Өчигдөр орой охин маань минии блогийг уншиж байснаа Ээж яасан муухай юм миний тухай юу ч бичээгүй байна шдээ гэдэг юм даа.Аргагүй ээ миний охиноо чинь үнэхээр гавъяа байгуулсан байхгүй юу.Дүүгээ өвдсөн цагаас эхлэн ээжийнхээ ганц түшиг тулгуур нь болж байлаа шдээ.Ээж нь охин хонгорыгоо хэзээний ээжийн эрх бяцхан охин шиг бодож явсан чинь эндүүрсэн байдаг байгаа даа.Үгүй тэр дүүгээ асарч байгааг нь ээ…хэзээний л эмч сувилагч байсан юм шиг эвлэгхэн гэж жигтэйхэн…Миний охин гайхалтай ухаалаг охин шүү.Ээжийгээ ядарна гээд дүүгээ сахиж байгаа байхгүй юу.Өдөр нь охин хонгороо дүүгээ сахиад шөнө нь ээж нь ирж сахиж байна гэж унтаад…Ээж нь ажлаасаа болоод охиндоо олигтой хоол унд ч аваачиж өгч чадаагүй.Хөөрхий минь хэдэн хоног Мак идэж гол зогоосон гэж байгаа юм.Уг нь миний охин чинь нойрондоо аягүй харамч байхгүй юу.Тэгсэн харин дүүгээ өвдсөн чинь нөгөө нойрондоо харамч хүн чинь юу болсон юм гэмээр байсан .Охиныхоо тэр байдлыг хараад ээж нь хичнээн их хайр хүрсэн гээч.Мэдээж далиманд нь сайн үглэж авсан л даа.Хужаад байж хаа хамаагүй юм идэж болохгүй энэ тэр гээд л…Ганц сайхан кайфтай үглэж авсан шүү…хэхэхэ Миний хүү ч гэсэн эгчдээ эрхлээд л хөөрхөн гэж.Хоёр биенийгээ хайрлаж халамжилж байгааг нь хараад их баярласан…Харамсалтай нь энэ сайхан мөч удаан үргэлжлээгүй.Хүү маань эмнэлэгээс гараад л тэр хоёрын зөрчилдөөн эхлэсэн дээ.Ер нь ойрхон төрсөн хүүхдүүд хоорондоо их хэрэлддэг юм шиг байгаам.Манай хоёр ч ялгаагүй ээ сайн муудалцана.Охин маань одоохондоо том биетэй болохоороо дүүдээ атаман юм шиг байгаан.Хөөрхий минь удахгүй дүүдээ дээрлхүүлэх байх доо.Тэр цагт нь л ээж нь охиныхоо талд орохоос…хэхэхэ мэдээж ээж нь юм чинь хоёуланд нь хайртай…гэвч аль хүчгүйгийх нь талд орно шдээ.Миний охин үүнийг маань ойлгохгүй ээж дандаа Дөөгөөг өмөөрдөг гээд байдаг юм.Удахгүй амьдрал харуулна аа хэхэхэ.Гэхдээ л хоёулаа миний үрс шүү.Ээж нь та хоёртоо бүхнээс илүү хайртай гэж байгаа юм аа…Миний сайхан үрс байхад ээж нь хаа ч газардахгүй болсон байна лээ дээ…Их баярлалаа үрс минь хэхэхэ
-
Сүүлийн бичлэгүүд
-
Шинэ Сэтгэгдэл
- Ийм нэг шүлэг… бичлэгт sundree
- Цас хүнд дурлажээ…өгүүллэг бичлэгт molor
- Цас хүнд дурлажээ…өгүүллэг бичлэгт md_davgaa
- Цас хүнд дурлажээ…өгүүллэг бичлэгт md_davgaa
- Цас хүнд дурлажээ…өгүүллэг бичлэгт molor
Бүлэг
- Comedy
- Image
- Karaoke
- movie
- суут хүмүүс
- сонгодог бүтээлүүдээс
- сонирхолтой
- сонирхолтой флэш
- уран сайхны кино
- уран зохиол
- хүүхэлдэйн кино
- Орос дуу
- Онигоо
- Санамсаргүй…
- Сонжоо
- Танин мэдэхүй
- Тимкад тохиолдсон адал явдлуу
- ТВ нэвтрүүлэгүүд
- ХОШИН ШОГ
- Хорвоогийн сонин хачин
- Шүлэг
- Элдэв этгээд бодлууд
- асуулт хариулт
- амьтадын ертөнц
- бүжиг
- гар урлал
- зургийн цомог
- монголын эргэн тойронд
- монголын тухай гадаадыхан
- Миний дүүгийн тухай
- Миний паянгууд
- Монгол улсын төрийн дуулал
- Итгэл ба үнэмшил
- Зурхай
- Зөвөлгөөнүүд
- Буг чөтгөр ба сүнсний тухай
- БЛОГ
- Дуу хөгжим
Active Blogs
- Дэлхий.нэт (888)
- Өхөөрдөм амьтад (450)
- Шивнэх vгс чих дэлднэ (345)
- Миний блог (309)
- MAY+OYUNAA (225)
- Залуу дизайнерууд (219)
- Хөөрхөн охид (204)
- Гуниг ганцаардал хоёр... (204)
- Princess Serenity (193)
- Зөөлөн зүрх (170)
7 Сэтгэгдэл
sain baina uu? ania mini ee… kekekke .. ohiduud er ni l adtai bas sergelen baidag shdee.kekekke .. gehdee l huuhed bolgon l eej aavdaa urgelj nyalahaaraa baidag shdee tiimee … tanii huulhun 2 zulzagad Merry Christmas ….
kekekke.. neeree manai ohin 5 nastai baisan baihaa … gadaa huuhduudtei toglood baij baisanaa genet amisgaadaad l guij orj ireed eejee eejee bi tiim tsarai muutai yumuu? geheer ni minii ohin chini eej aab 2-too l ene delhii deerh hamgiin huulhun, hamgiin yhaantai ohin ni shdee gesen chini jaahan yum bodoj suuj baigaad l .. za za eej aab 2-too l huulhun haragdaj baival boloo … gej neg surhii sanaa aldaj ineechiheed l toglohoor garch yabaj bilee….. gehdee yag ter uedee 5 nastai huuhdiin sanaanaas garahaargui yag tom hun shig yarij baij bilee… kekeke Minii ohiniig humuus dandaa tsarai muutai gedeg gesen … kekekekke …. minii ohin chini eejdee l ene delhiin hamgiin saihan gunj ni yum shuu dee…
sain uu ohinoo? nuudel suudal ni duusaad saihan baina uu?Geriin ajil ch bas tegj baigaad nergui murtluu hetsuu ajil shuu!
…aanhaan ohin urs ugaasaa adtai l daa.yalanguya minii ohin bol buur ch adtai hehehe
Minii huurhun ohinoogiin huurhun 2 urt ni bas bayariin mend hurgeye!Ter nugasnii muuhai degdeeheigee minii umnuus unseerei za
Hi egch min! Yamar goyo yum bicheed setgel xodolgoodiinaa, xuuxedtei bolmoor sanagdaj ch bx shig xexe
.
.
.
Oxin chin duudee deerelxuulexgui ee, egch bol egcheeree l duusdag yum xexe. Namaig xarku yu, 2 dvv ugnees garku shd, gol n ooroo l sain ulger duurail uzuuldeg bx xeregtei
Egch untaj amraad bitgii ix yadraarai. Oxindoo anxaaral iluu ix taviarai, degdeexii n udaxgui yavaad ogno shuu dee niseed l
Hi ohinoo?heheh tegdeg yum aa egch ni bas tsagiin saihand egchiihee ohiniig uuriinhoo ohin gej hudlaa zalaad yavdag l bailaa
….tegj huuhdiin muruusul boloh ni emegtei hunii turulh zun yum shig baigaam…
Bid chin baigalaasaa l eh hun baih zayatai humuus shd… 


Minii huurhun ohinoo yag uuriigoo duuraisan huurhun ohintoi bolnooooo hehehe
Egch ni degdeeheidee tuiliin ih hairtai heheh niseed yavahaar ni yana daa l gej boddog yum
Shuud manai egch nvdend tusdag bshd. Ymr vnen vg ve LadyZ kkkk. Bi ch gsn degdeexeidee aimar ix xairtai
za manai huu yu yu geed bichchihvee?
unen yum uu chi? 