Хэлж биш хийсч ирдэг өвчин гэж…

Ойрын хэдэн хоног чинь юу юу ч болчихов доо…Бүү мэд…Өчнөөн л юм болж өнгөрлөө…Хүү маань хагалгаанд орсон нь миний хувьд сэтгэл зүйн том цохилт болсон…Би гэж нэг хүн хэзээний л завгүй…Нээрээ заримдаа энэ ажлыг үзэн ядах юм аа…Гээд яая гэх вэ дээ хийх ёстой ажил хойно…За байз оо 8ны оройн 6 цагийн үед байхаа дүү охин маань утасдаад аниа Дөөгөөг аваад эмнэлэг явах хэрэгтэй байна аа гэдэг юм аа…Уг нь намайг гэрээсээ гарахад хүү маань гэдэс өвдөөд байна гээд хэвтэж байсан юм л даа.Би гэдсийг нь хэд илж өгөөд  гарсан юм.Гэтэл дүү маань энэ ч жирийн өвдөлт биш байна аа гэдэг юм даа.Би дүүдээ хүүг маань хурдан хувцаслаад дагуулаад буугаад ир гэлээ.Тэгээд охиноо такси бариад ир гээд явуулчихлаа.Яарч сандарсан үед хүний толгойд мэргэн санаа орж ирдэггүй бололтой…Охиноо явуулаад удаагүй байж байтал такси хүрээд ирлээ…Тэрүүхэн хооронд л манай байрны үүдэнд такси шаваастай байдгийг мартчихсан байгаам…Таксинд суугаад л хамгийн ойрхон байгаа эмнэлэг рүү яваарай л гэлээ…Гэтэл жолооч нь ядаж байхад Гуандонг хүн юм уу хаашаа юм…хэлсэн үгийг минь ч ойлгодоггүй…аль эсвэл миний футун хуа муу байсан ч байж магад…Ямартаа ч арайхийн эмнэлэг явах хэрэгтэй байна гэдгээ ойлгуулсан.Аз болж охиноо маань ч хүрээд ирсэн.Бас нэг юм тэмдэглэхэд эмнэлэг манай гэртэй ойрхон байсан нь миний хүүгийн бас бид нарын аз байсан бололтой.Нээрээ хятадын эмнэлэг санасныг бодоход хөнгөн шуурхай үйлчилгээтэй байна лээ шүү…Өндөгний цусны шинжилгээ гэхэд дороо хариу нь гарч байсан.Өнгөрдөг зун охиноо маань хөлөө түлчихээд эмнэлэгт очиход манай монголын эмнэлэг ямар удаан бас хүнд сурталтай байсан гээч…бүр хэлэх үг ч олдоогүй шүү….За ингээд л монголын эмнэлэгтэй холбоотой эвгүй дурсамжууд маань сэдрэх гээд байдаг юм шдээ…Тэгээд л эмч нь хамгийн найдвартай арга нь “хагалгаа хийх” байна даа гэхэд муу хүүгээ хичнээн өрөвдсөн гээч.Хүү маань өвдөлтөндөө болоод мэдэж байгаа ч юм алга…Аав руу нь утасдаад асуусан чинь зөвшөөрч байна…би өөрөө ч нэгэнт л авахуулдаг ёстойгоос хойш бага дээр нь авахуулчих нь дээр байх гэж бодсон.Хагалгаа нь 2 янзын ханштай гэж байна.10 орчим см хагалбал 5000 юань гэнээ…Харин маааш жижигхэн бараг 3 см юм уу хаашаа юм… хагалбал 9000 орчим юань гарна гэж байх юм…Энэ үнэтэй хагалгаа нь маш богино хугацаанд эдгэрдэг гэсэн…Би ч хүүгээ зовоохгүй гэсэндээ үнэтэй хагалгааг нь сонгосон.Нээрээ гадаад хүн болохоор ч тэгсэн юм уу шууд л мөнгөө нэхэж байсан.Ядаж байхад надад бэлэн байгаа нь 3000 юаниас хэтэрдэггүй.Тэгээд байгаа нь энэ байна 2500 г барьцаанд өгчихье гэсэн чинь бүгдийг нь авах гээд улайраад байгаам даа…Энэ хужаа нар уу…..Надад ойр зуур хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гэж байж авч үлдсэн шүү…..Ингээд хүүг маань хагалгаанд бэлдэж эхэллээ.Клизм тавьдаггүй юм байна энэ хужаа нар чинь…би бүр гайхаж хоцорсон шдээ.Харин хүү маань боожгой руу нэг юм хийсэн аймаар өвдсөн гэсэн нь катитер байсан байна лээ….Ерөнхийдөө бэлтгэл ажиллагаа тун хурдан дууссан шүү…Миний хүү ерөөсөө ч айхгүй байсан нь ээж минийхээ сэтгэлийг бага ч болтугай амрааж байсан.Хагалгаанд оруулах гээд аваад явахад нь өөрийн эрхгүй нулимс асгарах гэж байсан даа.Гэхдээ ээжийн үр чинь эр хүн юм байна лээ “баяртай” гээд л хагалгааны өрөө рүү орсон шүү…Уг нь эмч нь энэ хагалгаа сайндаа л хагас цаг үргэлжилнэ гэсэн юм.Гэтэл 1 цаг өнгөрлөө 2 цаг өнгөрлөө байдаггүй ээ…Сүүлдээ бид нарын санаа зовж эхэллээ.Хонхыг нь дараад асуусан чинь хүлээж бай тийм ч хурдан дуусахгүй гэх юм.Аргаа бараад ямар нэгэн муу юм болоогүй биз дээ гэтэл “Үгүй ээ санаа зовсны хэрэггүй” гэх юм….Яаж ч санаа зовохгүй байх билээ дээ…Угийн хужаа нарт итгэдэггүй зангаараа элдэв янзын муу муухай бодлууд толгойд эргэлдсээр…Яг 3 цаг 30 минутын дараа хагалгаа хийсэн эмч нь гарч ирээд хүүгийн маань гэдэснээс авсан МУХАР ОЛГОЙ гэгч зүйлийг бид нарт үзүүлсээээн….хэхэхэ бас л эвгүй хэлбэртэй эд байдаг юм билээ….Яг нөгөө аймшгийн кинонууд дээр харь гаригийн үл танигдах амьтад гардгаа даа нэг тиймэрхүү иииийийийийий аймаар санагдчихлаа.Харин хамгийн аймаар нь нөгөө олгой чинь дотроо хагарчихсан байсан гэнэ ээ… Тэгээд 3 цаг гаран хагалгаа хийсэн юм байж.Хүүг маань наркоз нь гарсны дараа авчирч өгнө гэлээ.Хэсэг хугацааны дараа хүүг маань түрээд гараад ирсэн….ямартаа ч амьсгаатай байна…Харин наркоз нь тийм ч хурдан гардаггүй юм шиг байна лээ….Хөөрхий муу хүү  минь нүд нь нуухтай бодвол уйлсан бололтой нулимс шиг шингэн нүдийг нь дагаад урсчихсан байсан….Эх хүн байх гэдэг ямар их үүрэг хариуцлага хүлээдэг гэдгийг дахин нэг удаа мэдрэв дээ………Одоо хүүгийн маань бие тун сайн байгаа бөгөөд маргааш эмнэлэгээс гарах гэж байна даа….Би өдөр нь ажлаа хийгээд шөнө нь хүүгээ сахиж хонож байгаа ч гэсэн ЭНЭ ХОРВООГЙИН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ээж гэдгээ мэдэрсээр л…….

13 Сэтгэгдэл

  1. Бичсэн: 12 сарын 13, 2007, 21:46 | Пермалинк

    hi ania … ta 2 odoo sain biz dee… hunii nytast yvduh ch bas hetsuu shuu… tiimee …
    Hurdan hagalgaagaa hiilgesen ni boljdee tiimee… tegeegui bol bas olgoi hagarna gedeg chini bas hetsuu yum baina lee… huu chini yamar gurger yum be? olgoigoo hagartal uvduj baidag … nileen ih ubchiniig tesberlesen baina shuu tiimee ania … 2 huulhun ursed chini az jargal eruul enkh sain saihan buhniig husen eruue …. ania

  2. Seku
    Бичсэн: 12 сарын 14, 2007, 13:55 | Пермалинк

    Сайн уу? хөөрхөн эгч минь ээ
    хүү нь сайн байгаа гэсэн чинь бүр санаа амарчлаа :)
    та минь бас өөртөө хайртай байгаарай. өдөр нь ажиллаад орой нь хүүгээ сахиад ядарчийгаашд

  3. Бичсэн: 12 сарын 15, 2007, 13:26 | Пермалинк

    Love sain uu ohinoo! heleed yu geh ve hunii gazar chin unendee l hatuu baidag yum bilee…Odoo huu maani gertee garaad irchihsen saihan baina aa…ingehed chi mini yagaad… :( ? gehdee daraagiin udaadaa amjilttai baina gej itgej baigaa shuuuuu!
    Ta nartaa bas ene horvoogiin hamag saihan buhniig husen eruuj baina oooo egch ni :)

    Hi huurhun Sekunee? sonin yu baina daa…ariljaa naimaa ni amjilttai?amidral ni sain l biz dee? :) sanaa tavisand ih bayarlalaa huurhun ohinoo mini eeee :)

  4. Бичсэн: 12 сарын 15, 2007, 16:36 | Пермалинк

    За дээрдээд байгаа нь ашгүй дээ. Хүүдээ, бэбэд бас мэнд хүргээрэй. Сэкүгийн хэлдгээр өөрийнхөө биеийг сайн бодооро ядарваа ;)

  5. Бичсэн: 12 сарын 15, 2007, 19:17 | Пермалинк

    Hi MIsty ohinoo? ta nartaa ih bayarlaj baina aa!Haa hol baigaa ch gesen yag l hajuud mini baigaa met sanagdaad goyo baina shuu! :) 2- too mend hurgeseen…hongoroo chamd mend damjuulaad bas ih bayarlalaa gej baina lee shuu :)

  6. Бичсэн: 12 сарын 19, 2007, 11:38 | Пермалинк

    гайгүй бол яаамай даа.

    Нээрэээ тэр сүүлийн хэдэн бичлэгийг чинь унших гээд зовцон шүү тэгээд уншаагүй. Нээгдэж өгдөгүй баахан гялтганасан тоглоом юмууу юу юм. За за албатай биш тээ

  7. Бичсэн: 12 сарын 19, 2007, 13:32 | Пермалинк

    sain uu duu mini! odoo ih sain baigaa..udahgui hicheeldee yavah baih aa ih bayarlalaa! :)
    ter bichleguud uu? neg ch ih sonirholtoi ed bish dee…shine jiliin holbogdoltoi heden flashuud doo…Gump duu sonirhohgui baij ch magad…egchiih ni blog chin URAN BLOG shdee harin duugiin blog UHAANII blog hehehe :P

  8. Бичсэн: 12 сарын 24, 2007, 11:31 | Пермалинк

    Xmmm, dvv n xed xonog amraad irexed egchiin jaaliin bie ovdson bdag :( . Gaigui bolj bna uu? Er xvn yum gesendee eejiinxee sanaag zovooxgui zorigtoi bsan n sain bna :D . Xvv n doroo edgeed xicheeldee garaad guichnee, sanaa bitgii zov :D

  9. Бичсэн: 12 сарын 24, 2007, 13:13 | Пермалинк

    huurhun ohinoo sain uu? haashaa alga bolchihovoo gej l bodoj suulaa…Odoo huu maani sain baigaa.Unuudruus hicheeldee orsoon.Ohinoogoo unuudur neg harsandaa bayartai baina :)bain bain egchiigee bayarluulj baigaarai za ;)

  10. Бичсэн: 12 сарын 25, 2007, 14:05 | Пермалинк

    manai angiin huuhdiin olgoi ni dotroo hagaraad turgen duudaj hagalgaand orson chini emch ni gedsen dotor ni maarlaa martsan baisan gesen, dahin dahin hagalgaa hiigeed niitdee 100myanga dollar bolson bainalee, nadad bill-ee uzuuleed bi uhaan aldah shahaad :D daatgaltai tuldaa l…Za ter ch yavah, hagalgaa amjilttai bolson bol bayar hurgeye

  11. Бичсэн: 12 сарын 25, 2007, 14:21 | Пермалинк

    za naad amerikt chin amidrah yum bish baina huu mini!yamar aihtar unetei yum be?gehdee ter hagalgaa hiisen emchiih ni buruu yum chin unegui hiij uguh yostoi bish uu? amerikt tegj hiij baigaa yum chin hujaa nart bol naidaltgui ni ee?! :(

  12. Бичсэн: 12 сарын 25, 2007, 19:38 | Пермалинк

    Pii, yamar aimaar iin Amerikt xurtel surgeon n maarlia martaj oyodog xereg uu :P .

    Urnaa egch, max idvel sharx n xurdan edgedeg gej bnalee shuu :D .

  13. Бичсэн: 12 сарын 25, 2007, 23:07 | Пермалинк

    harin tiim bi bur unshaad shuud muujrah gej baina lee :(
    huudee mah sain iduulnee sanaa tavisand TNX :)

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг