
Ээжийн 2 үр ээждээ баяр хүргэж байгаа нь
хэхэх нүдний нулимс гарах шахсан шүү
За ингээд 2007 оны сүүлчийн өдөр болох 31 ний өдрийг хэрхэн үдэвээ…
Бид хэд оройн 10 цаг гээд баяраа эхлэсэн байхаа…Юуны өмнө оройн хоолоо идэв.Мануусын хувьд гурвуулаа ханиад хүрчихсэн байсан болохоор халуун ногоотой шөлтэй хоол хийж идсэн.2007 онд хийсэн хамгийн сүүлчийн хоол маань амттай байлаа гэж…Хоолоо идсэнийхээ дараа хэдүүлээ мэгжү уух юм болов…охин хүү 2 маань ээжтэйгээ хамт хааяахан ганц хоёр коп пиво уудаг юм.Яагаад вэ гэхээр манай эндхийн цаг агаар хэтэрхий чийглэг л дээ…Тэгээд аав маань хааяа 2 хүүхэддээ пиво уулгаж байхыг зөвлөсөн юм….
Аав маань жибэнд байгаа болохоор эндхийн цагаар 11 жибэний цагаар 12т эхний шампанскаа буудуулсан хэхэхэ энэ үед аав маань утсаар ярьсан.Тэгээд бид 3 гэж хөөрсөн амьтад 2008 ондоо аавтайгаа заавал уулзах ерөөл дэвшүүлсэн гэж байгаам.Магадгүй бид 3 ын 2008 онд шивнэсэн хүсэл адилхан байсан байж магадгүй.Яагаад гэхээр хөөрхий бид 3 чинь аавтайгаа уулзалгүй асар удлаа шдээ.Тэгээд энэ цагаан сарын амралтаар аав руугаа явах гээд жибэний виз хөөцөлдөх гэж байгаа байхгүй юу…Энэ хүсэл маань биелэнэ гэж найдаж байна.Дараа нь охиноо маань бичлэг хийсэн…Энэ бичлэг надад олдох магадлал маш бага…Хэрвээ олдох л юм бол шууд блогтоо оруулна аа
За тэгээд дараа нь манай эндхийн цагаар 12 болж байхад 2 дахь шампанскаа буудуулсан.Энэ удаад манай гэр бүлийн ганц эр хүн болох хүү маань маааааш амжилттай дуутай шуутай буудуулсан гэж байгаа юм…хэхэхэ
Тэгээд тортоо зүсэж 2008 он гарсныг баталгаажуулав.Дашрамд хужаа нарыг муулах нэг боломж…шинэ он гарч байхад бүх торт нь төрсөн өдрийн мэндчилгээтэй байвал яасан юм хэхэхэ
Хятадын зурагтаар олигтой юм ч гардаггүй юм байна.Хэрвээ монголдоо байсан бол баярын тоглолтоос авахуулаад хошин шогийн тоглолт хүртэл өчнөөн юм үзэх байлаа гэж хоорондоо ярилцав…
хэхэхэ манай шинэ жилийн ёслолын ажиллагааны нэг салшгүй хэсэг нь монгол руу утсаар ярих…олон жил гадаадад шинэ оноо үдсээр байгаад хашир суусан би чинь хаа байсан оройн 7 цаг гэхэд ярих ёстой байсан бүх хүмүүстэйгээ ярьчихсан байсан шүү….миний охин бас манай хүргэний дүү охин 2 монгол руу ярих гэж бөөн юм болж байгаа дуулдсан хэхээх хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэж….
Ингэж баахан бужигнаж байгаад бидэн 3ын шинэ жилийн үйл ажиллагаа дуусав аа хөөрхий….
Миний амьдралын бас нэгэн даваа ийнхүү өмнө минь сүндэрлэв…..Энэ давааны цаана дахиад даваа бий…Гэхдээ тэр давааг давахад огтхон ч хэцүү биш…Сайхан хань минь бас сайхан үрс минь хамтдаа давах болохоор…..
♥
[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/071128/40.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
11 Сэтгэгдэл
hi!!! shine onoo untchihaagui ygtsan baina shuu ania … kekekke… ter ytsaar yarih asuudal chini bas tiim baih shuu tee ania… achaalal ni ihedeheeree mud holbogddoggui yum baina lee… hashir byrihaa gej… kekekke .. Ta 3-taa husel chini buelehiig eruue ania … shine ondoo az jargalaar duuren aabtaigaa yylzaarai ania … ter husel bielenee 3-aa …
sain uu ohinoo? heheh chadsan shuu!

er ni bayar yosloliin ue-eer utsaar yarih ih hetsuu baidag shdee….tegeed egch ni hashirlaj baihgui yu.
Biden 3 iin husel ni bielnee itgej baina
сайхан гэр бүлтэй байна гэдэг бахаррхууштай юм шүү шинэ оны мэнд хүргэе
Nomad sain baina uu? Minii blogoor zochilsond ih bayarlalaa! Chamd bas shine onii mend hurgeye!
hmmmmmm. Svljee yuu ch bxgvi alingaa aldsandaa. Teed shono 4 gej l untsan. Bas l naastrgvi bsan do. Ax egch 1 geel garaad yavsan bi zalxuu yum bolxooroo yag l gariishd. Garaad ch yugaa xiixin bilee ymr ter 2oo dagaad yavaad bltain bish.
urnaa egchid bolon ger buld n 2 huuhded tani nuhurt tani ene horvoogiin hamgiins ain saihan buhniig chin setgeleesee telmen bolon tuunii ger bulees husen yuruuy. eleg buten 2008 ondoo uulzaldana gedegt itgeltei baina aa, jebenii via n buteesei te.
Эрка хүүдээ шинэ оны мэнд хүргье!хэхэх 4 цаг xүртэл зурагт үзээ юу? Бид 3, 1 гээд унтсан шдээ
Энэ 2008 он танай гэр бүлд ч гэсэн аз жаргал бэлэглэг… 

Манай мисс Тэлмэн сайн уу
Сайхан ерөөл чинь бат оршиг! Их баярлалаа
Egch min saixan bayarlasan bna, sain bna
. 2 zulzagat n shine onii mend! (Egchdee deer xurgetsiim chin te
)
tnx tand ch bas
Эркадаа баярлалаа