Эрдэмтэд ”Хайр гэж юу вэ?” гэсэн асуултыг 4-8 настай хүүхдүүдийн дунд явуулжээ. Энэ бяцхан хүүхдүүдийн хариултыг харахад хайр гээчийн тухай мэдлэг нь бидний санаанд ормооргүй өргөн гэдэг нь харагдаж байх юм.Энэ бол мөхөс миний бодол бөгөөд та нар минь сэтгэгдэлээ бичнэ үү! Би үүнийг орос хэлнээс чадан ядан орчуулсан тул утгын алдаа байж болзошгүй гэдгийг анхааруулъя

6 настай Ребекка
Манай эмээ үе мөчний өвчнөөс болоод бөхийж хөлнийхөө хумсыг будаж чадахаа байсан юм.Гэтэл өвөө үргэлж эмээгийн хөлийн хумсыг будаж өгдөг болсон.Тэр ч байтугай өвөөгийн өөрийх нь гар үе мөчний өвчнөөс болоод өвддөг болсон ч эмээгийн хумсыг будаж өгсөөр л байсан…Энэ бол хайр гэжээ.

4 настай Билли хайрын тухай ийнхүү боддог гэнэ.
Хэрвээ хэн нэгэн чамайг хайрлаж байвал нэрийг чинь арай л онцгойгоор дууддаг.Тэгээд чиний нэр тэр хүний амнаас ийнхүү гарч байгаа нь чамайг аюулгүй байдалд байгааг мэдрүүлдэг.

6 настай Крисси
Хайр гэдэг бол өөрийнхөө идэж байгаа амтлаг төмсний ихэнх хэсгийг хэн нэгэнд хариуд нь юу ч нэхэхгүйгээр өгөхийг хэлнэ.

4 настай Терри
Чамайг ядарсан байсан ч инээлгэдэг зүйлийг хайр гэнэ.

7 настай Денн
Миний ээж аавын кофег найруулаад өгөхдөө амттай болсон эсэхийг нь шалгаж амсдаг.Энэ бол хайр юм.

Ноель 7 настай
Хэрвээ чи хэн нэгэн бандид чиний цамц таалагдаж байна гэж хэлсний дараа өдөр бүр тэр л цамцаа өмсөж байвал хайр мөн.

4 настай Мэри Энн
Хэрвээ чи хайртай гөлгөө өдөржингөө ганцааранг нь орхисон байлаа ч чиний нүүрэнд нүүрээ нааж байвал тэр чамд хайртай…

6 настай Марк
Хэрвээ ээж 00-ийн өрөөнд сууж байгаа аавыг харсан мөртлөө муухай харагдаж байна гэж бодохгүй бол…тэр хайр мөн…

8 настай Жессика
Хэрвээ чи хайргүй бол хэзээ ч хайртай гэж битгий хэлээрэй.Харин үнэн сэтгэлээсээ хайртай бол үргэлж хайртай гэдгээ хэлж байгаарай…хүмүүс мартчихдаг юм.

7 настай Карен
Хэрвээ чи дурласан бол сормуус чинь үргэлж дээш доош эрвэлзээд завсраар нь оч гялалзаж харагддаг юм…
Эцэст нь энэ санал асуултын ялагчаар 4 настай хүү тодорсон бөгөөд тэрээр хамгийн энэрэнгүй сэтгэлтэй хүү байлаа.

Настай хөршийх нь эхнэр нас бараад удаагүй байж л дээ.Нэгэн өдөр хөрш нь гадаа сандал дээр суугаад уйлж байтал хүү дув дуугүй өвөр дээр нь авирч гараад сууж гэнэ.Гэтэл хүүгийн ээж хүрч ирээд хөршдөө ямар үг хэлсэн бэ гэж асуухад хүү -Юу ч хэлээгүй ээ…Би түүнд уйлахад нь хань болж тусалж байна гэж хариулжээ.
11 Сэтгэгдэл
Yanaa, yamar xoorxon xoorxon yum boddiin be jaaxan yumnuud chin
. Xelex ch vg alga, yostoi xoorxon sanagdchlaa.
…Хэрвээ чи хайртай гөлгөө өдөржингөө ганцааранг нь орхисон байлаа ч чиний нүүрэнд нүүрээ нааж байвал тэр чамд хайртай…
…Хайр гэдэг бол өөрийнхөө идэж байгаа амтлаг төмсний ихэнх хэсгийг хэн нэгэнд хариуд нь юу ч нэхэхгүйгээр өгөхийг хэлнэ…
ene 2 xoorxon yumaa. Ter uilaxad xani bdog jaal bol jinxene angel
Hi ohinoo? yag unen yostoi egduutei amitad baigaa biz!Zarim negen tomchuudaas iluu uhaalag geech…..
4 настай Билли, 4 настай Терри 2 yum duulganaa
uneheer huurhun yumaa. Argagui l huuhdiin yertonts gedeg ooriin gesen ariuhan gegeeleg bas ongolog bdag gedeg n unen shuu. Bi duugeesee chi nadaa hairtai uu geed l mun ch ih tolgoj asuudag bj bilee. Her ih geheer delhiigees tom geed l. Delhii her tom yum bee geheer medehgui
gedeg n huurhun
Daanch odoo tednii huuhed nas n heterhii bogino bolj dee
эднүүс мэдээд байхад би л гэж нэг салгалсан юм хайр майрын хаагуур нь яваад байдын ёстой мэдэдгүйшд.
За эгчид шинэ оны мэнд. Уншдаг хэдэн блогтоо шинэ оны мэнд гэж бичээд л хамаг цагаа бараад сууж байна
yavsio_99 minii blogoor zochilsond tnx…huuhduud uhaantai baigaa biz heheh
huurhii duugee yah ni ve tegj… hehehe gehdee bi ch bas huugeesee tegj asuuj zovoodog yum.Huu maani eejdee delem aavdaa ald hairtai gesen.Harin Bebi aniadaa tohoi hairtai gesen shuu kkkkk…
Misty Hi huurhun ohinoo mini!saihan bayarlaj baigaa biz dee?
Gump duudei sain yavj baina uu? Saihan bayarlasan tuhai chin unshsaan hehehe blogoor mini hereg bolgon orj irsend ih bayarlalaa!2008 on chamd saihan gergii hairlah baih aa…amjilt duudei!
Happy New Year, egch min! Irj bui shine on tand az jargal, eruul enxiig avchrax boltugai!
Удахгүй гарах 2008 оноо эрч хүчтэй угтаарай…
Ladyz ohinoodoo ch gesen shine jiliin mend hurgeye ee!

kula:sain baina uu? Minii blogoor zochilsond TNX!
Shine 2008 on chamd az jargal belegleh boltugai!
hooh vneheer setgel hodolchihloo. heleh vg oldohgvi baina
KKK huuhduud ch tomchuudiig daguulahgui yum bilee…. Gol ni tednii setgel ni sevteegui tsever ariun baidag bololtoi