажлаа дуусгаж, шинэ ажил эхлүүлэхийг хичээ. Юм худалдаж авах гэж яарах хэрэггүй. Учир нь туйлын тааламжгүй байх бөгөед менгөө хий дэмий салхинд хийсгэсэндээ харамсах болно. Гэр бүлийн хүмүүс бие биенээ зэмлэж болзошгүй. Сарын эцэст үйл явдлын эргэлт бүхий л анхаарлыг татна. Гэр орноо тохижуулж, гадны нөлөө, хулгай дээрмээс хамгаалах хамгаалалт хий. Санхүүгийн ажил хэрэг амжилттай байна. Үр хүүхэдтэйгээ хамт байснаар маш их сэтгэлийн таашаал-авч, сайхан амарч чадна.

АРВАНХОЁРДУГААР САР - БҮХ ЗҮЙЛД ШИЙДЭМГИЙ ХАНДАХ САР
Ажил дээрх асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Хайр дурлал улам гал халуун өрнөж, энхрий дотно харьцааг мэдрэх болно гэдгийг амлаж байна. Азтай явдал тохиолдох магадлал өндөр байна. Ингэснээр санхүүгийн байдал сайжирна. Сарын дундуур ажил дээр гарсан асуудлаас зайлсхий. Бүхий л зүйлд шийдэмгий ханд. Гэвч өөрийн төлөвлөгөөгеө хэрэгжүүлэхэд нэлээд хүнд байх болно. Өөртөө болон бусдад сэтгэл хангапуун бус байгааг мэдэрнэ. Гэвч өөртөө итгэлтэй байдал, ажил хэрэгч чадварынхаа ачаар зорьсон зүйлдээ хүрч чадна. Сарын эцэст нөлөө бүхий хүнээс дэмжлэг авч
чадвап амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Аливаа ажил терел явуулахдаа шинэ зүйл биш, хуучин шапгарсан аргаар явуулах нь зүйтэй.

Гарчиггүй бичлэгАРСЛАНГИЙН ОРД /VII/21-VIII/20/
Энэ жил арслангийнхны хувьд онцгой сайнгүй  өнгернө.  Гэвч хувь хүн  өөрөө аливаад ухаалаг,  анхаарал болгоомжтой хандвал амжилтанд хүрч саад бэрхшээлийг даван туулж чадна хэмээн одод зөвлөж байна. Жилийн
сондгой тоотой саруудад санхүүгийн алдагдалд орж мэдэх учир худалдаа арилжааны ажилд хянуур тооцоотой ханд. Ялангуяа 9-р сард таны ажил хэрэг болоод хувийн амьдралдаа гаргасан алхам шийдвэрүүдийг тань бүтэлгүйтэл дагана. Тиймээс энэ үед удаан үргэлжлэх их ашиг төлевлөсөн   гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа   түр   хойшлуулсан   нь   дээр.   Эрүүл
мэндийн хувьд мэдрэл сэтгэцийн хямрал, үе мечний өвчнөөс сэргийл. Настангууд үр хүүхдийнхээ хайр халамжид сэтгэл дундуур байж зөрчил үүсгэх бололтой. Жилийн эцсээр залуу эр арслангууд анд нөхдийн холбоогоо ашиглан амжилттай эрч хүчтэй байдалдаа эргэн орох ч бүх зүйлд болгоомжлоход илүүдэхгүй. Харин эм арслангууд жилийн дунд саруудад үзэсгэлэн гоо, өөртөө итгэлтэй байснаараа аливаа саад бэрхшээлээс хялбархан гарч чадна.
АРСЛАНГИЙН ОРДНЫ ЕРӨНХИЙ ШИНЖ Махбодь - Гал Ордны хүйс - Эм Эзэн гариг - Нар
ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ - Эрч хүчтэй, нэр хүнд, эрх мэдэлд дуртай, хүнтэй нийцтэй харилцдаг.
БИЛЭГ ТЭМДЭГ - Арслан, хул
АНХААРВАЛ ЗОХИХ ЭРХТЭНҮҮД - Ууц нуруу, дал, цусны
эргэлт, биеийн ерөнхий галбир
САХИУС - Арслан, бүргэд, эрээн цох
ЭЭЛТЭЙ ЧУЛУУ - Хув, хризолит, молор, оникс
МЕТАЛЛ - Алт
МОД - Агар, улиангар, өмнөдийн картаз
ЦЭЦЭГ - Нохойн хошуу, наранцэцэг, сарнай
САЙН ӨДӨР - Ням гариг
МУУ ӨДӨР - Бямба гариг
ЭЭЛТЭЙ ТОО - 1, 5, 9, 11
ТОХИРОМЖТОЙ ӨНГӨ - Тод шар, улбар шар, гал улаан, хар,
тод улаан (цагаан енгө ээлгүй)
ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ, ХҮНС
 
Арслангийн хамгийн дуртай зоог бол шувууны мах. Арслан гал махбодитой тул хоолоо ил гал дээр болгож идэх дуртай. Мөн цагаан будааг заавал хачирт бэлтгэдэг. Арслангуудын цэсэнд (ихэр, охины ордныхны адил) газрын болон наранцэцгийн самар багтдаг ба хятад ногоон цайг илүү таалдаг. ЖИМС ЖИМСГЭНЭ - Исгэлэн, шүүслэг жимс болон хан боргоцой, нимбэг, бэрсүүт мөн амтат жүрж, хүлэмжийн ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэг. Арслангийн ордныхон сарын эхний арав хоногт энэтхэг хасарванаар, хоёр дахь арав хоногт гоньд, башир, задь эсвэл мөегөөр, гурав дахь арав хоногт илүү их сонголттой буюу анхилам пүлц, базилик,
чили перец, нормандр, кэрри, сармис, цагаан гаа, тунхуу, гич чинжүүгээр хоолоо амталж идвэл тохиромжтой.

НЭГДҮГЭЭР САР -ХАЙР СЭТГЭЛИЙН ХАРИЛЦААНД ХУУРТАЖ БОЛЗОШГҮЙ
Эр арслангуудын сэтгэл санаа тогтворгүйтэж удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Харин эм арслангууд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Сарын дундуур аялал зугаалгаар явах, орон байрандаа засвар хийх хориотой учраас гэр бүлтэйгээ амар. Ингэвэл сэтгэл санаагаа тайвшруулж, төвлөрүүлэх боломж өөртөө олгох болно. Гэсэн ч таагүй мэдээ сонсох, таагүй учрал тохиолдож болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд арслангууд шинэ харилцаанд болгоомжтой хандахгүй бол хууртаж магад. Харин сарын төгсгөлд улс төрч арслангуудын бусдад нөлөөлөх гэсэн хүсэл өөрийнх нь эсрэг эргэх юмуу хожмын амжилтыг тань нураана. Од эрхэс таныг хүчээ зөв хуваарилж, ажил хэрэгтээ шинэ түнш элсүүлж, эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна.

ХОЁРДУГААР САР - САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛ ГАРНА
Арслангууд сарын эхээр бизнест алдагдал хүлээж, санхүүгийн гарз хохирол амсах бололтой. Хамтарсан үйл хэрэгт болоод хөренгө мөнге, худалдаа арилжаа, бичиг баримт боловсруулахад болгоомжтой ханд. Хайртдаа мэхлэгдэх юмуу гомдол, хардалтаас болж хувийн амьдралдаа итгэл алдрах үе тохиож болзошгүй. Харин сарын дундуур арслангууд нэр төрөө хамгаапах идэвхтэй тэмцэлд орно. Санасандаа хүрэхийн тулд бүх хүч чадал, боломжоо дайчлах хэрэгтэй. Од эрхэс таныг хүсэл мөрөөдөл, бодит байдлын хооронд хэр зайтайг хэмжиж үзэхийг зөвлөж байна. Уурлаж бухимдах, эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах хэрэггүй. Сарын сүүлээр та хүмүүстэй эвгүй харьцах, ажилдаа таагүй хандсандаа харамсах болно. Эр арслангуудын хувьд хайр дурлалын явдал нь итгэл алдапт, бэрхшээлээс өөр юуг ч авчрахгүй. Амьдрах чадамж болон сексийн эрч хүч нэмэгдэж, өөдрөг үзэл санаатай байна.

ГУРАВДУГААР САР - НАЙМАА ХИЙХДЭЭ ХАРАМЧ ЗАГНАХ ХЭРЭГГҮЙ
Сарын эхэн үед зарим тааламжгүй нөхцел байдлаас үүдэн удирдлагатайгаа ноцтой сөргелдөхөд хүрч мэднэ. Харин хайртай хүн болоод хичээл сурлага, гэр бүлдэз хайхрамжгүй хандаж болзошгүй. Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Аз сорьсон уралдаан, мөрийтэй тоглоомд хожих магадлал өндөр байна. Эм арслангууд гэр бүлийн уур амьсгал хамгаас чухап гэдгийг санахад илүүдэхгүй л болов уу. Сарын дундуур ажил хэрэгч арслангууд нөр их ажилд дарагдаж, хариуцлагатай уулзалт ярилцлагад орно. Эр арслангууд гэнэт бий болсон бэрхшээлийг хялбархан шийдэж чадах учраас худалдах болон худалдан авах томоохон гэрээнээс ашиг олох боломжтой. Харин сарын сүүлээр наймаа хийвэл та харамч нарийн зангаасаа болоод алдаж мэдэх тул сэрэмжилж түр хойшлуул.
 
ДӨРӨВДҮГЭЭР САР - СЕКСИЙН ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ, ДУР БУЛААМ БАЙНА
Сарын эхээр төвөгтэй, хоёрдмол хандлагын улмаас амжилт эмгэнэл хоёр бие биетэйгээ уралдах бололтой. Ажил хэргийн ямар ч үйл хэрэг ар араасаа хохирол дагуулах учир шийдвэр гаргахдаа хожмын үр дагаврыг нь тооцоол. Харин мөнгө олох шинэ боломж нээгдэхийг хүлээ. Өдрийн сөрөг хандлага санхүүгийн хүндрэл, таагүй мэдээ авч ирэх юмуу хамт олонтойгоо муудалцахад хүргэнэ. Ямар ч ажил хэрэгт хариуцлагатай, нухацтай ханд. Амжилтандаа урамшиж, санасандаа хүрэхийн тулд юу ч даван туулахад бэлэн байснаараа та амжилтад хүрнэ. Сарын сүүлээр арслангуудын амьдрах чадамж, сексийн чадавх дур булаам төрх байдал дээшилнэ. Од эрхсийн таатай байрлал худалдаа наймаанд ашиг орлого олохыг зөгнөж байна.

ТАВДУГААР САР-ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ МУУДАЛЦАХААС БОЛГООМЖИЛ
Сарын эхээр өөрийн хүч боломжид хяналт тавьж, үйл ажиллагаандаа нарийн дүгнэлт хийж, холбоо харилцаагаа хязгаарлахыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийнхээ хэн нэгэнтэй үзэл бодлын зерчлөөс болж ам мурийхаас зайлсхий. Од эрхсийн таатай байрлал таны сүүлийн үед эхлүүлсэн бүх ажлыг түргэн шуурхай бүтээж өндөр үр дүнд хүргэнэ. Харин сарын дундуур та хууран мэхлэлт, худал амлалтаас болж сэтгэл гутралд орно. Гал түймэр, хулгай дээрэмд өртөж мэдэх тул эд хөрөнгөө хайрлаж, хямгад. Хувь тавилан танд зөв гарц заахыг хүлээ. Шаргуу, хэрсүү зан нөхцөл байдлыг олон талаас нь дүгнэх чадвар төрийн албан хаагч арслангуудын өмнөө тохиолдсон саад бэрхшээлийг даван туулахад тусална. Эм арслангууд удаан дотно харьцаа үүсгэх романтик учралтай тулгарна.

ЗУРГАДУГААР САР - АМЬДРАЛДАА СОДОН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ
Энэ сарын эхээр таны шийдэмгий байдал бусдыг ялгаж, сэнхрүүлэх чадвар, урьдчилан харах чадамж хүнд хэцүүг зеөлрүүлнэ. Удирдах ажилтай арслангууд амлалт өгех, дэмий хоосон яриа, баримт бичиггэй ажиллахаас зайлсхий. Эд зүйл худалдан авах, үл хөдлөх хөрөнгө наймаалахаа азна. Зарим нь олны танил болохоор тэмүүлж, хөнгөн зугаа цэнгэл, хөгжөөн наргиад дурлах болно. Сарын дундуур арслангуудыг дурлалын болзоо, нөхөрсөг уулзапт хүлээж байна. Уран бүтээлч арслангуудын урам зориг, эрч хүч, дур татам байдал, урьдчилан төсөөлөх чадвар нэмэгдэнэ. Олон нийтийн байгууллагад хандах, ажлаа өөрчлөх чухал шийд гаргахад тааламжгүй. Хайр дурлалын харилцааны айдас түгшүүр арилж зоригтой хедлөж эхэлнэ. Арслангууд тэвчээр хийсвэр сэтгэлгээгээ ашиглавал амьдралаа үндсээр нь өөрчлөх үйл явдалд ч хүрч мэднэ.

ДОЛДУГААР САР – ИТГЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГА
Сарын эхэнд таниас шалтгаалахгүйгээр санхүүгийн гарз хохирол юмуу ажил дээрх алдаа завхарлыг зааж байна. Таны ажил болон нийгэм дэх байр суурь ганхана. Их зан гаргалгүй өөрт тань итгэдэг хүмүүсийн зөвлөгөө дэмжлэгийг ав. Амжилтанд хүрэхэд ойрхон байна. Хайр дурлал романтик адал явдалд тааламжтай байсны ачаар шинээр мэдэрч, хайрлах болно. Та телевлөсөн ажлаа бүтээе гэвэл асар их хүч хөдөлмөр гаргах шаардлагатай болно. Сарын дундуур ч бас санхүүгийн гарз хохирол учрах эсвэл арилжаа наймааны үйл хэрэгт хууран мэхлэгдэх эрсдэл ойрхон хүлээж байна.
Нөхцөл байдлын зөв бүрдэл, харилцааны ур чадвар, орчноос шалтгаалан аргачлалаа өөрчлөх авьяастай эр арслангууд ямар ч хүндрэлийг хялбархан даван туулах төдийгүй, ерсөлдөгчөесеө нэг шатны түрүүнд явах болно. 

НАЙМДУГААР САР - ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГА
Сарын эхээр амьдралын чухал шийдвэр гаргах шаардлага гарна. Хамаатан садан дотны хүмүүстэйгээ сэтгэлийн мухарт үлдсэн гомдол гутралаа тайлж сайхан ярилц. Хүнд туслах гэж халаасаа гөвөх, зоригтон байх гэж болчимгүй үйлдэл хийхээс болгоомжил. Худалдаа наймаанаас санхүүгийн хямрал амсаж мэднэ. Хайртай хүнтэйгээ захиран тушаах маягаар харилцаж эрх чөлөег нь боогдуулбал хожим гэмшинэ. Харин сарын сүүлээр хянамгай байхгүй бол шинээр эхэлсэн ажил сүйрэх буюу эсвэл хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Элдэв хов жив, гүтгэлэг, танихгүй хүмүүсийн зөвлөгөөнөөс болгоомжилж, гэр бүлийнхнээсээ бусад хүмүүсээс зай барь. Хайр дурлалын асуудал дээр та туршлага, найз нөхдийн зөвлөгөө биш зөвхөн өөрийн зүрх сэтгэлийн дуудлагыг дага.

ЕСДҮГЭЭР САР - АМЬДРАЛД ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРАХЫГ УРЬДЧИЛАН ХЭЛЭХ АРГАГҮЙ
Од эрхэс таны хувийн амьдралд еөрчлөлт гарахыг зөгнөж байна. Эрсдэлтэй алхам хийх нь муу үр дагавартай. Олон олон асуудал тулгарч та гол зорилгоосоо хазайж, тэвчээр алдарч мэднэ. Дотны хүнийхээ шүүмжлэлийг зөвөөр хүлээж авахыг хичээ. Сарын дунд үед бие тавгүйтэж, гэмтэл бэртэл авах, золгүй явдал тохиох магадлалтай байна. Түрэмгий зан авир гаргах, ганцаар зугаалах, машинаар хурдтай давхих хэрэггүй. Мөн хэт идэвх чармайлт гарган ажиллах эсвэл амьдралд ямар ч өөрчлөлт тохиолдохыг урьдчилан хэлэх аргагүй тул болгоомжтой бай. Учир нь, эргүүлж засаж боломгүй алдаа гэж бий.
 
АРАВДУГААР САР - УХААЛАГ, БОДЛОГОТОЙ БАЙ
Шинэ санаа, шинэ хамтран ажиллагсад эсвэл өөр бодлого хэрэгжүүлсний ачаар та ажил хэргийн уулзалт, ярилцлагыг амжилттай явуулна. Үүгээрээ та ажлынхаа нөхцөл байдлыг өөрчилж, гаргасан алдаагаа засаж залруулж чадах бололтой. Гэсэн ч алдаж тооцоолох эсвэл мэдээллийг буруу ойлгосноор ажил дээрээ хүнд байдалд орох буюу гэнэтийн алдагдалд орж болзошгүйг анхаар. Хэрэв урьдчилан сайтар тооцоолохгүй бол санхүү доройтох төлөвтэй. Гэр бүлийн харилцаа халуун дулаан, тогтвортой байдлаар үргэлжилнэ. Сарын дундуур таны бодож хүлээж байснаас огт еөр үйл явдал тохиож шийдвэрлэж дийлэхгүй. Чухал шийдвэр гаргах, нэг амьсгаагаар олон чухал асуудал шийдэх хэрэгтэй болно. Та асуудлуудыг боломжийн шийдэх ч олон зүйл таны хяналтаас гарч байгааг олж харна. Бардамнахаа больж бодит байдлыг ухаалгаар хар.

АРВАННЭГДҮГЭЭР САР - ДОТНЫ ХҮНЭЭСЭЭ ИХ ТУС АВНА
Та ирээдүйн үр ашгийг нь зөв тооцоолж байж, махран ажиллах эсэхээ шийд. Учир нь сарын эхээр санхүүгийн болоод сэтгэл санааны хохирол амсана. Дотны хүн чинь танд үнэлж баршгүй тус хүргэж нэгэн биеийн тал мэт итгэнэ. Энэ үед эсрэг хүйстэнтэй тогтоосон харилцаа амжилттай байх боловч харин хайр сэтгэл, хамтын амьдралын тухай асуудлыг он гартал хойшлуулсан нь дээр. Зарим нь дайснуудын хар санаа, далд явуулгад өртөж магад. Худалдаа наймаа хийх эд хогшил худалдан авах үйлийг сарын дундуур хийвэл сайн. Төлөвлөгдөөгүй зарлага их гарна. Сарын сүүлээр та тойрон  хүрээлэгчдээсээ болгоомжилж, харилцаандаа хяналт тавихад илүүдэхгүй. Ажил дээр бага сага хүндрэл гарч, удирдлага эсвэл хамт ажиллагсадтайгаа маргалдахад хүрвэл сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, тайван байгаарай.

АРВАНХОЁРДУГААР САР - БҮХ ЗҮЙЛД БОЛГООМЖТОЙ ХАНД
Сарын эхний өдрүүдэд ойлголцохгүй байсан түнштэйгээ хэл амаа ололцох учир байдал тогтворжиход төлөвлесөн зүйлээ дахин нягтлан харах  шаардлага гарна. Эр арслангууд сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, үйлдлээ сайтар бод. Эм арслангууд бусдад амлах, амлалт авах хэрэггүй. Баримт бичигтэй болгоомжтой ажиллаж, машинаар хурдан давхихаас зайлсхий. Хайрттайгаа харыдаагаа сэргээж, алдаан дээрээ суралцах болно. Эм арслангууд шинэ дурлалтай учрах бололтой. Сарын сүүлээр уулзалт ажил хэргийн ярианд хамаг хүчээ зарцуулснаас санхүүгийн байдал хүндрэх, түншийн харилцаанд зарим үл итгэх байдал илэрч болзошгүй. Ажил дээр алдаа гаргах эсвэл санхүүгийн хохиролд хүргэх муу нөлөөнөөс сэрэмжил. Гэмтэж бэртэх магадлал өндөр байгаа тул анхаар.

Гарчиггүй бичлэгОХИНЫ ОРД /VIII/21-IX/20/
Энэ жил таны ажил үйлс өөдрөг бүгэмжтэй байна. Ажлын шинэ телөвлөгөө боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэх, шинэ ажилд орох, шинэ албан тушаалд томилогдоно. Аливаад шийдвэр гаргахдаа нухацтай хандаж байж шийд. Яаран сандран сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх нь хортой. Ер нь энэ жил таны сэтгэл санаа тогтворгүй, ажлын ачаалал ихтэй, тайван бус байна. Ганц бие эмэгтэй охинууд энэ жил дотно харьцаа тоггоох хүнтэй танилцах бөгөөд хэсэг хугацааны дараа дотносох болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Гэр бүлийн хүнээсээ гадуур өөр хүнтэй дотно харьцаа тогтоохоос зайлсхий. Энэ жилд нилээд хэмжээний ашиг орлого олох боломж байна. Ядруухан амьдралтай охинуудын амьдрал ахуй дээшлэх бололтой. Өрсөлдөгч болон танд дургүй хүмүүсээс холуур яваарай. Тэд танд гай болж, ямар нэгэн муу санаа сэдэж, таныг мухардалд оруулж болзошгүй. Оны эхний хагаст таны ажил үйлс бүтэл муутай байх боловч оны сүүлийн хагаст ажил үйлс тань жигдэрч, бүтэмжтэй байх болно.
МАХБОДЬ: Газар
ОРДНЫХҮЙС: Эмэгтэй
ЭЗЭН ГАРИГ: Буд
ОХИНЫ ОРДНЫ ЗАН ЧАНАРЫН ОНЦЛОГ ШИНЖ: Аливаа юмыг ялгаж
харах чадвартай, эмх журамтай
ВИЛЭГ ТЭМДЭГ: Эмэгтэй хүн, хул, тагш
АНХААРВАЛ ЗОХИХ БИЕИЙН ЭРХТЭНҮҮД: хэвлийн хендий, гэдэс
дотор, хүйс болон түүний хэсэг, цорой болон түүний хэсэг, нарийн гэдэс,
арван хоёр нугалаа гэдэс, дэлүү
САХИУС: цэцэг
ЧУЛУУ: неррит, мана, индранил, молор эрдэнэ, ногоолин
МЕТАЛЛ: цагаан алт, зэс
МОД: Нарс, уд, далдуу мод
ЦЭЦЭГ: Гэсэрт цэцэг, дельфиниум, лиш цэцэг
САЙН ӨДӨР: Лхагва гариг
МУУӨДӨР: Пүрэв, баасан гариг
ТОХИРОМЖТОЙ ТОО: 3, 5, 6-д хуваагддаг бүх тоо
ТОХИРОМЖГҮЙ ӨНГӨ: зөөлөн цэнхэр, ягаан, ногоон, цайвар бор, бүх
завсрын өнгө
ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ ХООЛ ХҮНС:
Охины ордныхон эрүүл байхын тулд хоол хүнсэндээ сайн анхаарах хэрэгтэй. Өөрөер хэлбэл юу ч хамаагүй, тааралдсан хоолоо идэж болохгүй гэсэн үг. Архи дарс болон шалз чанасан хоолноос татгалзах хэрэгтэй. Учир нь архи дарс, шалз чанасан хоол нь таны гэдэсний ханыг сэдрээж, эрүүл
мэндийг тань муутгана. Охины ордныхны үндсэн хоол бол өөхгүй үхрийн
мах, тугалын мах юм. Охиныхон ихрийн ордны нэгэн адил самар, хушга,
бүйлс, рундук идэх дуртай.
ХҮНСНИЙ НОГОО: Ихрийн ордныхонтой адил хүнсний ногоо хэрэглэдэг.
Үүнд: шош, цэцгэн байцаа, цоохор майлз
ЖИМС ЖИМСГЭНЭ: гранат, абрикос
Сар бүрийн эхний 10 хоногг идэхэд тохиромжтой хоол амтлагч: лаврын
навч, идрээ, шанз, цитрон, шафрин, размарин, гүнжидургамал. Мөн хүн
орхоодойн цай уухадтохиромжтой.
Сар бүрийн хоёрдахь, гуравдахь 10 хоногт идэхэд тохиромжтой хоол
амтлагч: (охины ордныхон хоёрдахь, гуравдахь 10 хоногтоо ижил хоол
амтлагч хэрэглэнэ) Кардамон, лакрина, шардэр, гоньд, ваниль

НЭГДҮГЭЭР САР - ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАВАЛ АМЖИЛТАНД ХҮРНЭ
Энэ сард ажил хэргийн болон хувийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэлийн хөөрлөөр хандалгүй тэвчээртэй байж, ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө ав, сайтар тунгаан бодож байж, шийдвэр гарга. Хэрэв та ингэж чадвал ажил хэ-рэг тань өөдрөг бүтэмжтэй байж, санхүүгийн байдал дээ-шилнэ. Ашиг орлого олно. Мөн гэр бүлийн хапуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, аливаа хэрүүл маргаанаас холуур байх болно. Мэдрэлийн ядаргаанд орж, хууч өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэндээ анхаарал тавь. Ажил хэргийн шинэ түнштэй болно. Шинэ сонирхолтой хүнтэй танилцаж, улмаар дотно харилцаа тогтооно. Гэрээ хэлэлцээр байгуулахдаа нухацтай ханд. Шинэ телөвлегеө хэрэгжүүлэх, шинэ ажилд орвол танд амжилт авчирч, ашиг орлого нэмэгдэнэ.

ХОЁРДУГААР САР - ЗӨВХӨН ӨӨРИЙН ХҮСЛИЙГ ДАГА
Аливаа ажил хэргийг өөрийн бодсон санасны дагуу гүйцэтгэ. Зөвхен өөрийн хүсэл сонирхлоо дага. Бусдын үгийг сонсох хэрэггүй. Тааламжтай мэдээ, хамтарсан төселд оролцох сайхан санал хүлээн авна. Та бүх зүйлийг маш сайн, нарийн бодож боловсруулах хэрэгтэй. Энэ ажилд их хүч хедөлмөр, цаг заваа зарцуулна. Зорилгодоо хүрэхийн тулд аажуухан хөдлө. Ингэвэл амжилтанд хүрэх болно. Сэргэлэн цовоо зан, еөдрөг үзэл тань ажил хэрэгт нааштай үр дүн гаргахад тусална. Хурц үзүүртэй багаж хэрэгсэл, шил, төмертэй харыдахдаа болгоомжтой бай. Гэмтэж бэртэж болзошгүй. Материаллаг үнэт зүйлс, чухал бичиг баримтанд анхаарал болгоомжтой ханд. Эс тэгвэл таагүй зүйл тохиолдоно. Үр хүүхэддээ анхаарал тавь. Эрүүл мэнддээ анхаар. Гэр бүлийн харьцаа эвтэй найртай байж, аз жаргалаар бялхана.

ГУРАВДУГААР САР - АМЬДРАЛЫН ЭРЧ ХҮЧ БУУРНА
Энэ сард таны албан болон хувийн амьдрал бүтэл муутай байж, ажлын идэвхи сул, эрч хүч муутай байна. Хулгай дээрэмд ертөж, үнэт зүйлсээ хаяж гээж болзошгүй тул эд хөрөнгөндөө анхаарал хандуул. Гэмтэж бэртэж болзошгүй тул хурц үзүүртэй зүйл, цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Худал хуурмаг явдал, буруу ташаа мэдээлэл, муу санаатны далд явуулгад өртөж мэднэ. Энэ сард гэр бүлдээ нилээн хэмжээний мөнгө зарцуулах бололтой. Гэнэтийн тааламжгүй мэдээнээс болж, дотны хүмүүстэйгээ муу-далцаж, санхүүгийн хүндрэл учирч болзошгүй. Харин хувийн асуудлаар дээд шатны байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад хандахад энэ сар тааламжтай. Сэтгэлээр бүү уна. Дараагийн сард танд амжилт ойрхон байна.
 
ДӨРӨВДҮГЭЭР САР-ХАЙР СЭТГЭЛ ТАНД БАЯР БАЯСГАЛАН АВЧИРНА
Энэ сард аль болох ажлаасаа хөндийрч, амарч зугаалж, цагийг аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгерүүл. Хэт их ачаалалтай ажилласны хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Удаан хугацаагаар аялал зугаапгаар явах хэрэггүй. Ганц бие охинууд шинэ хүнтэй танилцаж дотносох нь сэтгэлийн баяр баясгаланг авчирч, өөрийгөе хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн гэдгийг мэдрүүлнэ. Өөрийн зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ дага. Шинээр тесөл боловсруулах, аливаа ажил эхлүүлэхэд энэ сард тааламжтай байна. Өөрт хэрэгтэй, ашигтай гэж бодсон бүх зүйлээ хий. Түнш болон дотны хүмүүстэйгээ харьцахдаа өөрийн бодлыг тулгах хэрэггүй. Энэ нь танд муугаар нөлөөлнө. Тэдний санал бодлыг сонсож, аливаад тэвчээртэй ханд. Энэ сард худалдаа наймааны ажил бүтэмж муутай байна.

ТАВДУГААР САР - ХУВИЙН АМЬДРАЛД ТАНЬ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА
Энэ сард илүү их эрч хүчтэй байх тул өмнөхөөсөө хоёр дахин илүү их ажил амжуулж чадна. Өмнө нь хийж чадахгүй, давшгүй мэт санагдаж байсан ажлаа амархан хийж гүйцэтгэнэ. Хувийн амьдралдаа өерчлөлт хийх боломж гарвал аль болох ашиглахыг хичээ. Амьдралаа шинээр зохиох сайхан боломж гарна. Бодлогогүй хэлсэн үг, үйлдлээсээ болж, 4 дотны хүнээ гомдоож болзошгүй тул анхааралтай байж, аливаад тэвчээртэй ханд. Урьдаас тааварлаагүй зарлага гарч, санхүүгийн хүндрэл учирна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, ажил, амралтаа зөв зохицуул. Эс тэгвэл мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Хэрэв та зоригтой, сэргэлэн байж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлж, аз жаргалыг мэдрэх боломж ойрхон байна. Маш ашигтай наймаа хийнэ.

ЗУРГАДУГААР САР - ЭНЭ САРД ТА ЕР БУСЫН ХҮЧ ЧАДЛЫГ МЭДЭРНЭ
Энэ сард та өерийгеө ер бусын хүч чадалтай байгааг мэдрэх бегеөд үүний ачаар хамгийн хэцүү нөхцөл байдлыг даван туулна. Өмне нь хийж амжаагүй ажил төрлөө бүгдийг нь амжуулж чадна. Мен нөхцөл байдлыг зөв оновчтой ашиглаж чадвал нийгэм дэх байр сууриа дээшлүүлж, санхүүгийн байдлаа сайжруулна. Харин аливаа ажил хэргийн асуудлаар түнштэйгээ харьцахдаа сэтгэл хөдлелөө барь. Эс тэгвэл зөрчилдөен үүсэх бегөед еерийн гаргасан шийдвэр, үйл хөдлөлөө эргэн харахыг од эрхэс сануулж байна.
Учир нь та алдаа гаргах бололтой. Энэ сард таны материаллаг байдал сайжирч, хувийн амьдралд тань ахуйн өөрчлөлт гарна.

ДОЛДУГААР САР - ЧУХАЛ БИЧИГ БАРИМТТАЙ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦ
Удирдлагатайгаа ярилцах, дээгүүр доогуур ажил хөөцөлдөхдөе яаруу сандруу, хайнга хандвал таагүй үр дүнд хүр-гэнэ. Ажлын чухал бичиг баримттай болгоомжтой харьцахгүй бол асуудал үүснэ. Гэр бүл, түншдээ худал амлалт өгех, бод-логогүй үйлдэл хийвэл хожим нь харамсаад барахгүй хор ур-шиг авчирна. Үр хүүхэд, гэр бүлдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхгүй бол тэд танд танд гомдох, эсвэл ямар нэгэн буруу зүйлд уруу татагдаж болзошгүй. Ганц бие охинууд энэ сард шинэ танилтай учрах бегөед хожим нь дотно харьцаа үүсгэнэ. Гэхдээ нилээд хугацааны дараа дотносно. Энэ сард худалдаа наймааны ажил бүтэмж муутай. Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа бусдын санаа бодлыг сонсохоос илүү өөрийн зөн совиндоо итгэ.

НАЙМДУГААР САР – БАЯРТ МЭДЭЭ ИРНЭ
Сайхан мэдээ, ашигтай санал нилээд ашиг орлого авчирна. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг хариуцлага, гэрбүлийн аахар шаахар ажилд та нэлээн их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулна. Энэ үед та найз нөхдийн тусламж зөвлөгөөг авбал алдаа гаргахаас сэргийлж, цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй болно. Албан тушаалаа өөрчлөх, өөр ажилд орох, нүүхэд тааламжтай байна. Хувийн амьдралд гэр бүлийн хэн нэгний хөнгөн хийсвэр явдал, хардаптаас болж асуудал үүсэх магадлалтай. Удаан хүлээсэн мэдээ ирнэ. Таны хувийн амьдрал болон ажилд томоохон таатай өөрчлөлт хийх мэдээ ирж магадгүй. Мөн энэ сард таны сэтгэлд удаан хугацаанд дурсагдах баярт мэдээ ирнэ. Таны амьдралд гэрэл гэгээ, баяр хөөр бэлэглэх сайхан урилга хүлээн авна.

ЕСДҮГЭЭР САР - ШИНЭ ТАНИЛААСАА БОЛГООМЖИЛ
Охины ордныхон энэ сард ажил төрөлдөө урьдынхаас илүү хариуцлагатай, хянуур хандахыг од гаригс зөвлөж байна, Учир нь ажилдаа хайнга, хөнген хийсвэр хандсанаас ажил дээрээ нилээн ноцтой алдаа гаргаж, улмаар хувийн амьдралд таагүй уур амьсгал үүсгэж болзошгүй. Эд зүйлдээ онцгой анхаарал хандуулж, олон хүнтэй газраар аль болох явахгүй байхыг хичээ. Учир нь хулгайд эд зүйлээ алдаж болзошгүй. Үйлдвэрлэл үйлчилгээний газар ажилладаг хүмүүс муу санаатны далд явуулга, бүдүүлэг авир, гүжир гүтгэлгэд ертөнө. Мөрийтэй тоглоомонд мөнгөө алдах, өрөнд ор