Энэ дуу маш таалагдсан гэж байгаам даа…
Юмыг яаж мэдэх вэ өөр дуртай хүн байгаа ч юм билүү гэж бодоод оруулчихлаа…….
[kml_flashembed movie="http://media.imeem.com/m/gB8pjqyusl/aus=false/" width="300" height="80" wmode="transparent" /]
Өөрийн бүхнээ дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач энхрий хонгор минь
Хайрт минь тэр өдрүүдээ санаж байна уу
Зүүднээс зүүдэнд хайрлагдсан хонгор минь
Бүхнийг марталгүй
Хайртайгаа чамтай аз жаргалтай алхалсан
Хамгийн гэгээн үеэ санаж байна уу
Амраг минь энэ л дууг минь сонсож байна уу
Эрхлүүлэн эрхлүүлэвч уйдамгүй
Энхрий чи минь огтхон ч гунилгүй
Надтайгаа мөч бүхэнд заавалгүй хамт байснаа
Нандин хайрын эзэн чи минь үгүйлж байна уу
Өөрийн бүхнээ дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач энхрий хонгор минь
Үргэлж би дэргэд чинь аз жаргалаа хайрлаад
Үнэнчээр хажууд чинь үлдсэн
Үүрдийн хайранд чинь жаргая
Дурлал минь чамайг өөрөө л минийх гэх юм
Дурлан дуулавч ханамгүй намайг уяраасан чи
Үргэлж минийх
Мөрөөдлөөс ирсэн гэнэн дурлалын цэцэг минь
Мөнхөд гундалгүй нахиална гэснээ санаач чи
Өөрийн бүхнээ дурлалын үгээ
Догдлон уулзах үдшийн болзоог
Наддаа зориулаач энхрий хонгор минь