[kml_flashembed movie="http://video.privet.ru/swf/flvplayer.swf"" width="387" height="450" wmode="transparent" /]
Энэ хужаа нар бүр даварчихжээ.Өнөөдөр гадуур явж байсан чинь хүү маань Ээж ээж тэр хэний зураг вэ гэлээ.Харсан чинь Чингис хааны маань зургийг тахичихжээ.Сониуч зандаа хөтлөгдөн очлоо.Баахан бэлэн хувцас дэлгээд тавьчихсан байна.Тэгтэл “Чингис хаан” гэдэг нэртэй 100 хувийн хонины ноосоор хувцас хийж зардаг компани гэнэ ээ.Үнэ гэж тэнгэрт хаджээ…Гэхдээ худалдан авагч нар цөөнгүй байх нь харагдлаа.Би асуулаа: Та нар хаанах хүмүүс вэ? Нөгөөдүүл чинь хариулж байна аа. Бид нар монгол хүмүүс…. хэхэхэ би бүр 헉 гэж дуу алдмаар байлаа гээч.Юуны чинь “монгол” байдаг л хэдэн хужаа нар байлаа…Тэгээд би зургийг чинь авч болох уу гэж зөвшөөрөл аваад дарсан зургаа блогтоо оруулчихлаа.Гар утасныхаа камераар авсан болохоор олигтой гарсангүй…Гэхдээ монгол хүн мөн эсэхийг нь харж болох байх гэж бодож байна.
Нээрээ тэр хужаа нарыг танай монгол хэлээр сайн байна уу гэхийг юу гэж хэлдэг вэ гэж асуусан чинь чи ойлгохгүй ээ гээд хэлж өгөөгүй шүү хэхэхэ 22:54Бороо Бүрхэг тэнгэрээс бороо аяархан шиврэвБүрхэг амьдралаас зовлон аяархан шивнэв Бүх л хүмүүс шүхэр барьж борооноос нуугдав Зарим нь харин шүхэргүй норж гүйлдэв Бүх л хүмүүс хүсэл барьж, зовлонгоос нуугдав Зарим нь харин барьсан хүсэлдээ шунаж уйлав Миний барьсан шүхэр цоорхойтой байж Миний амьдралд бас жаргал цоорхой байж. Шиврэн орох бороон дунд шалба норсон хүмүүс олон Шивнэж ирсэн зовлонд шалдаа буусан хөөрхийс олон Хүсэл барьсан хүмүүсийн, хүсэл нь цоорч шуналд норов Шүхэр барьсан хүмүүсийн шүхэр цоорч бороонд норов Бороо ингэж нэвт асгана Бодол хүртэл норгож Амьдрал над дээр нэвт гоожно…. З.Төгөлдөр Ойрдоо миний байгаа газар бороо ороод сэтгэл сэмрээгээд байх юм.Нулимстай төстэй болохоороо гуниг дагуулдаг юм болов уу даа энэ бороо…. Уг нь би блогтоо иймэрхүү зураг оруулахыг хүсдэггүй л дээ…Гэхдээ өнөөдөр энэ зурагнууд сонирхолтой санагдаад оруулчихлаа.Холливудад хоорондоо төстэй одууд байдаг юм байна гээч… Angelina Jolie - Megan Fox Megan Fox - Barbara Mori Helena Christensen - Cameron Diaz
America Ferrera - Jordin Sparks
Beyonce - Shakira
Elijah Wood - Daniel Radcliffe
Keira Knightley - Natalie Portman
Chad Smith - Will Ferrell Jessica Alba - Alicia Keys
Jessica Alba - Vanessa Minnillo
Jessica Alba - Marlene Favela
Roselyn Sanchez - Patricia Velasquez
Gael Garcia Bernal - Juliette Lewis
Roselyn Sanchez - Nicole Scherzinger
Charlize Theron - Natalie Maines
Eva Mendes - Cindy Crawford Penelope Cruz - Paz Vega
Eva Longoria - Marsha Thomason
Helen Hunt - Leelee Sobieski
Thalia - Mariana Ochoa Josh Harnett - Rafael Nadal
Tom Brady - Matt Damon
Martina Hingis - Natalie Portman
Nuno Gomes - Salma Hayek
Roberto Carlos - Vin Diesel
Fabien Barthez - Moby
16:55Хуримын бөгж…Ихэнх гэрлэсэн эрчүүд хуримын бөгжөө байнга зүүхээс аль болох татгалздаг гэнэ.Эхнэрийнхээ нүднээс холдов уу үгүй юу тайлж хаядаг эрчүүд ч цөөнгүй байдаг ажээ.Тэр ч байтугай хуримын бөгжөө тайлж орхиод эхнэрээсээ далдуур залуухан охидтой болздог эрчүүд ч цөөнгүй байдаг бололтой.Гэхдээ энэ бол зөвхөн гадаадад шүү.Мэдээж манай монгол эрчүүд тэгдэггүй нь ойлгомжтой.Энэ бүхнийг нуршилгүйгээр нэгэн сонирхолтой тохиолдолыг та бүхэндээ толилуулъя.
Ээ дээ эрчүүд минь хуримын бөгжөө хуруунаасаа битгий салгаарай даа… 10:05Romeo and JulietЭртний Вероны орчмоос археологчид нэн ховор олдвор олсон байна.Хоорондоо тэврэлдэн хэвтсэн хоёр араг ясыг
тогтоогдсон гэнэ.Эрдэмтэд энэхүү эрт цагийн олдворыг Шекспирийн алдарт зохиол “Ромео ба Жулетта” жүжгийн гол баатрууд гэж нэрийдээд байгаа юм байна.
11:09Төрсөн өдөр ба өнгө12-р сарын 23-аас 1-р сарын 1 УЛААН 1-р сарын 12-оос 1-р сарын 24 ШАР 7-р сарын 15-аас 7-р сарын 25 ШАР 3-р сарын 11-ээс 3-р сарын 20 ЦАГААН СААРАЛ 9-р сарын 13-ээс 9-р сарын 22 ЦАГААН СААРАЛ 3-р сарын 21: ХАР 9-р сарын 23 ЦАЙВАР НОГООН 10-р сарын 14-өөс 10-р сарын 23 МӨНГӨЛӨГ ӨНГӨ 4-р сарын 21-ээс 4-р сарын 30 МӨНГӨЛӨГ ӨНГӨ 4-р сарын 21-ээс 4-р сарын 30 ЦАГААН 10-р сарын 24-өөс 11-р сарын 11 ЦАГААН За одоо өөрсдийн төрсөн өдрийн дагуу өнгөнүүдээ сонгосон бол тус тусын зан чанарын онцлогуудыг уншиж сонирхоно уу…Сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна. Улаан Сэтгэл татам, хайраар дүүрэн. Хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч гунигтай, урам хугарах үе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн, ичимхий бүрэг зангүй Цагаан шаргал Өрсөлдөх дуртай, хөнгөн шингэн. Хэзээ ч ялагдах дургүй, ихэнхдээ хөгжилтэй байдаг. Найдвартай, бүрэг биш. Хайр дурлалаа болгоомжтой сонгодог, дурлахдаа удаан. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хүлээх чадвартай Хар ногоон Таашаал сайтай, гадаад үзэмжийг чухалчилдаг. Материалист шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зүтгэдэг. Арвич хямгач. Хэрэггүй зүйлд эрсдэлд орохыг хүсдэггүй. Удирдан зохион байгуулах чадвартай. Хүнтэй амархан нөхөрлөж чаддаг. Саарал Хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг, амьдралын эрч хүчээр баялаг, нөхөрсөг. Ургуулан бодож, мөрөөдөх чадвартай. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггүй, заримдаа хувиа хичээдэг. Бусдын амьдралыг гэрэлтүүлдэг бөгөөд тохирсон газарт зөв үг хэлдэг Ногоон Ямар ч нөхцөлд дасан зохицдог, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зүйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрүүл мэндээ анхаардаг, шийдэмгий, тэвчээргүй, бусдыг удирддаг. Амьдралдаа цорын ганц, жинхэнэ хайрыг хүлээдэг. Алтлаг өнгө Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Бусдыг захирах гэж оролддоггүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг Ягаан Цаг үргэлж бүхнийг өөрийн хийж чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хүсдэг. Бусад хүмүүст туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Үлгэрийн юм шиг хайрыг хүсдэг Шар Илүү дутуу зүйлгүй, эелдэг, үнэнч, өглөгч, ааш сайтай. Бусдад итгэдэг, харилцаанд тэргүүлэгч байдаг. Хүний доор орох маш дургүй. Бусдын төлөө шийдвэр гаргах тун дуртай. Романтик хайрыг эрж хайдаг. Элгэн хүрэн Ухаалаг, хүчтэй, бие даасан, юу хийхээ мэддэг нэгэн. Олон нийтэч байх дуртай ч, бусдыг тоолгүй өөрийнхөөрөө хийхээс буцдаггүй. Тоглоом даадаг. Ухаантай, гүйлгээ ухаан сайтай боловч залхуурах хандлагатай Улбар шар Хариуцлагатай бөгөөд нийцтэй харилцааг эрхэмлэдэг. Зорьсондоо хүрэхийн тулд их ажилладаг, хөдөлмөрч. Өрсөлдөх дуртай. Хэнд ч итгэдэггүй боловч нэгэнт зөв хүнээ олсон бол эцсээ хүртэл итгэдэг Хөх ягаан Нууцлаг, сэтгэл татам, хүлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггүй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгүй, хувирч байдаг Цагаан саарал Тайван боловч амархан сэтгэлээр унадаг. Нэлээд хартай бөгөөд жижиг юман дээр ч хошуугаа цорвойлгоно. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг үзэн яддаг. Мөн энэрэнгүй, нигүүлсэнгүй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн Мөнгөлөг өнгө Ургуулан бодох, мөрөөдлийн цар хүрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмүүлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бүхэнд нээлттэй зан чанартай. Юмыг амархан сурдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бүлийн амьдрал нь ээдрээтэй. Цагаан Гал дөлтэй, дайчин. Тийм учраас хурдан атаархдаг, бүх юманд тийм ч хурдан санаагаа илэрхийлэхгүй. Эрхэмсэг байдалтай, хүнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хүмүүсээс дээгүүр гэж үздэг. Хар Эрүүл чийрэг. Зоригтой, хүчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай. Нэг их өрөвдөөд байдаггүй. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож найдвартай алхам хийдэг. Хайр дурлалыг ч өвөрмөц байдлаар амилуулах дуртай Цайвар ногоон Тайван, зөөлөн. Хүч хэрэглэсэн ямар ч юманд дургүй. Хэрүүлээс хол явахыг хичээдэг. Гэхдээ юуг хаана хэлэхээ мэддэг. Мэдрэмтгий, уян зөөлөн, хөгжилтэй. БОР Хөдөлгөөнтэй, чөлөөтэй, хөнгөн шингэн шинж чанартай. Бусдыг өөртөө нэг их ойртуулдаггүй. Хэнтэй ч амархан дотносодоггүй. Дотносож чадах ч үгүй. Гэсэн хэдий ч дурламтгай. Сонирхол нь ч хурдан буурдаг. Тохирох хүнээ олтлоо хайсаар л байна. Гэвч ихэнхдээ энэ дэлхийд олоход ч бэрх тийм хүн хайна. Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд хайртай нэгэн. Ерөнхийдөө хийж байгаа юмандаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй байж болох талтай. Гомдоосон хүнийг бараг уучилдаггүй Оюу ногоон Сэтгэл хөдлөл нь гэнэт, хялбар өөрчлөгддөг. Ганцаардмал. Аялах дуртай. Үнэнч сайн сонсогч. Гэхдээ ярианд амархан итгэдэг. Хайр дурлалыг олох нь түүний хувьд хүнд бөгөөд хайр дурлалаас болж амархан сэтгэлээр унах магадлалтай Цэнхэр Өөртөө нэг их итгэлтэй бус, гэхдээ хэрэгтэй цаг үедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг чанартай. Хээнцэр. Донж маягийг тааруулдаг. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илүүд үзэж сонголт хийдэг. http://uran20.delhii.net/2008/01/15/829/ Энэ бичлэгтэй нэг удаа харьцуулаад үзээрэй хэр таарах нь вэ? Ойрдоо ЛАМ нэр зүүгээд байгаа гэж байгаам.Гэхдээ яадаг юм…үнэхээр миний энэ копидоод блогтоо чирч оруулаад байгаа зүйлс чинь хэрэгтэй бөгөөд ховрын бараанууд шүү хэхэхэ 1-р сард төрөгсөд • Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай 2-р сард төрөгсөд • Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч 3-р сард төрөгсөд • Бусдыг татах чадвартай 4-сард төрөгсөд • Идэвхитэй 5-р сард төрөгсөд • Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд 6-р сард төрөгсөд • Алсыг харж чаддаг 7-р сард төрөгсөд • Хамттай байхад уйдахааргүй 8-р сард төрөгсөд Наргианд дуртай 9-р сард төрөгсөд • Эелдэг ба буулт хийх нь амархан • Яриасаг 11-р сард төрөгсөд • Маш олон шинэ санаа гаргадаг • Үнэнч сайхан сэтгэлтэй |
|