Танаас шүлэг хүсье!

Хэрвээ та цасны тухай бас өвлийн тухай шүлэг мэддэг бол сэтгэгдэл болгон оруулна уу?

Өвөлтэй холбоотой гоё шүлэг хайсан чинь олддоггүй ээ   :)  Оронд нь харин цасаар блогоо чимчихлээ шдээ :P

[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070705/04.swf" width="500" height="400" wmode="transparent" /]

[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070705/09.swf" width="500" height="300" wmode="transparent" /]

6 Сэтгэгдэл

  1. Бичсэн: 10 сарын 26, 2007, 11:59 | Пермалинк

    Цас чи бид гурав
    by; encit

    Цасыг би хайртай минь хамт ирнээ гэж
    Цаг үргэлж боддог байлаа
    Цагаахан бүхнийг хүссэн шиг
    Цас хайрыг минь авчирлаа
    Цас хайр болон нялхран уруул дээр минь хайллаа

    харин
    Цаг хугацаа хайлсан хайр цасыг минь хэнэг ч үгүй бардамнахан
    Цан хүүргэндээ хучин
    Ирэхдээ хайлсан бол шиг
    Буцахдаа хөлдөөгөөд бүгдийг зүрхнэээс минь аваад явчихлаа
    Өвөл хайр ирсэн шигээ
    Өвөл хайрыг минь аваад явчихлаа
    Өвөл цас чи бид гурав байсан бол,
    Өвөл цас чи бид хоёр л үлдлээ
    Гэвч би өвлийг хүлээдэг шигээ
    Өнчин зүрхээ хөлдөөсөн ч гэлээ
    Хүлээсээр л, будрах цасан дунд
    Баяраар дүүрэн мэт гуниглан алхална

    гэнээ :)

  2. Бичсэн: 10 сарын 26, 2007, 14:52 | Пермалинк

    Hi huurhunoo! tnx goyo shuleg baina…gesnees humuus uvuld durgui baidag yum shig baina aa…….uvliin tuhai shuleg neg ih baidaggui yum baina tee :P

  3. Бичсэн: 10 сарын 26, 2007, 15:24 | Пермалинк

    hehe. bi bas ovoo haisan shuu. English deer bol bgaa bh l da. Mongol deer l. Uvul geheer neg l huiten gartsaardal sananand orood bsag bh l daaa bodvol :P

  4. Бичсэн: 10 сарын 26, 2007, 15:50 | Пермалинк

    tiim yum baina l daa.Harin shine jiliin tuhai bol aimaar ih baidag tee hehehe :) shine jil boldog tuldaa uvul goyo yum baina shuu… INGEHED …………. ;)

  5. Сарнай
    Бичсэн: 11 сарын 6, 2007, 22:17 | Пермалинк

    Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

    Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
    Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
    Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
    Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.

  6. Бичсэн: 11 сарын 7, 2007, 8:31 | Пермалинк

    saihan uguulleg baina ih taalagdlaa……bas ih bayarlalaa shuu!

Сэтгэгдэл Үлдээх

Таны имэйл хэзээ ч нийтлэгдэх буюу тараагдахгүй. Шаардлагатай нүдийг *-р тэмдэглэсэн

*
*

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг