Санамсаргүй…

[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070809/01.swf" width="400" height="400" wmode="transparent" /]

              Цастай үдшээр

Зөөлөн цас намуухан будрах орой
Зүүдний юм шиг бүдэгхэн үдшээр
Зүрхэнд эгшиглэх дурсамжны жимээр
Зөнгөөрөө хөтлөгдөн би алхаж явна

Будран будрах энэ цасан ширхэг бүгд
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансагхан бас намуухан будрана
Танхилхан чамайг минь санагдуулна

Совингийн цагаан өвлийн жаварт
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөөд
Намуухан алхахдаа жаргалтай байж дээ

Үргэлжилсэн урт он жилүүдийн тэртээд
Үерхэл хайр минь саатан хоцорч дээ
Үнэн худлыг салгах дэнсэн дээрээс
Үдлээд буцсан дурсамж л үлдэж дээ

Гэхдээ би чамайгаа мартаагүй
Гэнэн хүсэл, дурлалаа ч мартаагүй
Надад бэлэглэсэн өдөр бүхэн чинь
Насан туршид минь санагдах болноо

Цаг хугацаа хичнээн аргадлаа ч
Цаанаа л нэг уйтгартай санагдана
Цас хаялсан Улаанбаатарын үдэш
Цагаан гуниг зүрхэнд минь шивнэнэ

Г.Гантулга-ын шүлэг

2 Сэтгэгдэл

  1. Бичсэн: 12 сарын 17, 2007, 17:14 | Пермалинк

    Сайн байна уу, Блог чинь их гоё үзэмжтэй бас хөгжилтэй юм. Намайг Гантулга гэдэг. Google ашиглан өөрийнхөө шүлгүүдийн талаар хайлт хийж яваад чиний блогт санамсаргүй ороод ирлээ. Миний шүлгийг нилээд олон блогууд оруулсан байдаг боловдч ихэнх нь нэр усыг маань ч бичихгүй тавьчихдаг. Харин чи их соёлтой санагдлаа. Завтай үедээ миний блогоор зочилж байгаарай http://poems.blog.gogo.mn/

  2. Бичсэн: 12 сарын 17, 2007, 17:46 | Пермалинк

    их баярлалаа блогоор чинь заавал зочилно оо

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг