Өнөө үед хүн бүрийн санаж бас сэрэмжилж явах ёстой зүйлийн тухай ЛИДЕР.мнд бичжээ.
Үүнийг нэг хүн ч гэсэн илүү уншаасай гэсэндээ ЧИРЭЭД оруулчихлаа.
Садар самуун явдал ба ДОХ-ын аюул.
Манай улсад ДОХ-ын нян тээсэн гуч дахь тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүсээс гурван ч хүн амь насаа алдав. Сүүлийн үед ДОХ-ын халдвартай буюу нян тээгч-дийн тоо эрс нэмэгдэх хандлагатай болж аймшгийн харанга дэлдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар, энэ өвчин манай хил залгаа урд, хойд хөршид асар хурдацтай тархаж ойрын үед Африкийн орнуудтай жишихүйц гамшгийн хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо байгаа нь улам түгшүүр төрүүлж байна. Тэгээд ч энэ евчний халдварыг өөрийн орны өвчлөгчдөөс байг гэхэд бусад орныхноос авахгүй гэх баталгааг өнөөдөр хэн ч өгч чадахгүй. Энэ нь мэдээж замбараагүй бэлгийн хавьтал, садар самуун явдалтай холбоотой.
Гинжин урвал.
Нөхөр+ эхнэр+нууц амраг. Үүнийг тайлбарлая. Гэр бүлийн хоёрын нөхөр нь өөр хүүхэнтэй холбоотой болоход нөгөө хүүхэн нь нөхөртэй эсвэл найз залуутай байдаг. Ийм жишиг манайд тогтоод удаж байна. Хэн ч гэсэн үүнийг хүлээн зөвшөерөх биз ээ.
ДОХ-той эмэгтэйн цаана ийм гинжин холбоотой хүн 200 орчим байдаг байна. Үүнээс харахад ядуу эдийн засагтай манай улс яагаад ч анагааж эмчилж чадахгүй сүйрэлд орох үүд хаалган дээр зогсч байгаа бус уу.Хятад, Солонгос, Япон болон бусад улсад уусах аюул.
“Хятадын цэргийн ашиглалт” гэх сэтгүүлд Монголыг Хятадад нэгтгэх талаар бичсэн өгүүллийг “Хөх толбо” сонины 2004 оны № 22-471 дугаарт орчуулан нийтэлсэн байна билээ. Үүнд юуны өмнө их хэмжээний хөрөнгө оруулалтыг Өвөр Монголд оруулж, тэдний аж амьдралыг сайжруулахад төрийн бодлогыг чиглүүлнэ. Монгол, Хятадын хилийн худалдааг хяналтдаа авч, Монголын бүтээгдэхүүнийг далдуур шахалтад оруулж борлогдохгүй болгох, ингэснээрээ Монголын иргэд өвөр монголчууд шиг амьдрахыг хүсэх хүслийг төрүүлэх, тэднийг Өвөр Монголд цагаачлахыг дэмжих тухай ч онцолсон байх юм. Ялангуяа хятад иргэд Монголд суурьших, түүгээр ч барахгүй хоёр улсын иргэд хоорондоо гэр бүл болох асуудлыг хөхиүлэн дэмжих, аль болохоор өвөр монгол, монголчуудын цусан төрлийн холбоог бий болгож, үүгээрээ Монголыг Хятадад ойртуулах хэрэгтэй юм гэж бичжээ.
Цус ойртож байна.
Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд нийслэл рүү хошуурцгаах болж, хөдөөд хүн амын тэнцвэргүй байдал бий болов. Хөдөө орон нутагт өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо олширч, эрчүүд ховордсоноос цус ойртож байна. Ялангуяа Өвөрхангай, Ховд аймгийн Алтайн цаадах сумд, Дорнодын Халхгол, Матад суманд маш их байна. Цус ойртсонсос мэдрэлийн гажигтай хүүхдүүд олноор төрж байна. Энэ бол нуугаад хаагаад байх асуудал биш юм. Хожим нь манай улс энэ чигээрээ хөгжвөл монголын хүн амын 70-80 хувийг гажигтай хүүхдүүд эзэлнэ гэсэн үг. Эдгээртэй хүссэн хүсээгүй бидний эрүүл саруул хүүхдүүд сууж таарна. Энэ байдлаар явбал эрдэмтэн Л.Гумелевийн хэлснээр Монгол Улс 500 жилийн дараа бус, бүр наана зуугаадхан жилийн дараа мөхнө.
Эдийн засгийн ядуурал, архидалт.
”Ардын эрх” сонины 2004 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн дугаарт доктор Ч.Далайн танилцуулга, судалгаа гарчээ. Энэ судалгааны дүнгээс харвал нэг өрхийн сарын дундаж орлого 155700 төгрег байхад зарлага нь 189500 төгрөг. 189500-155700= 33800 төгрөг хаанаас нөхөж олгох вэ. Хүн амын амьжиргааны доод түвшин баруун бүс, төвийн болон хангайн бүс, зүүн бүс, Улаанбаатарт хэдэн төгрөгөөр төрөөс тогтоосныг харахад ард түмний ахуй амьдрал ямар байгааг дарга нар маань хүлээн зөвшөөрсөн, бас баталсан хэрэг бус уу. Хотын баячуудын хоёр шил вискиний эсвэл нэг оройн цэнгээний газарт үрсэн мөнгөнд ч хүрэхгүй байна шүү дээ.
6 Сэтгэгдэл
ene DOX geech asuudal ih l hundreltei baih shig bna… neeree ania haa saigui ene tanii bichsen ginjin yrbal bainaa…. end humuus avgai, nuhur ni mlg-d ,so-, japan-d gesen hernee l endee bas hamtran amidragchtai…. uneheer ene aimaar gamshig bolnoo…. lol
tiim ee…naad asuudal chin manai mongoliin hamgiin emzeg asuudal baihgui yu!Amidralaa uud ni tatah sanaatai gadaadad garaad…zarim talaaraa buruu met bolovch zarim taldaa argagui baidlaas bolj HAMTRAN amidragchtai boloh tohioldol tsuungui bii.Uunees bolj hichneen olon ger bul salj sarnij baina daa buu med!
uneheer haramsmaar…dund ni urs hohirood l duusdag baihgui yu!
xvndxen l baidald orchij, VVNIIG XYATADIIN TORIIN XAR XAIRTSAGNIII BODLOGO gedeg gsn. MASH NUUTS
harin tiim ee manai oron unenhuu hund baidald baigaam shuu tee?
Iim aimshigtai baidald xurchixeed bxad maniigaa udirdaad uls ornoo avaad yavj bgaa xumuus erdoo ch tooxgui bx shig bgaam daa
… Yana daa!
heleed yah ve ohinoo mini! tsaaduul chin deeguur gaiguihen suudal olood avchih sanaatai uzeltseed manuusiigaa bodoh zavgui haraij yavaa bailgui dee

egch ni ingej l bodoj suuna daa……..zarimdaa bur ted nariig bodohoor booj uhmeer boloh yum aaaaaaa