Та урьд насандаа хэн байсан бэ?

                                         Гарчиггүй бичлэг
Энэхүү сонирхолтой тест энэтхэгийн сургаалийн үндсэн дээр зохиогдсон болно. Урьд хойд насны тухай онол, практик бүр эртнээс энэтхэг, түвдэд бий болсон гэдэг. Та урьдах амьдралдаа хэн байсан болохыг энэхүү тестийн тусламжтай мэдэх боломжтой. Эхлээд өөрийн төрсөн өдөр, он сарыг нэм. Ингэхэд 1 -9 хүртлэх тоо гарч байх ёстой. Жишээ нь, та 1963 оны 8-р сарын 29 нь төрсөн гэж бодъё. (29.08.1963) 2+9+0+8+1+9+6+3=38. Бий болсон тоог 3+8=11 нэмнэ. Үүнийгээ задлаад 1+1=2. Таны тоо-2.
- Хэрэв та ах, эгч нартай байсан (байгаа) бол бий болсон тоон дээр 3-ыг нэм.
- Хэрэв та төрсөн газар нутагтаа амьдардаггүй бол 3-ыг нэм. Харин төрсөн газраасаа 100 км-ийн орчимд амьдардаг бол гурвыг нэмэх хэрэггүй.
-Хэрэв та төрсөн нутгаасаа өөр улсад амьдардаг бол 3-ыг нэм.
-Хэрэв гэр бүлд тань урт наслагчид байгаа, (байсан бол),(80-аас илүү настай) дахин 3-ыг нэм.
-Хэрэв та шөнө дундаас үүрийн 6 цагийн хооронд төрсөн бол 1-ийг нэм. Мөн 6 цагаас үдийн орчимд төрсөн бол 2-ыг нэм; 12-18 цагийн хооронд 3-ыг нэм; 18-24 цагийн хооронд төрсөн цаг хугацааг тодорхойлох боломжгүй бол дөрвийг нэм.
-Хэрэв өвөл төрсөн бол 1 -ийг нэм; хавар бол 2-ыг, зун-3, намар 4-ийг нэмээрэй. Хэрэв эм хүйстэн бол дахиж 1-ийг нэм.
Одоо дүнгээ гарга.
3. Та эрэгтэй хүн байсан бөгөөд XII-р зуунд Францад амьдарч байжээ. Амьтан, ургамалд маш хайртай байж. Ажил мэргэжил чинь үүнтэй холбоотой /цэцэрлэгч, морин тэрэгч, тариачин/ байсан байна.
4. Та эр хүн байсан бөгөөд Италид Х-р зууны дунд үед төржээ. Та гудамжны хөгжимчний оргилуун амьдралаар амьдарч байв. Та маш ядуу нэгэн байсан.
5. Та өмнөх амьдралдаа дайн тулаанд их оролцож байжээ. Та офицер эсвэл цэрэг байсан бөгөөд Санкт-Петербург эсвэл Финляндад ХVIII-р зууны сүүл үед амьдарч байсан.
6. Таны өмнөх амьдралд далайн дээрэмчин байсан байж болох. XVIII-р зуунд Португалд төрсөн боловч дэлхийгээр нэг хэрэн тэнэдэг байжээ. Өмнөх амьдралдаа та азгүй нэгэн байсан.
7. Та мэргэ төлгө буулгадаг, илбэч эмэгтэй байжээ. XII зуунд Бирмд төрсөн байна.
8. V-р зуунд та Германд мастер, уран дархан байжээ. Таны мэргэжил төмөртэй холбоотой байсан.
9. Та XVI-р зуунд Шотландад амьдарч байсан. Язгууртан, мэдлэг боловсролтой эмэгтэй байв.
10. Та эмэгтэй хүн байсан бөгөөд Орост ХVII-зуунд амьдарч байжээ. Танд эрх мэдэл байдаггүй байсан. Хамжлагат эмэгтэй эсвэл маш хатуу, захирах дуртай эрэгтэйн эхнэр байсан байх магадлалтай.
11. Та эрэгтэй хүн байсан. Мөн хийдэд бүжиглэдэг байж. VI-р зуунд ойрхи дорнодод амьдарч байв. Та үнэт чулуунд дэндүү дуртай байснаас амиа алдсан байж болзошгүй.
12. Та XVII-р зуунд Скандинавт төрсөн бөгөөд зохион бүтээгч байжээ. Эрэгтэй хүн байсан.
13. Та ХI-р зуунд Египтэд эмэгтэй хүн болж төржээ. Таны уран цэцэн үг, авьяас бусдаас содон байв. Эртний гар бичмэлүүдийн нэрт зохиогч байсан.
14. Та I-р зуунд Бага Азид эр хүн болж төрсөн. Сүм хийд болон замын барилгачны мэргэжилтэй байсан.
15. Та Төв Африкт I-II-р зууны зааг эр хүн болж төрсөн. Гэр ахуйн ажил эрхэлдэг байсан.
16. Та III-р зуунд Умард Америкт төрсөн бөгөөд индейчүүдийн омгийн ахлагч байсан.
17. Та Х-р зуунд Грект эр хүн болж төрсөн. Загас агнуурын ажил эрхэлдэг байсан. Мөн тогооч байсан байх магадлалтай.
18. Та шулмасыг агнагч увдистан, анчин эр хүн байжээ. XVII зуунд Англид амьдарч байжээ.
19. Та өнгөрсөн амьдралдаа Румынд XV зуунд амьдарч байсан эмэгтэй болно. Маш их зоригтой, гэр орноо хамгаалагч байсан.
20. Өмнөх амьдралдаа та нилээд хөнгөмсөг нэгэн байж. ХIХ-р зууны эхээр Францад эмэгтэй хүн болж төрсөн. Эрчүүд танд их хайртай байжээ. Амьдралын эцэст та баян болсон.
21. Та ХVIII-р зууны эцэст Австралид эмэгтэй хүн болжтөрсөн. Та шинэ тивийг нээгч, эзэмшигч анхны суурьшигчдын нэг.
22. Та Сибирт XVIII-р зуунд эмэгтэй болж төрсөн. Олон хүүхэдтэй байжээ. Хүчтэй хувь хүмүүст их татагддаг. Мал маллах, хоол хүнс бэлтгэх зэрэг ахуйн ажилтай байсан.
23. Та ХIХ-р зуунд Умард хязгаарт амьдарч байсан эр хүн. Та маш эрэмгий дайчин, анчин хүн байсан.
24. Өмнөд Америкт та эмэгтэй хүн болж төрсөн. ХVIII-р зуунд амьдарч байсан бөгөөд хурц тод амьдралд дуртай нэгэн байсан. Бүжгээр талхныхаа мөнгийг олдог байв.
25. Та оросын хаанд ойр шадар явсан. Та эр хүн байсан. Хятадад II-р зуунд амьдарч байсан. Шашин шүтлэгтэй лам хүн байжээ.
26. Та оросын хаанд ойр шадар явсан эмэгтэй хүн. Х\/I-р зуунд Москвад эсвэл ойр орчимд амьдарч байв.
27. Та ХVI-р зууны эцэст Дорнод Европт амьдарч байсан эр хүн. Шилний мэргэжилтэн.Чех эсвэл Венецид шил үлээгч байсан байх магадлалтай.
28. Та ХIII-р зуунд Японд эмэгтэй хүн болж төржээ. Таны мэргэжил хор болон химийн бодистой холбоотой байв.
29. Та Х\/I-р зуунд Поленизэд маш үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй болон төржээ. Ява болон Суматра арлын эрчүүд танд ухаан алдан дурладаг байжээ. Амьдралын төгсгөл эмгэнэлтэй. Аллага эсвэл гунигтай өтлөх нас. Та одоогийн төрөлдөө өмнөх амьдралын алдааг засах боломжтой.
30. Та оросын өмнөд хэсэгт XVIII-р зуунд эр хүн болон төржээ. Эх орноо хамгаалагч, дайчин, гавшгай нэгэн байсан.
Уг сонжоог Сонин.мн-ээс авав

18 Сэтгэгдэл

  1. Бичсэн: 1 сарын 9, 2008, 14:44 | Пермалинк

    Xexexe ene chin tun zugaatai yum bna shuu :) . Bi iim yum bna:
    . Та XVI-р зуунд Шотландад амьдарч байсан. Язгууртан, мэдлэг боловсролтой эмэгтэй байв.
    :D

  2. Бичсэн: 1 сарын 9, 2008, 15:23 | Пермалинк

    үнэн хэлчихсэн юм биш үү хэхэхэ эгч нь урьд насандаа хөнгөмсөг нэгэн байсан гэсэн шүү :(
    Гэхдээ аз болж мөнгөтэй байсан юм шиг байна лээ :)

  3. Бичсэн: 1 сарын 9, 2008, 15:24 | Пермалинк

    аан тийм бас Францад байсан гэсэн шүү хэхэхэ

  4. Бичсэн: 1 сарын 9, 2008, 20:42 | Пермалинк

    За зурхайгаа уншчихлаа…Сайхан л буусан байна..Сонирхолтой байна шүү

  5. Бичсэн: 1 сарын 9, 2008, 20:43 | Пермалинк

    За танайд сэтгэгдэл үлдээх гэж нилээд бэрхшээлийг туулах бололтой..Алдаа гээл гарч ирээд байхын…зурхайгаа уншлаа сайхан буужээ..баярлалаа

  6. Бичсэн: 1 сарын 9, 2008, 21:51 | Пермалинк

    сайн байна уу миний блогоор зочилсонд их баярлалаа…сайхан буусан бол их болоо доо :)

  7. love
    Бичсэн: 1 сарын 10, 2008, 23:48 | Пермалинк

    hi!! ania … ajil sain uu? .. uneheer sonirholtoi yumaa .. namaig ingej bichsen baina daa ania… kekekekke ……
    - Та ХIХ-р зуунд Умард хязгаарт амьдарч байсан эр хүн. Та маш эрэмгий дайчин, анчин хүн байсан.
    thanks ania … ushuu olon sonirholtoi bichleg oruulaarai …

  8. Бичсэн: 1 сарын 11, 2008, 8:26 | Пермалинк

    hi ohinoo? amidral sain uu? heheh er hun baisan baidag….. :P
    nuhruu bas uzsen biz dee ohinoo? ;)

  9. Бичсэн: 1 сарын 15, 2008, 12:10 | Пермалинк

    Өө хүмүүсийнх гоё буусан байсан чинь би нэг иймэрхүү?? :(

    11. Та эрэгтэй хүн байсан. Мөн хийдэд бүжиглэдэг байж. VI-р зуунд ойрхи дорнодод амьдарч байв. Та үнэт чулуунд дэндүү дуртай байснаас амиа алдсан байж болзошгүй.

  10. Бичсэн: 1 сарын 15, 2008, 12:33 | Пермалинк

    хэхэхэ бүжигчин байсан гэдэг нь тийм ч муухай сонсогдохгүй байна шүү…надад бол таалагдаж байна.Бас их эрэлхэг адал явдалд дуртай эр байсан бололтой…яг л Индиана Жонс шиг…эрдэнэсийн эрэлд байнга олз омогтой явдаг…

  11. kkk
    Бичсэн: 4 сарын 5, 2008, 4:36 | Пермалинк

    heeeeee ymar muuhai aluurchin baisna yum be. bi urd nasandaa. ene nasandaa joohon buyn hiihgiv bol bolohgvi yum baina daa. hehe zugaatai yum baina aa

  12. Бичсэн: 4 сарын 10, 2008, 16:39 | Пермалинк

    heheh sanaa zovoh hereggui dee ene nasandaa buyan ih uildchihvel bolno :)

  13. Бичсэн: 4 сарын 29, 2008, 11:57 | Пермалинк

    hehe sonirholtoi yum bna

  14. Бичсэн: 5 сарын 1, 2008, 17:36 | Пермалинк

    Sondort tiim baina uu heheh ;)

  15. saraa
    Бичсэн: 5 сарын 1, 2008, 19:04 | Пермалинк

    Yanaa bi dalain deeremchin baisan yum baina shyy deeeeeee.Daan ch…..

  16. delger
    Бичсэн: 10 сарын 2, 2008, 15:47 | Пермалинк

    Хэхэ.Минийхийг хар даа.Даанч их англи явахыг хүсээд байдгийнмаа,ингэж таарлаа л даа.XW-н сэтгэгдлийг уншаад зөндөө инээлээш тээ,хэхэхэ.Баярлалаа,их сонирхолтой юмаа.

  17. delger
    Бичсэн: 10 сарын 2, 2008, 15:49 | Пермалинк

    ингэсэн байна:
    18. Та шулмасыг агнагч увдистан, анчин эр хүн байжээ. XVII зуунд Англид амьдарч байжээ.

    тийм байхаа,хааяа увидас хөдлөөд байдгийн…гэхгүй юу,хэхэ

  18. Бичсэн: 10 сарын 4, 2008, 18:29 | Пермалинк

    Delgert Hi! setgeld chin taatai merge buusan yum baina shdee tee! Bayar hurgeye! Bas minii blogoor zochilsond tun ih talarhaj baina :)
    Vampire-uudiig ustgadag ach tustai hun baijee heheheh ;)

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг