Зарим хүмүүс амьдралын мөч бүрийг хайрлаж бурэн дүүрэн амьдардаг.Харин зарим нь өдрийг айдас түгшүүрээр эхлэдэг.Тиймээс бид өөрсдийн амьдралаа дахин нэг хянаж,амьдралыг бид өөрсдөө аятайхан төвөггүй авч явна уу? эсвэл амьдралыг үүрч байгаа нэрийдлээр өөртөө хүнд ачаа болгон зовж явна уу гэдгээ харж болно.ер нь товчхондоо энэхүү сонжоогоор та өөрийгөө амьдралд хэр хайртайгаа мэдэж болно.
За ингээд сонжоод байгтун!
Доорхи илэрхийлэлд ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хариулна уу!
1)Тухайн хоолонд дуртай эсэх хамаагүй эрүүл мэндэд сайн л бол иднэ
2)Өдөрт хамгийн багаар бодоход 10 цаг унтах нь миний хувьд тун чухал
3)Өвчнүүдийн талаар шинэ зүйл олж унших дуртай
4)Өдрийн ихэнхи цагийг ямар нэгэн юманд санаа зовон түгшиж өнгөрөөдөг
5)Өөрт ямар байх нь хамаагүй моодноос хоцрохгүй хувцаслах нь чухал
6)Гэр бүлийнхээ тохилог амар амгалан байдлыг хувийн амжилтаасаа илүүтэй эрхэмлэдэг
7)Би өөрийгөө үргэлж азтайд тооцдог
8)Өглөөд спортын нэвтрүүлэг үзэх сонирхолгүй ч өдөр бүр биеийн тамирын дасгал хийдэг
9)Дурлаад бүтэлгүйтэх нь огт дурлаагүй байхаас дээр гэдэг үгийг дэмжиж байна
10)Ямар нэгэн юманд сурах дуртай
11)Ихэнхдээ зөвийг нь биш бурууг нь олж хардаг

Оноо
1.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
2.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
3.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
4.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
5.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
6.   ТИЙМ   10          ҮГҮЙ    0
7.   ТИЙМ   10          ҮГҮЙ    0
8.   ТИЙМ   0            ҮГҮЙ    10
9.   ТИЙМ   10          ҮГҮЙ    0
10. ТИЙМ   10          ҮГҮЙ    0
11.  ТИЙМ   0            ҮГҮЙ    10

Таны оноо
80-100  Ийм оноо авсан хүмүүсийн амьдрал эрч хүчээр дүүрэн байдаг.Тэднийг ажил хийлгэхийн тулд сэргээх гэж цаг алдах хэрэггүй.Учир нь тэд ажлыг нэг их голж шилээд байдагүй итгэл зүтгэл дүүрнээр хийдэг.Тэд төрөлхийн өөдрөг хүмүүс.
50-80  Та өдийг эхлэхдээ,шинэ зүйл сэтгэнэ,олон шинэ зүйл тохиолдоно,өдрийг сайхан өнгөрөөнө гэж бус харин өнөөдөр бол ажлаа хийх энгийн нэгэн өдөр гэж угтдаг.Та юуны түрүүнд өөртөө болон ойр дотны хүмүүстээ санаа тавьдаг.
0-40 Энэ бол тун тааруу оноо.Ихэнхдээ амьдралд дургүй,аз жаргалгүй хүмүүсийн сонголт. яавал дээр вэ гэж үү?  Дутагдалтай талаа олж засах нь хамгийн зөв арга…







Нэгэн залуу ажлаа тараад гэртээ иртэл гэрийх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харав.Гурван хүүхэд нь гадаа шавар дээр тоглож байна гэнэ.Хоосон хамтар хоолны сав,аяга таваг нь талаар нэг тарсан байв.Эхнэрийх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ…
Тэгээд гэртээ ортол байдал бүр ч аймшигтай байв.Үүдний  хивсний нэг зах нь эвхэрсэн,гэрлийн бүрхүүл нь таазнаасаа салаад хөндийрөн бараг л унах шахаж…Том өрөөнд зурагтны дуу эцсээ хүртэл чангарсан хүүхэлдэйн кино гарч байв.
Амралтын өрөөнд шалаар нэг хүүхдийн тоглоом,хувцас хунар….
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга таваг бохир тэр хэвээрээ овоолоостой.Мөн нэг аяга хагарчихсан ширээний доор хэвтэж байв.
Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ.
Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу  зүйл тохиолдож,эсвэл тэр маань хүндээр өвдөж гэж бодон хар хурдаараа гүйлээ…
Ингээд унтлагын өрөөндөө ороод иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.
Нөхрөө харсан эхнэр нь уншиж байсан номноосоо хараагаа түр салган толгойгоо өндийлгөж ялимгүй инээмсэглэнгээ  өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь асуув.
Өнөө залуу `Жирийн өдрүүд шиг л` гэж хариулав.Тэгээд араас нь залгуулан маш гайхсан байдалтайгаар `Өнөөдөр юу болсон юм бэ?` гэж асуув.
Эхнэр нь дахин инээмсэглээд `Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийснийг минь асуудаг билүү?! Тэгээд би өнөөдөр асуултанд чинь хариулт болгож өдөр бүр хийдэг ажлаа хийсэнгүй! гэж хариулжээ….
Сургамжит өгүүллэгүүд номноос







Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв…Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв.Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ.Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ.Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв.Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.Тэгээд нарийн судалж үзсэний дараа  түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ.Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө.Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу? гэж намайг асуухад `Үгүй ээ` гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ…Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ? хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь `алзхеимер` өвчний улмаас удаан хугцааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв.Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь ч хийж дууслаа.Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовсондоо асуухад өвгөн `Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм`гэлээ.Би маш их гайхаж `Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?` гэж асуутал…..гарыг минь чанга атгангаа инээмсэглэж `Тэр намайг танихгүй! Гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ ` гэв….







Эрт урьд цагт нэгэн бяцхан хясаа амьдардаг байжээ.Шүрэн ойн доор суун хажуугаар нь өнгөрөх өнгө өнгийн загасыг харан өдөр хоногийг өнгөрөөдөг байв.Амгалан тайван амьдралтай энэ бяцхан хясааны амьдрал нэг л өдөр хар дарсан зүүд мэт аймшигтай болон хувирав.

Учир нь нэг өдөр гадуур нь бүрхсэн ясан биеэ бага зэрэг онгойлготол биен дотор нь нэг элсний ширхэг ороод хамаг биеийг нь холгож эхлэв.Эхлээд бяцхан хясаа нэг их тоосонгүй удахгүй гарчих байх гэж бодсон ч өдөр ирэх тусам элсэн ширхэг улам бүр гүн шигдэн биеийг нь яахын аргагүй ихээр зовоож байлаа.Өдөр ирэх тусам хөөрхий хясааг хатган зовоож байгаа элсний ширхэг үнэхээр их өвтгөж байсан учир бяцхан хясаа тэсэлгүй өвчиндөө шаналан үргэлж уйлдаг болов.

Өдөр өнгөрөх тусам хөөрхий хясааны нулимс нэмэгдсээр л байв.Юунд хэнд гомдохоо мэдэхгүй байлаа.Өөрийг нь зовоож байгаа элсний ширхэгт үү? Аль эсвэл анхаарал болгоомжгүй байсан өөртөө юу?Өөрийг нь хамгаалж чадаагүй далай тэнгист үү?

Хөөрхий хясаа аль алинд ч гомдож чадахгүй байлаа.Өвчин нь бага зэрэг намжиж тайвширсан нэг өдөр ингэж боджээ…`Нэгэнт би элсний ширхэгийг гаргаж чадахгүйгээс хойш түүнтэй амьдарч дасах нь зүйтэй юм байна.Хэн нэгэнд гомдоод ч яах билээ дээ`

Ингээд он жилүүд өнгөрсөөр хөөрхий хясаа асар их тэвчээр гарган элсэн ширхэгтэй амьдарчээ.

Маш их өвдөж уйлдаг байсан ч гомдоллохоо больжээ.Гэтэл он удаан жил хөөрхий хясааг зовоосон элсний ширхэг асар их тэвчээрийн үр дүнд нэг л өдөр гайхамшигт тансаг сувд болон хувирчээ.

Зовсон хясааны нулимс элсэн ширхэгийг бүрхсээр гайхамшигтай сайхан сувд болгосон юмсанжээ.

Далайн амьтад хясааны дэргэдүүр өнгөрөхдөө гайхамшигт сайхан сувдыг нь гайхан шагширч түүний тэсвэр тэвчээрийг магтан сайшаадаг болжээ.

Бяцхан хясааны амьдралыг үлгэр жишээ болгон хэцүү санагдаж байгаа бүхнийг даван туулж сувд болгох боломж хүмүүс бидэнд ч байгаа шүү дээ!

Сургамжит өгүүллэгүүд номноос







Миний зурхай бичсэн нэг бичлэг дээр ийм сэтгэгдэл үлдээсэн байх юм.Сонирхолтой ч юм шиг бас зугаатай ч юм шиг санагдахаар нь блогтоо оруулчихлаа….Даанч энэ толгоом дуустлаа бичигдээгүй байна….Гэхдээ үзээд алдахад болох юм шиг санагдлаа.

Энэ нэг мэргэлж  хүссэнийг биелүүлдэг тоглоом  байна. Яг энд хэлснээр бичээд үзсэн их сонин юм, яг л үнэн гарч бна. Ёстой гайхлаа. Та нар туршаад үзээрэй. Гол дүрэм нь – бүгдийг нь шууд уншиж болохгүй нэг нэг мөрөөр нь унших хэрэгтэй ОК! Аягүй  сонин гэхдээ тоглоом яг үнэнийг хэлнэ. Дүрэмийг `ХАТУУГААР` сахих хэрэгтэй. Энэ бол 3 минутийн ажил. Энийг над руу илгээсэн хүний xүсэл нь биелсэн гэсэн шүү!Тоглох явцдаа битгий булхайцаарай!!! За тэгээд үзэг цаас аваад тэгээд хүний нэр бич! Өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй! Доошоо нэг нэг мөрөөр уншаарай тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү • Даалгавар! Zа эxэлье! Энэ нь хэдхэн  минутийн хугацаанд л дуусна…
1)Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич!
2) дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич!
3) 3 ба 7 гийн ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич (цааш нь битгий уншаарай! Бөглөж дуусаxаасаа наана уншвал тоглоом буруу болно шүү!
4). 4,5,6 дээр дурын нэр бич (гэр бүлийн гишүүн найз нөхөд ) (битгий булxайцаарай дараа нь толгойгоо шаах хэрэг гарна шүү!!!
5) 8.9.10.11 дээр4 ширхэг дууны нэр бич! (битгий булxайц! нэг нэг мөрөөр нь хийгээрэй!
6) За одоо хүслээ бодоорой!
ТОГЛООМЫН ТҮЛХҮҮР :
Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөн дээр чиний бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг !!!
3 номерын хүн бол чиний хайртай хүн
7 номер бол чамд таалагддаг хүн гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй
4 номерын хүн чиний халамж тавих ёстой хүн
5 номерын хүн чамайг маш сайн мэддэг хүн байна
6 номерын хүн бол чиний азын од
8 номерын дуу 3 номерын хүнтэй их холбоотой
9 номерын дуу бол 7 номерын хүн рүү харьцах чиний харьцаа
10 номер чиний тухай өөрийн чинь бодол
11 номерын дуу бол чиний амьдралтай харьцах харьцаа
1 дүгээр номерын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.
Уншсаныхаа дараа энийг 20  хүнд цагийн дотор явуулаарай явуулбал хүсэл чинь биелнэ. Харин явуулахгүй бол бүтэхгүй.
Өнөөдөр шөнө дунд чиний хайрт чинь чамд хичнээн хайртайгаа ойлгоно. Маргааш 13:00-16:00 цагийн хооронд чиний сүүлийн үед бодож байгаа том ажил чинь бүтнэ.
Азтай зүйл тохиолдоно. чамайг хаана ч байxад тохиолдож магадгүй…. интернэтээр ажил дээр чинь… гээд дуусчихлаа….Цааш нь юу гэж бичсэн байсан юм бол доо хэхэхэх  :)







Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гарлаа.
1.Төрөлхийн манлайлагч ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг.

Маш зарчимч, бусдын санал бодол, хандлагыг нь үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг үнэнч шудрага өгөөмөр. Гол нь сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал.
2. Эв эе найрсаг харьцааг эрхэмлэгч боловч зааж заваарлаж тушаахыг тэвчдэггүй, залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн. Урлагийн мэдрэмжтэй. Мөн засаршгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай ааш зан гаргадаг.
3. Их нийтэч,санаанд оромгүй юм сэддэг. Бусадтай хялбар танилцдаг, гэвч төрлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид саад болдог. Дэндүү итгэмтгий гэнэн, хардамтгай, эзэгнүүр зангаасаа болж алдах нь их байдаг. Бусад хүмүүст хууртаж мэхлэгдэх нь элбэг. Гэвч засрашгүй өөдрөг үзэлтэн.
4. Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсэж явдагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Зарим нь нарийн дэглэм, арга барилтай байхыг хүсдэг. Үнэнч байж чаддаг. Гэвч сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.
5. Мөрөөдөмтгий сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ “Дон Жуан” –ууд гэвч заримдаа маанаг юм шиг болдог. Нэг хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй, заримдаа худал хэлэх нь өөрт нь зугаатай санагддаг.
6. Түүнийг “Алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй юмны сайн мууг сайтар ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох боломжтой. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зан гаргадаг. Хууран мэхлэхийг тэвчдэггүй, хууртвал хэзээ ч уучлахгүй.
7. Дуу цөөнтэй бодлгошронгүй төрхтэй, ухаалаг хүмүүс, мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж судлах нь түүний хийх дуртай ажил. Хувиа хичээх боловч бусдын амжилтад атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг. Өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхшруулдаг.
8. Эрс хүчтэй хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхолоо хянадаг байх шаардлагатай. Үнэн хэрэгтээ өөдрөг үзэлтэй. Оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

9. Бие даасан эрэлхэг зоригтой шийдэмгий харахад дур булаам, гэвч ямар нэг ажил эхэлвэл залхмаар яншиж үгэлдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй дэгтэй, гэвч тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш







Нэгэн эмэгтэй ойр зуурынхаа юмыг авахаар гэрээсээ гартал гэрийнх нь эсрэг талын гудамжинд сууж байгаа цав цагаан сахалтай гурван хөгшинг хараад тэднийг гэртээ орохыг урилаа.Эмэгтэй тэднээс `Та нар энд ингэж суугааг бодоход бүгд л өлссөн байх` гээд ~ Та нараас гуйж байна.Манайд ор л доо.Би та бүхэнд  одоохон хоол унд бэлдье!` гэв.Гэтэл гурван хөгшний нэг нь гэрт эр нөхөр нь байгаа эсэхийг асуулаа.Эмэгтэй,нөхөр нь саяхан гарсан одоохондоо гэртээ байхгүй байгааг хэлтэл өвгөн толгойгоо хоёр тийш нь дохив гэнэ.Тэгээд `Танай нөхөр гэртээ байхгүй юм бол урилгыг чинь хүлээн авч чадахгүй` гэжээ.
Орой нөхөр нь ирэхэд эхнэр өдрийн болсон явдлыг нөхөртөө хэлэв гэнэ.Энэ явдлыг сонсоод нөхөр нь өвгөдийн өмнөөс ихэд харамсан `Чи одоо нэг хараач! Хэрэв  байж байвал нь одоо гэртээ урья гэв. Эмэгтэй хаалгаа онгойлготол өнөөх цагаан сахалтай өвгөд түрүүчийн газраа сууж харагдав. Манай нөхөр ирчихлээ.Одоо гэртээ байна.Оройн хоол хамт идэхийн тулд та бүхнийг гэртээ урьж байна болох уу? ` гээд тэднийг дахин гэртээ урилаа.
Гэтэл өвгөдийн нэг хариу болгож ийнхүү хэлэв~Бид гурав гурвуулаа айлд ордоггүй юм~гээд хэсэг байзнаснаа  үргэлжлүүлэн ~Баруун талын энэ найзыг маань Баялаг гэдэг.Харин эсрэг талд нь суугаа найзыг маань Амжилт гэдэг.Намайг Хайр гэдэг юм гэлээ.
Ийнхүү гурван биенээ танилцуулсны эцэст  бүсгүйд хандан ` Та одоо гэртээ ороод нөхөртэйгөө сайн ярилцаад дараа нь хариугаа өг! Гэхдээ та бид гурвын нэгийг л гэртээ урих ёстой` гэжээ.Эхнэр өвгөний үгийг нөхөртөө дамжуултал нөхөр нь баярлан тэнгэрт нисэх шахлаа.
`Хөөх ямар гоё юм бэ! сонголтыг бидэнд орхисон юм бол  хоёулаа гэртээ Баялагийг урья! Сайхан баян тансаг амьдрая гэв.
Нөхрийх нь энэ шийдвэр эхнэрт огт таалагдаагүй учир Хоёулаа Амжилтыг гэртээ урья! Ингэх нь илүү зөв юм биш үү хөгшөөн! `гэж гуйв.
Ийнхүү маргалдах эхнэр нөхөр хоёрын яриаг бэр нь сонсоод тэсэлгүй гарч ирэн ` Миний бодлоор бол хамгийн зөв шийдвэр бол Хайрыг гэртээ урих юм биш үү?! гээд ` Та нар бод л доо манай гэр бүл хайраар бялхах болно…. ` гэлээ.
Бэрийн энэ сонголт эхнэр нөхөр хоёрт ч мөн таалагдав.
Гэрийн эзэн ` Тиймээ…Хайрыг гэртээ урья `гэв. Тэгээд эмэгтэй хаалгаа онгойлгон `Та нарын хэн нь Хайр билээ? Түүнийг бид гэртээ урихаар боллоо. Дотогшоо орно уу!` гэтэл Хайр босч гэрийн зүг алхлаа.Түүний нөхөд ч босч Хайрын араас ирцгээлээ.
Эмэгтэй бүр гайхаж `Би зөвхөн Хайрыг урьсан байтал Амжилт Баялаг та хоёр юунд  хамт ирэв? гэж асуутал Хайр түүнд ингэж хариулав.
~Хэрэв та нар зөвхөн Баялаг эсвэл Амжилтыг урьсан бол үлдсэн хоёр нь гадаа үлдэх байсан юм. Гэтэл та нар Хайрыг урьсан. Энэ тохиолдолд бид гурав гурвуулаа ирэх ёстой байдаг юм ` гэжээ.Эмэгтэй `Яагаад?` гэж асуутал Хайр Амжилт Баялаг хоёроос урьтан `Яагаад гэвэл  Хайр бол агуу юм.Хайр байгаа газар Амжилт Баялаг хоёр үргэлж хамт оршдог юм.Цаашдаа ч тийм байх болно гэж хариулжээ….
Сургамжит өгүүллэгүүд номноос…







46

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

 

 Сургамжит өгүүллэгүүд номноос





Дараагийн Хуудас »