Өнөөдрөөс эхлээд дүүгийнхээ 8 настай хүүгийн адал явдлуудын тухай бичихээр шийдлээ.Энэ Тимка маш их адал явдалтай хүүхэд бөгөөд нагац эгч би нь энэ бүх паянг нь тэмдэглэж үлдээгээд хожмын нэгэн өдөр гох дэгээ болгохоор шийдсэн бөлгөө……
1999 оны 3 сарын 26нд манай гэр бүлд нэг шинэ хүн нэмэгдсэн нь гайхал Тимка байлаа.Аав нь хүүдээ Тэлмэн гэж нэр өгсөн юм.Харин бид нар түүнийг Тимка Тимон гэж дууддаг гэж байгаа юм.
Намайг 30 гаруйхан насанд минь эмээ болгосон хүүхэд дээ.Яагаад гэвэл охин дүү минь хүүтэй боллоо гэсэн чинь 10 жилийн найзууд маань -За эмээ болсонд чинь баяр хүргье ээ гээд ороод ирцгээсэн юм……..хэхэхэ тухайн үедээ нээрээ ч дүүдээ би чинь ЭЭЖ нь болсон хүн шүү дээ гэж бодоод л жигтэйхэн их баярлаж шууд л дүрдээ итгэсэн дээ…
Тэр цагаас хойш олоон жил өнгөрчээ.Намайг солонгос явахад нэг иймэрхүү амьтан үлдэж байсан юм.
хэхэхэ ёстой эгдүүтэй хүүхэд байсан шүү.Жив жижигхэн цэв цэвэрхэн…гар нь гэж аймаар эгдүүтэй ямар сайндаа би дандаа гарыг нь хазаж уйлуулдаг байлаа шдээ.Манай Тимка бүхний хайрыг татсан
сахиулсан тэнгэр л байлаа шүү дээ.Цагийн аясаар мань хүн ч өссөн ….
солонгост байхдаа сонсожээ байхнээ…..нэлээн дүрсгүй этгээд байсан юм шиг байгаам даа….
Нэг иймэрхүү амьтан л гүйгээд байсан юм шиг байгаан хэхэхэ Тимкагийн намтар түүхтэй тохирсон зураг олох гэж зүдэрлээ.Ядаж байхад миний ком дээр Тимагийн патиар нэг ч алга…….Байсан бол бодитоор нь оруулахгүй юу.Ер нь би Тимагийн багын паянг нь тэр болгон мэдэхгүй ээ…Энд ирснээс хойшхийг нь л бичнэ дээ…
Одоо манай Тима нэг иймэрхүү дүр төрхтэй
болсон. Нээрээ хараад байсан чинь энэ зураг нэлээн төстэй харагдаж байна шүү хэхэхэхэхэ………….Багадаа сахиулсан тэнгэр байсан АЧ ХҮҮ маань одоо нэг
иймэрхүү дүр төрхтэй болчихсон хаана очиж юу үймүүлэх вэ гэсэн шигээ……..баахан паянтай амьтан л гүйгээд байна даа.
6 Сэтгэгдэл
Keke zagasiig xajuugaar n seluulex gedeg jaal uu, bicheed bgaarai Urnaa egch min! Timka-n fan bno l doo bi cu udku
hehe bichih sanaatai l…..
nadtai adilhan nertei yum baina shuu dee, neeren telmen gej bandi nar goltsuu baih yumaa. hehe
аанхаан тийм шүү… миний бас нэг зовлон……..охин хүү 2 маань байнга нэрээ голчихно шдээ.Нэрийг нь зөрүүлээд өгчихсөн байна гэсээн………ай энэ үрс үү?!
duudah neriig etseg eh duusrgah neriig uuruu oldog yumaa geed helchih
хэхэхэх яг үнэн…….тэгж хэлнэ ээ