[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/071116/22.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Бүүр эртний гуниг байгаагүй
Бүүдгэр саранг үүл халхалсан шөнөөр
Бүдэг бадаг танил царай
Тэрлэг нөмгөн хүрч ирдэгсэн
Хүрч ирээд уруул эрдэгсэн
Хүсэлдээ дарлуулсан ч диваажинд очдогсон
Буцаад явахдаа бас уйлсан байсан
Будаггүй нүд
Будаггүй уруул
Будаггүй төрх болоод буцсан байсан
Би бүгдийг нь идчихсэн байсан Гашуун нулимсанд
Галав дамжсан гуниг байгаагүй
Ганцхан үлдэж хоцорсон цөхрөл байсан
Гар гараа атгасан дурлалдаа Галзуурчихаад уйлж байсан
Зүрх зүрхээ үгүйлсэн ч
Зүгээр л буцаад явчихсан
Буцаад явахдаа уйлсан байсан
Буруугүй гуниг
Буруугүй хүсэл
Буруугүй зүрх үлдсэн байсан
Бүгдээрээ минийх байсан
Г.Гантулга 2006 он
Яагаад ч юм этгээд үгнүүдтэй энэ шүлэг таалагдав…
2 Сэтгэгдэл
ямар гоё зураг, ямар гоё шүлэг вээ. Ёстой их баярлалаа.
aanhaan uneheer taalagdsan shuu ene shuleg!