Өргөст хэмх идэж үзсэн минь…

Намайг багааааа байхад миний аавын ээж гэж нэг жигтэйхэн ямбатай хөгшин байдаг байсан юм.Бид нартай тийм ч дотно байдаггүй байсан болохоор бидний хэдэн нөхдүүд гэрт нь бараг очдоггүй байсан.Хааяа аавыгаа дагаад гэрт нь очихоор хурдан л гарах юмсан гэж бодогддог байж билээ.Би ч багын аавын ээж  гэхээсээ ээжийнхээ ээжид  илүү хайртай байсан доо. Эмээ ээж гэдэг нэр нь сунжирсаар байгаад эмээж болчихсон хэхэх. Миний муу эмээж чинь надад их хайртай байсан юм.Гэрт нь очиж хоноод заавал ч үгүй өвөрт нь унтдаг  байсан гэж байгаам…Тэгээд эмээжийг өглөө эрт  босохоор нь  дагаад сэрчихнэ.Эмээж маань үүнд их дуртай “Эртэч нойронд сэргэг сайн охин шүү” гэнэ.Хөөрхий тэгээд наддаа жоороо ухаж байгаад чихэр,тоглоом гэх мэтийг харамгүй өгнө өө.Эмээжийн минь өгсөн нэг хөөрхөн туулайн бүжингүүд байсансан.Түүнийг би алга болгочих вий гэж хямагдсаар байгаад  алга хийчихсэндээ одоо хүртэл харамсаад л явдаг юм.Хэзээ нэгэн цагт заавал олж авна даа гээд сэтгэлийнхээ мухарт үргэлж хадгалаж явдаг.Харин энэ хятад оронд байхгүй юм гэж байдаггүй болохоор олоод авчих найдвар тасрах болоогүй байнаа.Хүний туйлын хүсэл заавал биелэдэг гэдэгт би итгэдэг.Тийм болохоор заавал олж авах байхаа…..Өө би чинь аавынхаа ээжийн тухай бичиж байгаа хүн шдээ.Ингээд халуураад байдаг байхгүй юу :P

За тэгээд нөгөө ямбатай хөгшнийд нэг удаа очдог юм аа.Гэтэл тавган дээр миний дуртай модон иштэй чихрийг овоолоод тавьчихсан байдаг байгаа даа.Өгөхгүй юм аа түүнээсээ….Хөөрхий би гэдэг охины нүд тавагнаас салахгүй байсан бололтой “Идэж чадах уу” гэж асуунгаа над руу сарвайлаа шүү…хэхэхэхэ Юу асууж байгаа эмээ вэ гэсэн шүү ухааны юм бодонгоо аваад л ам руугаа……..Гэтэл юуны чинь миний дуртай модон иштэй чихэр вэээээээээээээээээ….Урьд хожид хэзээ ч идэж үзээгүй түүгээр барахгүй дахиж амандаа хийхийн аргагүй амтгүй муухай эд байлаа.Тэр үед харахад яг өргөст хэмх шиг харагддаг модон иштэй чихэр зардаг байсантай андуурчихжээ хэхэхэ…Ингэж л би хамгийн анх өргөст хэмх хэмээх ногоог идэж үзсэн юм даа хэхэхэ

Нээрээ ямар муухай амттай байсан бэ…өөрийгөө юу идчихвээ л гэж айснаа санадаг юм.Гэхдээ одоо бол өөр л дөө.Миний вкус өөрчлөгдсөөн.Одоо бол модон иштэй чихэр машинаар нь ч өгсөн идэхгүй шүү :P

Харин өргөст хэмхийг бол нэг зүсэм байсан ч амтархан иднэ дээ…….Багын паян дуусашгүй ээээээ…………….  :)

Гарчиггүй бичлэг   Гарчиггүй бичлэг   Гарчиггүй бичлэг

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг