Өчигдөр өглөө гэнэт мэссэж ирдэг юм аа.Долоо хоногийн туршид Амьдрах хүслэн хөдөлгөөнийхөө лого-г аватортаа тавьцгаая гээд… Би ч үнэхээр дуртай байсан. Яагаад гэдэг учрыг асуух шаардлага байгаагүй ээ…. Би анх энэ хөдөлгөөний залуусыг хараад урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй тийм сайхан мэдрэмж төрж байснаа санах юм.Тийм эрч хүчтэй бас тийм хүнийг хайрлах, хүний төлөө сэтгэлээ өгч чадах ЗАЛУУ хүмүүс байдаг гэдэгт итгэдэггүй явсан өөрийгөө нэг зэмлэн бодож байсан юм даа… Анх нэтээс өвчиндөө шаналсан Заяа охины тухай нулимс асгаруулан уншиж байлаа. Хайртай дүүгээ алдаад удаагүй байсныг ч хэлэх үү… яаж энэ охинд туслах вэ гэж бодож суутал түүнд туслах зорилгоор СЭТГЭЛ ОЮУНаа нэгтгэсэн хэсэг залуус байгааг олж мэдсэн юм. Тэр цагаас хойш миний амьдралд том өөрчлөлт гарсан шүү. Хүн гэдэг амьтан чинь ямар нэгэн зорилготой амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг,бас олны хүч оломгүй далай гэдэг зүйр үгийг бодит утгаар нь ойлгож авсан. Үнэхээр манай хөдөлгөөний залуус цоглог залуус… Би бодохдоо тун удахгүй энэ залуус маань улс эх орныхоо улс төр, эдийн засгийн чухал салбаруудад өөрсдийн хүч ухаанаа өргөх болов уу гэж санадаг… Заяа охинд туслачихаад л энэ хөдөлгөөн зогсоно гэхэд туйлын харамсаж билээ….Тэгэхэд Заяагийн эгч Ариунаа дүү маань энэ хөдөлгөөнөө цаашид ч үргэлжлүүлнэ гэж байсан нь тодхон санагддаг юм. Манай хөдөлгөөнийхөн Заяа охиныг солонгос улс руу үдсэнээс хойш багагүй хүгацаа өнгөрсөн. Энэ бүх хугацаанд би зөвхөн ажиглагч маягаар л Амьдралын блогоор орж байлаа.Хаа ч явсан туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсээр хүрээлэгдэн байгааг нь хараад өмнөөс нь баярлаж байсааан.Гэхдээ үргэлж сэтгэл дундуур байдаг нэг зүйл бий…Солонгос явснаас хойш бараг холбоо тасарсан гэхэд болохоор байгаа нь……….Мэдээж Ариунаа надтай биш ч бусад хүмүүстэй харьцдаг байж болох юм. Гэхдээ л … гээд гурван цэг тавимаар санагдчихлаа.
Ер нь сүүлийн үед сэтгэл гонсойлгосон мэдээ олныг сонссоон…..бичих байтугай бодохоос ч жийрхмээр…..
За өөрийнхөө эрээн бараан бодлыг орхин ЛОГО ны тухай бичье. Ингээд манай хөдөлгөөний залуус бүгд адилхан логотой болчихсон байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм харагдаж байсаан. Хөөрхий хөгширч яваа би гэдэг хүн чинь хөөрсөндөө болоод манайхан хүчтэй байсан шүү гээд статус дээрээ бичиж орхив.
Гэтэл ойрын сардаа бараа нь харагдаагүй Ариунаа дүү маань байхгүйд орж ирээд мэссэж үлдээгээд гарсан байлаа.Гол сонирхсон зүйл нь ЯАГААД та нар бүгд адилхан аватортой болчихсон юм бэ? Таны статусны мэссэжний утга нь юү юм гэнэ ээ. Өөрөө ч мэдэхгүй хөөрөөд сууж байгаа би чинь юугаа хэлэх билээ дээ. Үнэхээр ямар нэгэн учир байгаа гэдэгт бүрэн итгэсэн бололтой миний блогоор ороод бас коммент үлдээчихжээ…Хм сонирхолтой санагдав…Одоо яагаад логог аваторт оруулах болсныг Ариунаагаас илүүтэйгээр би сонирхоод эхлэх шинжтэй…
6 Сэтгэгдэл
Urnaa egch min iim shudarga shuu. Zugeer dee, xumuus oorchlogddog…
Odoo olon doloon yum bodku ajlaa sain xii za, egch min? 2 yumuu 3 sard segsiigeed yavaad ochii shoo, oxinoo daguulaad ireerei!
tegeerei segsiigeed hureed ireerei za!
egch ni endees ochood saihan uulzatsgaaya! ZAAVAL1 shuu kkkkk 
tiim dee amidrald hun elegdeed,usand chuluu elegdeed uurchlugddug ni amidraliin jam yum doo!
hehe Bi bas anh tand tavihgui gej helehdee ug n tegj bodson hedii ch ooriin erhgui tavisan shuu
hehe gomdooson bol sorry jaahan uimuulchihmeer l bv hehe
Ta min iimerhuu zuilsd odoo tolgoigoo bvitgii zovoodoo buh yum saihan bolno. Asuusan asuultandaa ta hariuld hangalttai avch bga shuu dee tegeed tuuniigee tsgneh geed hereggui
Neeree yavna gesnees ene LadyZ namaigaa bas chireh ged bgaa sh dee hehe. Ug n oluulaa uulzval goyo l bn
tiimee
Ohintoi chin taniltsyaa ta msgr-t orohoor n heleerei
KISSS :-*
aanhaan tegeye l dee bugdeeree hamt uulzatsgaaya!


Ladyzed zahih yum shuu Mistyg zaaval chireed ireerei gej hehehe
Egch ni hedii nasand hursen hun ch gesen zarimdaa asuuh zuil garah yum oo heheh
Tegeed negent asuugaad hariult avchihsan bolohoor tsegnej dugneh geed baih yum
Анх хөөрхий минь бурхан намайг яах гэж бүтээсэн юм бол гэж маш их боддог байж билээ… Хариултыг нь саяхан олж авсан. Намар унах навч, хавар нахиалах модыг хар л гэж бүтээсэн юм байна лээ… Өөрөө тэгэж байсан. Магадгүй би ч гэсэн маш их өөрчлөгддөг байх дөө л гэж бодож сууна. Гэхдээ ямартай ч Урнаа эгчтэйгээ танилцсандаа маш их баяртай байдаг. Уул нь дүү нь ч гэсэн Бээжин явмаар л байна. Даанч жаахан завгүй… Уучлаарай.
Hi duudei mini! sonin yu baina daa?Duugee harsangui uchnuun udsan baina shdee………

Huniig buteesen BURHANII aldriig magtan duulaya! Bas namaig turuulsen eejiinhee aldriig magtan duulaya tiim ee minii duu!
Chadval Beijingt irehiig bod l doo heduulee saihan uulzatsgaaya!Egch ni amind tulsan ajil garchihgui l bol zaaval ochno!