[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070705/04.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Би чинийхээ төлөө цас болон будрая
Би чиний сормуусан дээр тогтсон
цас болъё
Биеийн чинь дулаан,
сэтгэлийн чинь халуунд хайлъя
Битүүхэн уйлсан гомдлын
нулимстай чинь цуг
Би чиний шаналал болж урсая
Өчигдөрт би дургүй ээ…..
маргаашийг ч бас хүлээхгүй
Өнөөдөр л би гунигаа тайлж
Өвөрт чинь цас болон хунгарлая
Өөр хэний ч биш……миний л төлөө
Өр зүрх чинь
цохилохыг мэдрээд …….үхье
Будрах цасан дунд уруул чинь ямар амттай
Будрах цасан дунд чинь нүд чинь
ямар хөөрхөн
Би тийм жаргалтай………
би ийм гунигтай
Би нулимсгүй атлаа цагаан гунигтан……
Бишгүй дээ л нэг дурласан ….
хайрын гэмт хэрэгтэн
Би тэгвэл
Цав цагааахан цас болон бударч
Цаг хугацааг ариутган шүүе
Цаашлан одох залуу наснаасаа
Чамайгаа хулгайлан
өнөөдөр жаргая
Би тэгвэл
Хагацлын замыг
Хааж буусан цас болъе
Харамслын нулимсийг
Халхалж бударсан цас болъё
Би тэгвэл цас болъё
Чинийхээ л өмнө ус болон хайлъя
Г.Гантулга
4 Сэтгэгдэл
Сайн байна уу? Аниа …. Ямар гоё цас бэ? нээрээ нээх гоe цас бударсан өдөр хогтой ч гэсэн Улаанбаатарынхаа гудамжаар нэг алхах юмсан тиймээ Аниа….. ёооё бүр сэтгэл гэгэлзүүлээд хаячихлаа….
Аниа Good luck…
see you …. soon
сайн,сайн уу охиноо минь….Хэлээд юу гэх вэ аниа нь монголоо санаад байх шиг байна аа……ойрдоо сэтгэл ч бас онцгүй бүр гэгэлзээд л байгаа шдээ хэхэхэ Гэхдээ цагийн аясаар бүх юм сайхан болно оо хонгорхон охиноо минь Хоёулаа хэзээ нэгэн цагт цас бударсан Улаанбаатарын гудамжаар хамтдаа алхах ч юм билүү !
tiim shuu ania….. udahgui 2-laa ulaanbaatariin gydamaar alhanaa hamtdaa… bi ch bas Mongoloo uneheer ih sanaj bainaa … ania
Тэр цагт ярих сэдэв мундахгүй гэж найдаж байгаа шүү
KISSSSSSS