За бас саяханы нэг өдөр Тима гэнэт ингэж хэлэв.Надад сайхан амьдрахад жооохоон л юм хэрэгтэй…Гайхсан би царайг нь хартал зүгээр нэг хэлсэн үг биш бололтой.-За тэгээд чамд яг юу хэрэгтэй юм бэ дээ? гэж би асуулаа.
Мань хүн хэлж байна аа…-Надад сайхан амьдрахад унтаж амрах байшин хэрэгтэй.Бас жорлон хэрэгтэй гэнэ………..Өө за за тэгээд энэ 2 л байвал болоо юм уу? би асуулаа.
-Аанхаан… тэгээд л би хоолоо идчихээд унтаад бас бие засаад………….хэхэхэх би бүр ангайж хоцров.Энэ хүүхэд чинь идэх унтах бас бие засахаас өөр юм мэддэггүй хүүхэд болох нь ээ…..Тэгээд асуув…- үгүй тэгээд идэх хоол чинь хаана байгаам дээ?……………. Мань Тимад хариулт байсангүй.Бодвол сайхан амьдрахад хэрэг болох мөнгө олж ирдэг аав
бас хоол хийж өгдөг ээжийгээ
хоромхон зуурт мартсан байсан бололтой.Энэ далимыг ашиглан хүн ”амьдрахын тулд хөдөлмөрлөж мөнгө олох, олсон мөнгөөрөө хоол авч идэх ….тэгээд хамгийн сүүлд нь 00 ордог ” тухай богино хэмжээний лекц уншив.Нээрээ хоол идэхгүй бол 00 орж чадахгүй гэдэгтэй санаа нийлж байгаа бололтой….Одоо л маньТима арай л дутуу бодсоноо ойлгосон шинжтэй харагдав…………
Яг ингээд дуугаа хураачихаж байгаам даа хэхэхэхэ…..
Ирээдүйд ухаантай сайн хүн болоод аав ээж бас нагац эгчийнхээ ачийг хариулаасай гэж хүсэж байна даа………
4 Сэтгэгдэл
Xexe amidraxad bair + 00 xeregteig sain medjiina shuu
, xarin 00 oroxiin tuld $ xeregtei, $-oo xodolmorloj olno gedgiig ta saitar uxaaruulsan bna. Tsaad chin martku shd odoo 
hehehe harin tiim ed nariin uhaaniig gej guitseh arga alga shuu!
egch ni bas surgaad baigaa yum aa zan chanariin ih zasvart oruulchih sanaatai uzeed baigaa yum…. 
Xexe bagadaa saxilgagui sergelen bsan xuuxed tom bolood ix xersuu, surxii boldiim bilee, Timka surxii xvn bolox bx aa
harin l dee……sergelen uhaantai bas saihan setgeltei hun boloosoi gej husdeg yum…….hehehe bi arai olon yum huseed baina uu?